Өмчөө булаацалдсан иргэдээс болоод нарийхан зам тавьж байна

2015 оны 10 сарын 13

Дамбадаржаагийн уулзвараас Санзайн уулзвар хүртэлх 16.3 км авто замыг өргөтгөн шинэчилж байгаа. Одоо асфальтаар хуччихвал энэ сарын 15-нд уг замыг нээх гэнэ. Гэвч Шаргаморьтоос Хандгайт руу эргэх уулзварт байгаа хоёр айл газраа чөлөөлж өгөөгүй учраас хэсэг газрын замыг нарийхан тавьж байгаа ажээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр газраа чөлөөлөөгүй айлууд өмчийн маргаантай байгаа гэнэ. Үл хөдлөх хөрөнгийн эзэд өмчөө булаалдан шүүхэд хандсан учраас газрыг нь чөлөөлж болохгүй байгаа хэмээн тайлбарласан юм. Тиймээс шүүхийн маргаан дууссаны дараа, ирэх хавраас тухайн хэсгийн замыг өргөтгөх юм байна.

Тус замын нийт өргөн нь 16 метр бөгөөд 12 метр өргөн хэсэг нь автомашиных. Үлдсэн талбайд дугуйн болон явган хүний зам тавьж, хоёр талд нь хашлага хийхээр тооцжээ. Гэвч дээрх хоёр айл газраа чөлөөлөөгүйгээс болж 12 метрийн өргөнтэй авто замын тал нь байхгүй болж байгаа юм.

Тиймээс нэг километр орчим урттай замаар хоёр машин дөнгөж л зөрөхөөр байгааг нийслэлийн Авто замын газрын хяналтын мэргэжилтэн Б.Энхмандах хэллээ. Мөн тэрээр тухайн хэсэгт явган хүний зам, хашлага хийгээгүй гэдгийг хэлсэн юм.


Г.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.226.86 Niitiin erh ashig tul shiideh shaardlagatai
37.220.133.161 Dandaa hiih ajild saad bolson irgeded uilchileh huulitai bolmoor baina.
83.250.33.23 Hurungunduu hahaj uheesei