С.Бямбацогтын зөвлөгөө

2015 оны 10 сарын 11

Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Харамсалтай нь, үүнийг анхааруулах ямар ч дохио дуугараагүй. Иргэдийн зарим нь газар хөдөлж буйг мэдсэн бол олонх нь “Юу доргиод байна” гэсхийгээд өнгөрсөн.

Газар үүнээс хүчтэй хөдөлбөл ямар арга хэмжээ авах талаар монголчуудад ойлголт тун дулимаг. Тиймээс л Төрийн тэргүүнээсээ авахуулаад уг асуудалд гэнэт санаа зовж буй юм.

Ерөнхийлөгч уг асуудлаар УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл гишүүн С.Бямбацогт бяцхан зөвлөгөө байж болох зүйл жиргэжээ.

“Гэрийн тэжээмэл амьтад газар хөдлөлтийг 2-3 цагийн өмнө мэдэрдэг гэнээ” хэмээн тэр бичсэн байв. Дэлхийн ямар ч оронд газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй гэсэн тайлбарыг мэргэжлийн байгууллагуудаас өгөөд байгаа.

Өндөр үнэтэй тоног төхөөрөмж гэж байснаас ердөө л амьтан тэжээчихэд болчих юм биш үү, манай холбогдох байгууллагууд.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД