Суурь инфляци зургаан жилийн доод түвшинд хүрчээ

2015 оны 10 сарын 26

Инфляц өнгөрсөн сард 4.9 хувьд хүрч Төвбанкны зорилтот түвшнээс 2.1 хувиар доошилсон байна. Хүнсний бараа, тэр дундаа мах, жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногооны үнэ хямдарсан нь уг индекс буурахад нөлөөлсөн юм.

Үүнээс гадна суурь инфляц мөн 6.1 болж 2009 оны зургадугаар сараас хойших доод түвшиндээ хүрсэн байна. Суурь инфляц гэдэг нь хэрэглээний барааны сагснаас үнийн хэлбэлзэл ихтэй барааг хасаж үнийн түвшинг тооцсоныг хэлдэг.

Хүнсний бараа болон түлш шатахууны үнийн савлагаанаас болж төгрөгийн худалдан авах чадвар хэрэглээний үнийн индекст тусгалаа олж чаддаггүй байна. Тиймээс үнийн хэлбэлзэл ихтэй зарим бараа бүтээгдэхүүнийг хасаж суурь инфляцыг тооцдог юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД