Р.ГОНЧИГДОРЖ “ЗАГНУУЛАВ”

2015 оны 10 сарын 18

УИХ-ын дарга З.Энхболд Олон улсын намын дарга нарын хуралд оролцохоор хилийн чанадыг зорьсон байсан тул дэд дарга Р.Гончигдорж пүрэв гаригийн чуулганыг даргалсан юм. З.Энхболд шиг “зэвүүн” байж чадахгүй, зөөлдөөд байна хэмээн зарим гишүүн нь түүнийг дүгнэж байхад зарим нь “Битгий бөөрөнхийлөөд бай л даа, та” хэмээн загнав.

Манай гишүүдийн асуух, ярих онгод үе үе хүчтэй ордог. Ялангуяа одоо сонгууль дөхчихөөд, болж өгвөл л ярьж харагдах гээд хичээж байгаа үе. Тиймээс нэг асуудал хэлэлцэх гэхэд л баахан хүн асуухаар нэрээ өгч байлаа.

Заримыг нь тэгсгээд зогсоочих санаатай байсан Р.Гончигдорж даргад сөрөг хүчний нэг гишүүн нь “Сайд нар асуултад хариулах үүрэгтэй. Та битгий бөөрөнхийлөөд, бултуулаад бай.

Салбараа мэдэхгүй хүмүүсийг сайд болгочихоод ингэж суулгах хэрэг байна уу” хэмээн ширүүлэв. Дарга нь чимээгүйхэн “загнуулчихаад” л хурлаа цааш үргэлжлүүлнэ лээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.58.202.7 ene neg bilgiin gaj zurshiltai medrel ni nuu nohor ih hural dargalahleer er ni yaj oligtoi um boloh ve de.er ni mongol uruudah ni argagyi um bn doo.dandaa iim setgel medreliin ovchtei hodoonii umnuud syyliin 25 jil zasagt bailaa.um yzej nyd tailaagyi heden hodoonii umnuud 90 ind garch ireed ene uls budaa.lideryydiig ni haraahaar dandaa bsn salbarynhaa hamgiin noiluud ni.elbeg saihanbileh bayartsogt gonchigdorj bat-yyl geed