О.Баасанхүүгийн мэдрэл зүгээр үү

2015 оны 10 сарын 11

Энэ асуултыг эрхэм гишүүн Д.Ганбат тавьсан юм. Байнгын хороогоор Цэцийн дүгнэлтийг хүлээн авах, эсэхийг хэлэлцэж байлаа. О.Баасанхүү гишүүн орж ирээд баахан юм ярив.

Сүүлдээ хурал даргалагч “Баасанхүү, чиний мэдрэл зүгээр үү” хэмээн санаа зовинонгуй лавлав. Хэл амтай өнөөх гишүүн нь юу гэж сав хоосон буцаах билээ. “Чи дарга болохгүй болохоороо үхчих гээд байна уу, тэ” хэмээн “эмзэг” сэдвээр нь дайрав.

Хууль зүйн байнгын хорооны даргын сонгуулиар Д.Ганбат мултарч, Ш.Түвдэндоржийг гишүүдийн олонх дэмжсэн юм л даа. Тэгээд л мань гишүүн Д.Ганбатыг даргын зөөлөн суудлаас бууж, нэмэлт хангамжгүй болох дургүй байгаа хэмээн таасан хэрэг.

Хэсэг маргасны дараа О.Баасанхүү танхимаас гарч явлаа. Д.Ганбат гишүүн араас нь “Чи хаачих гээд байгаа юм бэ, сууж бай л даа” хэмээн гуйлаа. Сайндаа ч биш, санал хураах гээд байсан хэрэг биз ээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД