Алслагдсан хороодын иргэд байнгын ажлын байртай боллоо

2015 оны 10 сарын 16

Монголын хөдөлмөрийн биржийн нэгдсэн холбоо өчигдөр “Нээлттэй ажлын байр” өдөрл өг зохион байгуулав. Тус ажлын хүрээнд хотын төвөөс аслагдсан Чингэлтэй дүүргийн 15, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо болон “Хархорин” зах, Баянз үрх дүүргийн тав, найм, 10, 12, 14, 15, 17, 19, 21, 22, 23 дугаар хороонд амьдарч буй иргэдэд ажлын байр санал болголоо.

Нийслэлд ажилд зуучилдаг, хувийн хэвшлийн 58 бирж идэвхтэй үйл ажиллагаа явуулдгаас “Оста”, “Ирм үүн төгс”, “Зөв боломж”, “Жимбэгэр хайрхан”, “Хөгжлийн шийдэл”, “Алтан боломж”, “Буянт төг өлд өр”, “Ганга нуур өргөө”, “Дэвших ирээд үй”, “Прогресс зууч”, “Эл Эй Энд Си”, “Ирээдүйн гарц”, “Нарт Атас”, “Цэц”, “Зайсан хангай” уг үйл ажиллагаанд оролцож, хотын төвөөс хол, мэдээлэл дутмаг иргэдийг ажилтай болгоход анхаарлаа.

Монголын хөдөлм өрийн биржийн гүйцэтгэх захирал А.Амаржаргал “Эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 55 нас хүрээгүй бол ажил эрхлэх бүрэн боломжтой гэж хуульд заасан байдаг. Гэтэл хувийн байгууллагууд маш өнд өр шаардлага тавьдаг. Тухайлбал, жирийн нэг үйлчлэгч хүртэл дээд боловсролтой байх шаардлагатай гээд насны хязгаар тавих зөрчил гаргадаг. Гэтэл манай байгууллага энэ мэт асуудалд хамаагүй оролцох эрхгүй. Хөдөлмөрийн яам эдгээр асуудалд илүү анхаарах цаг болсон.

Бид ч энэ чиглэлээр цаашид хамтарч ажиллахаар төлөвл өж байна. Хөдөлмөрийн биржийн давуу тал бол тухайн иргэнд таарсан ажлыг цаг тухайд олж өгөх, хэрэгтэй мэдээллээр хангаж хамтран ажилладагт оршино. Нэг үгээр бол цаг хугацаа хэмнэдэг. Мэргэжлийн байгууллага үүнийг “тохиргоотой ажлын байр” гэж нэрлэх нь бий. Цаашид энэ төрлийн ажлыг идэвхтэй явуулах болно.

Түүнчлэн 40-өөс дээш насныхныг ажилд хамруулах төсөл боловсруулж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтарч ажиллана” гэв. “Ганга нуур өргөө” хөдөлмөр зуучлалын менежер Б.Батцэцэг “Бид энэ төрлийн арга хэмжээг дэмжиж ажилладаг. Цаашид ч дүүрэг, хороо бүрт хүрч ажиллах болно. Иргэд уг арга хэмжээг сайшааж байгаа. Анкет бөглөхөөр ирсэн хүн маш олон байна. Тухайн хүнд яг таарсан ажлын байрыг санал болгохыг хичээж байна” гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД