Хоёр дахь амьдрал

2015 оны 10 сарын 25

УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар 2012 оноос хойш нэг хэсэг АНУ-д ажиллаж амьдарч байгаад ирсэн билээ. Тэрбээр тус улсын Стэнфордын их сургуульд судлаачаар ажиллаж байхдаа осолд орсон тухай хэвлэлээр шуугисан.

Сар орчим ухаангүй хэвтсэний эцэст бурхан түүнд хоёр дахь боломж, хоёр дахь амьдрал олгосон байна. Олон хүнд ийм боломж тохиохгүй. Үхээд сэхсэнтэй адил учраас хоёр дахь удаагаа өмнөхөөсөө илүү үр дүнтэй амьдрахыг ийм боломж эдэлсэн хүн бүр хүсдэг байх.

Ухаан орж, бие нь сайжирч байхдаа энэ эрхэм ойр дотныхондоо “Бурхан надад дахин нэг боломж олгосон юм чинь лам болж амьдардаг юм уу” хэмээн хошигносон гэнэ лээ.

Гэхдээ хүн чаддаг зүйлээ л илүү сайн хийвэл буян болох учраас ажлаа үргэлжлүүлж, улс орондоо мэдсэн сурснаа зориулахаар эргэн ирсэн гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД