Ж.Эрдэнэцэцэг ТАСАРХАЙ ТҮРҮҮЛЛЭЭ

2015 оны 10 сарын 09

“Өнөөдөр” сонины сэтгүүлчид 2011 оны есдүгээр сараас эхлэн нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдоржийн нэрэмжит 1.000.000 төгрөгийн цалин авч эхэлснийг манай уншигчид мэддэг болсон буй за. Монголын үндэсний өдөр тутмын анхны хэвлэл “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн нэрэмжит 1.000.000 төгрөгийн цалингийн эзнээр энэ удаа Чөлөөт цаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны дарга Жамсранжавын Эрдэнэцэцэг шалгарлаа.

Тухайн сардаа хамгийн шилдэг бүтээл туурвисан нэг сэтгүүлчид эл цалинг олгодог зарчмын дагуу өнгөрөгч есдүгээр сард хэн хамгийн шилдэг нийтлэл бичив, ярилцлага хийв гэдгийг манай сонины хамт олон өөрсдөө нууц санал хураалтаар тодруулахад түүний ардын уран зохиолч Бөхийн Баасттай хийсэн “Сөөсгөр хүү”, “Х.Цогтбаатар: Хууль бус малтлага бол монголчууд бидний тодорхой цаг үеийн эмгэнэл” ярилцлага бусдаас хол тасархай түрүүлэв.

Тэрээр энэ оны тавдугаар сард Ц.Балдорж эрхлэгчийн нэрэмжит цалинг бас авсан юм. “Өнөөдөр” сонины шилдэг сэтгүүлчдийн нэг Ж.Эрдэнэцэцэгийн дээрх амттай, сонирхолтой ярилцлагуудыг http://niitlegch.mongolnews.mn/, "Сөөсгөр хүү" энэдээс уншаарай.