Ё.ОТГОНБАЯР: СУГАЛЖ ЯАХ ЮМ, БӨӨНДЬЕ

2015 оны 10 сарын 18

УИХ-ын чуулганы хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх гэж байв. Үүнтэй холбоотойгоор Тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон УИХ-ын нэг тогтоолд өөрчлөлт оруулах юм.

Гэвч Байнгын хороогоор эдгээр багц асуудлаас Тэмтэгтийн хураамжийн тухай хуулийг нь “унагаад” үлдсэн хоёрыг нь дэмжчихсэн аж. Тиймээс С.Баярцогт сайд “Хэлэлцүүлгээс Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төслийг хойшлуулж өгөөч” хэмээн хүсэв.

Тэгмэгц Ё.Отгонбаяр гишүүн “Сугалж яах юм, бөөнд нь л хойшлуулаач” гэлээ. Хурал даргалж байсан гишүүн Р.Гончигдорж ч бас “Ингэж дундаас нь сугалж болдог юм болов уу” хэмээн эргэлзэв.

Эцэст нь бүгдийг нь хэлэлцээд, санал хураах үед шийдэхээр болсон. Байнгын хороон дээр унасан төслийг чуулган дээр “босгож” бас болдог юм билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД