Зоу КАЙ

2015 оны 10 сарын 26

1988 оны хоёрдугаар сарын 25-нд БНХАУ-ын Лужоу хотноо төрсөн. Биеийн өндөр 157 см. Тэрбээр спортын гимнастикаар гурван наснаасаа хичээллэжээ.

2001 онд мужийнхаа шигшээ багт орсон байна. Эх орондоо болон хилийн чанадад болдог тэмцээнүүдэд амжилттай оролцсоор жилийн дараа шигшээ багт оржээ. Олимпийн амжилтаараа тэр Хятадын гимнастикчдын түүхэнд дээд амжилт тогтоосон.

Бээжингийн олимпоос гурван алтан медаль хүртсэнийхээ дараа олсон шагналын мөнгөө Сычуанд болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст хандивлаж байв. Чөлөөт цагаараа ном унших, хөгжим сонсох дуртай.

АМЖИЛТ

Олимпийн наадам

“Бээжин-2008” Баг Алт

Чөлөөт хөдөлгөөн Алт

Суга авлуур Алт

“Лондон-2012” Баг Алт

Чөлөөт хөдөлгөөн Алт

Суга савлуур Алт

ДАШТ

“Орхус-2006”      Баг Алт

“Штутгарт-2007” Баг Алт

“Лондон-2009”   Суга савлуур Алт

“Токио-2011”      Баг Алт

                            Суга савлуур Алт

                            Чөлөөт хөдөлгөөн Мөнгө

Азийн наадам

“Доха-2006”      Баг Алт

                           Чөлөөт хөдөлгөөн Алт

                           Суга савлуур Мөнгө

“Инчён-2014”   Чөлөөт хөдөлгөөн Алт

                          Суга савлуур Алт

                          Баг Хүрэл

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД