Б.Батзаяаг ажилд нь буцаан томилохыг Засгийн газар эсэргүүцэж байна

2015 оны 09 сарын 30

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа Засгийн газраа шүүхэд өгч, ажилд эгүүлэн томилуулах хүсэлт гаргасан юм байна. Түүнийг өнгөрсөн оны наймдугаар сарын 7-ны 255 дугаар тогтоолоор дээрх албан тушаалаас чөлөөлсөн аж.

Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг ажиллаж байх үед Засгийн газрын 2014 оны нэгдүгээр сарын 11-ний тогтоолыг биелүүлээгүй гэх зэрэг шалтгаар сахилгын шийтгэл ногдуулж, улмаар ажлаас нь чөлөөлсөн гэж тэрбээр шүүхэд гаргасан гомдолдоо дурдаад, “Улсын чанартай замын засвар, арчлалтын ажилд зориулан улсын төсөвт суусан хөрөнгийг орон нутгийн төсөвт шилжүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж байсан.

Тухайн үед Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн сайдад албан тоот явуулсны дагуу Зам тээврийн сайдын багцад батлагдсан хөрөнгийг аймаг, нийслэлд шилжүүлэх боломжгүй гэсэн хариу ирсэн. Ийм байсаар атал үндэслэлгүйгээр чөлөөлсөн” хэмээжээ.

Шүүх түүний гомдлыг хүлээн авч хэлэлцээд Засгийн газрыг буруутгаж, түүнийг ажилд нь буцаан томилох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Гэвч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах болон хяналтын шатанд гомдол гаргасан байна. Хяналтын шатны шүүх хурал өчигдөр болох байсан ч Засгийн газрын төлөөлөгч нь хэрэгтэй гүйцэд танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.158.107.20 Женкогын утсан хүүхэлдэй. Ажилд нь буцаан томилуулж төмөр замд бондоос оруулсан мөнгийг хэрхэн идэж ууснаа л хаацайлуулах гэж байгаа биз.......
172.101.82.153 tenegteed bai doodoh 2 oo, zasgiin gazar buruu shiidver gargaj, irgenee daramtalsan ni shuuheer notlogdoj batalgaajsan bna, buruutai etgeed hariutslaga huleej shorond ordog, tegeheer ta 3 hutlultsuyd shoron ruugaa algaad narsh.
172.101.82.153 Shudarga bus zuiliig tevchihguidee tevcheer ni tasraad shuuhddeg yum chamaig ajlaas chini undeslelguigeer halaaad uzeh yumsan yaaj booj uheh boldoo
  • 2015 оны 09 сарын 30
172.101.82.153 tenegteed bai doodoh 2 oo, zasgiin gazar buruu shiidver gargaj, irgenee daramtalsan ni shuuheer notlogdoj batalgaajsan bna, buruutai etgeed hariutslaga huleej shorond ordog, tegeheer ta 3 hutlultsuyd shoron ruugaa algaad narsh.
150.129.141.67 Zas chamaar dutav gej mongoliin tur. Oyunlag zaluusiin ue ircheed bna oij bna uu uuruu er ni. Ard tumen bid bie hamgaalagchaar turuin nariin hiilgeheer bid guraitahgui yadiin
202.170.84.7 АЛБАН ТУШААЛ АМЬ БОЛСОН ХҮМҮҮС Л ШҮҮХДЭЭД Л ЯВДАГ ШҮҮ