Мэттью АНДЕРСОН

2015 оны 10 сарын 01

1987 оны дөрөвдүгээр сарын 18-нд АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн. Биеийн өндөр 202 см, жин 100 кг. АНУ-ын шигшээ болон ОХУ-ын “Зенит Казань” багийн тамирчин. Тэрбээр найман настайгаасаа волейболоор хичээллэж эхэлжээ.

Түүний хоёр эгч Жоэль, Эми нар мөн волейбол тоглодог аж. Андерсон Пенсильванийн их сургуулиас замналаа эхлүүлж, БНСУ, Италийн багуудад хүчин зүтгэж яваад 2012 оноос ОХУ-ын “Зенит”-д иржээ. Тэрбээр багтайгаа аваргуудын лигт хоёр удаа түрүүлсэн бол ОХУ-ын лигийн тэргүүн багаар гурвантаа шалгарсан юм.

Мөн 2012, 2013 оны АНУ-ын шилдэг тоглогч, шигшээ багтайгаа Дэлхийн лигээс алт, мөнгө, хүрэл медалийн зүүсэн байна. Энэ жилийн Дэлхийн цомын MVP шагнал түүнийх болсон. Чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглох дуртай.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД