Моника КАРШ

2015 оны 10 сарын 15

1982 онд Германы Шонгау хотноо төрсөн. Биеийн өндөр 158 см, жин 53 кг. Тэрбээр 12 наснаасаа буудлагаар хичээллэсэн байна. Хоёр жилийн дараа олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлжээ. Гар бууны төрөлд өрсөлддөг. Түүний амжилт 2014 оноос эрс өсөж байгаа юм.

2013 оны Европын АШТ-ий спорт гар бууны 25 м-т хүрэл медаль хүртэн амжилтын гараагаа эхэлсэн тэрбээр дараагийн жил нь мөн тэмцээний хийн гар буунд мөнгөн медаль авчээ. “Марибор-2014” Дэлхийн цомын цуврал тэмцээний спорт гар бууны 25 м-ийн шигшээд тэрбээр манай О.Гүндэгмаатай тунаж үлдэн ялж байсан түүхтэй.

Энэ нь түүний Дэлхийн цомын анхны алтан медаль байв. “Габала-2014” Дэлхийн цомын шигшээ тэмцээнд мөн түрүүлсэн. “Мунгён-2015” Дэлхийн Армийн спортын наадмын хошой алтан медальт. Чөлөөт цагаараа завь сэлүүрдэх, хөзөр тоглох дуртай. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД