Хэн нь Хэн бэ?

2015 оны 10 сарын 16

БАЯНЗҮРХ, НАЛАЙХ дүүрэг 22 ДУГААР ТОЙРОГ

Нэгэнт гаргасан алдаа засрахгүй гэсэн ойлголт бий. Гэвч энэ нь ардчилсан зарчимд төдийлэн хамаарахгүй. Ялангуяа сонгох эрх, бүхнийг өөрчлөх боломж ард түмэнд байгаа тохиолдолд. Харин ард түмний сонгуулийн талаарх боловсрол болон нэр дэвшигчдийн чанар чансаа, мэдлэг боловсрол, тэдний талаарх мэдээлэл үнэн зөв, адил хүртээмжтэй байх нь алдааг засаж, залруулахын суурь нөхцөл болдог. Ийм учир шалтгааны үүднээс бид нэр дэвшигч, иргэд, хэвлэл мэдээлэл гэсэн гурван талын оролцогч эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжийг хайсан шинэ төслийг санаачилснаа танилцуулж байна. “Хэн нь ХЭН бэ танилцуулах төсөл”-ийг “Өнөөдөр” сонин, “Zindaa.mn” сайт болон “Royal media group”, “Mongolnews. mn” сайтын тусламжтайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Төсөл хэрэгжих хугацаанд УИХ-ын 26, нийслэлийн ИТХ-ын 30 тойргоос өдөр бүр нэгийг онцлон сонин, сайт, телевиз зэрэг мэдээллийн бүхий л сувгаар нэвтрүүлэх юм. Нэр дэвшигчдийн мэдээллийг тэгш эрхтэйгээр хүргэх зорилготой www.songuuli2016.zindaa. mn цахим хуудсанд УИХ болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид горилогчдын нүүр хуудас, тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажил хэргийнх нь талаарх мэдээ, санаачилсан хуулийн төсөл гээд холбоотой бүх мэдээллийг байршуулна. Сайтын удиртгал мэдээллийг төслийн баг бүрдүүлсэн ч горилогч өөрөө нүүр хуудсаа бүрдүүлэх боломж өгч, нэвтрэх эрхээр хангаж буй. Цахим орчноос гадна төслийн танилцуулга, сонгогчийн боловсролд зориулсан мэдээлэл, нэр дэвшигч, тойргийн танилцуулгаар бэлдсэн нийтлэлүүд “Өнөөд өр” сонинд өдөр бүр нэг бүтэн нүүрээр хэвлэгдэх юм. Энэхүү мэдээллийг дан ганц сонин, сайтаас бус телевизийн сувгаар хүлээн авахыг хүсвэл хот, суурин газруудад РОЯАЛ ТЕЛЕВИЗ-ийн “Хэн нь хэн бэ” шууд нэвтрүүлгийг, хөдөө орон нутгийн үзэгчид МАЛЧИН ТЕЛЕВИЗ-ээр үзэх боломжтой. Мөн www.mongolnews.mn сайтад өдөр бүр нийтлэгдэх “Хэн нь хэн бэ?” цуврал нийтлэлийг ч сонирхоорой. Энэ мэтчлэн мэдээллийн бүх сувгийг ашиглан олон нийтэд хүртээмжтэй байх нь төслийн чухал зорилт учраас танд аль болохоор хүрч ажиллахыг бид хичээж байна. Өмнөх дугаарт УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийг танилцуулсан бол энэ удаад Баянгол дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог болон уг тойргоос УИХ-ын сонгуульд горилогчдын талаарх товч мэдээллийг хүргэж байна.

Та өөрийн мэдээллийг баяжуулахыг хүсэж байгаа бол songuuli2016.zindaa.mn сайт руу орно уу.

Сонгогчдын боловсролд:

Засгийн газар гэдэг нь парламентийн засаглалтай улс орнуудад төрийн гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлдэг байгууллага юм. Ерөнхий сайд нь Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бөгөөд, Засгийн газрыг толгойлдог. Монгол Улсын Ерөнхий сайдыг Улсын Их Хурал томилдог. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг 1912 онд буюу Манжаас салан тусгаар тогтнолоо зарласны дараахан бий болгожээ. Энэ тусгаар тогтнолыг олон орон хүлээн зөвшөөрөөгүй билээ. 1921 оны хувьсгалын дараа дахин тусгаарласны дараагаар Ерөнхий сайдыг Монгол ардын хувьсгалт нам томилдог байв. 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглаж, Ерөнхий сайдын албан тушаалыг “Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч” гэж нэрлэх болжээ. Энэ нь 1946 онд “Сайд нарын зөвлөлийн дарга” гэж өөрчлөгджээ. Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос дахин Ерөнхий сайд гэж нэрлэж байна. Харин энэ нэрний өөрчлөлтүүдээс хамаарахгүйгээр одоогийн Засгийн газар нь энэ албан тушаалыг 1912 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна гэж үздэг бөг өөд дээрх албан тушаалтнуудыг хашиж байсан хүмүүсийг бүгдийг нь Ерөнхий сайд гэж тооцдог. Ерөнхий сайд албан тушаалыг анх хэн барьсан бэ гэдэг асуудал маргаантай байдаг. Түр засгийн газартай байх үед Цэрэн, эсвэл Цэрэнчимэд гэсэн нэртэй Да лам хүн “Ерөнхий сайд” гэсэн албан тушаалыг хашиж байжээ. Иймээс заримдаа түүнийг анхны Ерөнхий сайд гэж үздэг. Харин одоогийн Засгийн газар нь тушаалыг анх албан ёсоор эзэмшсэн Сайн ноён хан ТөгсОчирын Намнансүрэнг анхных гэж үздэг. Мөн Дамбын Чагдаржавын статус маргаантай байдаг. Зарим хүмүүс түүнийг зөвхөн үүрэг гүйцэтгэгч гэж үздэг бол зарим нь жинхэнэ Ерөнхий сайд гэж үздэг. Чимэдийн Сайханбилэг нь Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд юм.



 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД