2015 оны 10 сарын 12
1988 оны арваннэгдүгээр сарын 23-нд Минск хотноо төрсөн. Биеийн өндөр 191 см, жин 67 кг. 11 наснаасаа волейболын спортоор хичээллэж эхэлсэн байна.
Одоогоос арван жилийн өмнө ОХУ-ын волейболын өсвөрийн шигшээ багт багтсан бөгөөд тухайн жилээ тив, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ. 2007 онд улсынхаа эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн шигшээ багийн гишүүн болсон.
2015 оны Европын АШТ-д шигшээ багаа түрүүлэхэд тэрбээр голлох үүрэг гүйцэгтгэсэн бөгөөд тус тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан юм. Чөлөөт цагаараа төгөлдөр хуур дарах дуртай. 2011 онд тэрбээр дасгалжуулагч Фёдор Кузынтэй гэрлэжээ.
АМЖИЛТ
ДАШТ
“Япон-2010” Алт
Гранпри
2009 Мөнгө
2014 Хүрэл
Европын АШТ
2007 Хүрэл
2013 Алт
2015 Алт