“ИНТЕРНЭТ ХУДАЛДААНЫ АНХДУГААР КОНФЕРЕНЦИ-УЛААНБААТАР 2015” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

2015 оны 10 сарын 19

Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар, МҮХАҮТ, Голомт банк, “Баяр” агентлаг хамтран “ИНТЕРНЭТ ХУДАЛДААНЫ АНХДУГААР КОНФЕРЕНЦИ- УЛААНБААТАР 2015” чуулганыг 2015.10.23-нд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд манай улсын интернэт худалдааны эко системийг бүрдүүлэгчид,  үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, банк санхүү, цахим төлбөр тооцоо, даатгал, тээвэр ложистик, интернэт сүлжээ, програм хангамжийн салбарын төлөөлөгчид оролцох бөгөөд  Монгол Улсад интернэт худалдааны салбарыг хөгжүүлэх боломж, шийдлийг хамтдаа эрэлхийлэх юм.

“ИНТЕРНЭТ ХУДАЛДААНЫ АНХДУГААР КОНФЕРЕНЦИ-УЛААНБААТАР-2015” чуулганы алтан ивээн тэтгэгчээр “Z pay” систем, “Монгол контент” ажиллаж байгаа бол онлайн худалдааны www.apm.mn, www.mmarket.mn, www.ubshop.mn, “KGB”tegbe, “Грийнсофт” ХХК, “Астериск Техноложис” ХХК ивээн тэтгэгчээр оролцож байна.

Та бүртгэл болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.ecommerceub.com вебсайт болон 88092225, 88112845 утсаар холбогдон авна уу.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД