Нийтийн тээврийг тойрсон маргаан дуусахгүй нь

2015 оны 10 сарын 09

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Р.ГАН-ЭРДЭНЭ: ОРЛОГЫН 9.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХУВААРИЛСАН

-Компаниуд руу яагаад мөнгийг нь шилжүүлэхгүй байгаа юм бэ?

-Өнөөдрийн (өчигдрийн) байдлаар аравдугаар сарын 3-ны мөнгө орж ирсэн байгаа. Тиймээс бид Худалдаа хөгжлийн банкинд тооллого хурдан хийх шаардлага хүргүүлсэн. Банк мөнгө тоолоход хугацаа алдаж байгаа, бид мөнгийг нь хуваарилдаг. Одоогийн байдлаар 9.6 тэрбум төгрөг компаниудад хуваарилсан байна.

-“Улаанбаатар смарт карт” ХХК орлогын 10 хувийг авч байгаа гэсэн. Үнэн үү?

-Орлогын 10 хувийг авч байгаа. Гэхдээ үүнээс банк, Жи-мобайл, карт цэнэглэдэг цэг, татварт тус бүр нэг хувийг нь өгөөд бидэнд 3.5 хувь нь л үлддэг. Бид үүгээр үйл ажиллагааны зардлаа хийдэг. Хөрөнгө оруулалтаа хэдэн жилд нөхөхөө ч мэдэхгүй байна. Өдөрт 18-20 сая төгрөг орж ирдэг.

Ийн мэдээлэл хийсний дараа нийслэлийн Удирдлагын зөвлөл хуралдаж, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэв.

Э.БАТ-ҮҮЛ: АЖИЛ ХАЯЖ БАЙГАА КОМПАНИУДТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦНО

Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүүгийн хэлж буйгаар найм, есдүгээр сарын нөхөн олговрын мөнгөний 80 хувь болох 1.5 тэрбум орчим төгрөгийг тээврийн компаниудад өгсөн аж. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Компаниудад нөхөн олговрыг нь өгөхгүй, смарт карт өдрийн орлогыг нь түгжээд байгаа юм болов уу гэж бодтол тийм биш байж.

Өдрийн орлогыг нь хуваарилсан банкны хуулга байгаа юм байна. Нөхөн олговрыг нь ч олгожээ. Гэтэл машин/цагийн бодит зардлыг хурдан тооцоол гэж биднийг шахалтад оруулж байгаа юм байна. Тиймээс иргэдийг хохироож, ажил хаян дарамталж байгаа компаниудыг цагдаагийн байгууллагаар шалгуулаарай.

Нөхөн олговрынхоо 80 хувийг өгчихвөл асуудалгүй, үйл ажиллагаагаа явуулна гэж байсан. Гэтэл гэнэт ингэж ажил хаяж, өөрсдөө хууль зөрчиж байна. Бид байнга ийм дарамтад байж болохгүй. Үнэхээр үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа бол чаддаг компаниудтай нь хамтарч ажиллана” гэлээ.

Г.БАЯРЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.195.117 uur ajlaa hiij chadah kompanuudiig ajluulaach ee ymar sonin uym be hedhen kompanuudiig tsarai aldaad l ard irgedee hohiroogood baih uym daa
202.70.38.182 Энэ муу өгөр толгойтын шуналд ёроол гэж алга аа. Дээр үед Ардын хувьсгалын эхний жилүүдэд феодализмыг шүүмжилсэн зурагт хуудас санаанд орчихлоо. Тэр ч хөөрхий Баатар Лүүгийн хажууд амаа ангайхаас өөр шидгүй хөөрхий санагдаж байна. Үүлэн толгой ч Нийслэл хүрээг юутай хүйтэй нь залгичихаад байгаа хэрнээ л цаана нь өчнөөн зай байгаад байдаг. Мөн ч агуу шүү.
103.26.194.59 UB Hotiin darga Baatar Erdeniin Bat-Uul dargaa yavgan nutsgen yadarsan hugshid huuhduudiin unaagaar bitgii toglooch