О.ГАНБАТ: ЭНЭ ЖИЛ ТӨЛӨВЛӨСӨН ОРЛОГО 400-450 САЯ ТӨГРӨГӨӨР ТАСРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙГАА

2015 оны 09 сарын 25

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбаттай ярилцлаа.

-Таныг ажлаа аваад 100 гаруй хүнийг халж байгаа гэж сонслоо. Ямар учраас тэр хүмүүсийг халж байгаа юм бэ?

-Би өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын тогтоолоор Гаалийн ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн юм. Харин энэ сарын 7-нд намайг буцааж томилсон. Улс төрийн байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулаад гаалийн байгууллагад хууль бус томилгоо болж байна гэдэг шуугиан гарч, газар авсан байв.

Тиймээс хуульд нийцүүлж, засаж залруул гэдэг үүргийг Засгийн газраас надад өгсөн. Ингээд ажилдаа ороод энэ талаар судаллаа. Гуравдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 7 хүртэл гаалийн байгууллагад 115 хүнийг ажилд шинээр томилохдоо 80 орчим хүнийг нь хууль зөрчиж томилсон байгаа юм.

-Тэр хүмүүсийг халж байгаа юм уу?

-Тэгж ойлгож болно. Манай байгууллагад ажлын байрны орон тоо гарвал шалгалт авч, тэнцсэн хүнийг томилдог журамтай. Гэтэл дээрх хүмүүсийг шалгалт авалгүйгээр шууд томилж, гаалийн байцаагч болгосон гэсэн үг. Энэ нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, Гаалийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа юм.

Үүнээс гадна өнгөрсөн зургаан сарын хугацаанд манай бүтэц томорсон байна. Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаалаар Гаалийн ерөнхий газрын системд дээд тал нь 1425 хүн ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр 1554 болчихсон байна. Орон тоо 129 хүнээр илүүдсэн байгаа биз. Үүнээс үүдээд удирдлагын бүтэц давхардсан байгаа юм.

Юу гэсэн үг вэ гэхээр 18 ахлах байцаагч байх ёстой газар 30 гаруй ахлах байцаагч томилсон байх жишээтэй. Ингэж бүтэц томорсноор жилд нэг тэрбум орчим төгрөгийн дарамт төсөвт учруулж байгаа. Цаашид одоогийн орон тоогоороо явах юм бол оны сүүлчээр 92 сая төгрөгийн цалингийн өртэй болж магадгүй.

-Гаалийн газар мэргэшсэн байгууллага мөн үү. Мэргэжлийн бус, мэргэшээгүй хүнийг ажиллуулдаг гэдэг шүүмжлэл байдаг?

-Гаальд бүхий л мэргэжлийн хүн хэрэгтэй. Гаднаас орж ирж байгаа бүхий л бараа, бүтээгдэхүүнийг шалгана шүү дээ. Багш хүн ч манайд ажиллаж болно. Манайх мэргэжлийн сургалтын төвтэй. Тэгэхээр мэргэжлийн гэдэг үг манайд харьцангуй ойлголт болчихоод байгаа юм. Гагцхүү гарсан сул орон тоон дээр л хүн авах ёстой. Статистикч хүн ажлаас гарсан бол ийм мэргэжилтэн л авах ёстой. Тиймээс гаалийг мэргэшсэн байгууллага гэж хэлж болно.

Гаалийн байгууллага нэг талдаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, нөгөө талдаа улсын төсвийн орлого бүрдүүлж, төрийн ажлыг явуулах гол үүрэгтэй. Бүхий л үйл ажиллагаа нь энэ хоёр функцээс хамааралтай. Тэгэхээр гаалийг төрийн тусгай алба ч гэж ойлгож болох юм.

Үүнээс гадна гаалийн ажилтнууд хилээ манадаг учраас тушаалаар томилогдож, ажилладаг. Харамсалтай нь, нийгмийн шинэчлэлийн хүрээнд тушаалаар бус өөрийнхөө сонирхлоор ажиллах тохиолдол гарч байгаа.

-Танай газар улсын төсвийн орлогыг бүрдүүлэх үүрэгтэй гэдгийг сая хэллээ. Энэ онд төсвийн орлогыг тогтоосон ёсоор төвлөрүүлж чадах уу?

-Гаалийн татварын орлого улс орны хөгжилтэй шууд холбоотой. 2000 оноос хойш гаалийн татварын орлого жил бүр гурван хувиар нэмэгддэг байсан. 2009, 2010 онд эдийн засаг огцом өсөх үеэр гаднаас тоног төхөөрөмж их орж ирсэн. Тухайн үед улсын төсөвт 850 тэрбум төгрөг төвлөрүүлдэг байсныг 1.4 их наяд болгочихсон.

Улмаар дахин нэмж 2.3 их наядыг оруул гэсэн. Гэвч эдийн засаг хямраад, бараа орж ирэх нь багасчихлаа. Өнгөрсөн жил бид 1.9 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлж өгөх төлөвлөгөөтэй байсан ч 1.6 их наядыг л оруулсан байдаг. Энэ жил ч төлөвлөсөн орлого 400-450 сая төгрөгөөр тасарч магадгүй.

-Тэгвэл төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд гаалиар нэвтэрч байгаа хүн бүрийн цүнхтэй хувцаснаас татвар авах нь холгүй байна гэсэн. Энэ үнэн үү?

-Тэр худлаа. Манайх эрсдэлийн удирдлага гэдэг аргыг нэвтрүүлээд олон жил болж байна. Арван хүн ороход гурвынх нь барааг шалгаад, үлдсэн долоод нь итгэл үзүүлж байгаа юм. Бусад улс ч ийм аргаар ажиллаж байгаа. Гэтэл гаалийнхан хууль бус юм оруулчихаж гээд санаатайгаар, хийчихсэн юм шиг л хардах тохиолдол бий.

-Энэ газрын даргыг хэн нэгний гар болж, түүнийхээ тушаалаар байцаагчдыг томилдог гэдэг яриа байдаг шүү дээ.

-Авлига авдаг уу л гэж асуух гээд байх шиг байна. Энэ хардалт зүй ёсных. Сүүлийн 20 жилийн хугацаанд бүгд л баяжихын төлөө явлаа. Ямар нэгэн аргаар өмчтэй болох хөдөлгөөн нийгэм даяар өрнөсөн. Үүнээс улбаалаад бүх л байгууллагын ажилтан, алба хаагчдыг авлига авдаг гэсэн ойлголт бий болчихсон. Тэр нь ч үнэний хувьтай.

Манай байгууллагаас олон хүн авлига, албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр халагдаж байгаа. Миний халсан хүмүүсийн дийлэнх нь авлигаас болж байсан юм. Ер нь бол гаалийн байгууллагын ажилтнуудтай холбоотой авлига, албан тушаалын үйлдэл тасардаггүй гэхэд хилсдэхгүй.

Тийм ч учраас би ажлаа өгөхдөө “Таны өмнө авлигагүй гаалийн дарга сууж байна. Надад нэг мөнгө өгсөн хүн байвал оруулаад ир. Би өөрийгөө олон нийтэд зарлаад, хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэж хэлж л байсан.

-Гэхдээ таныг дахин Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсоныг Сангийн сайд асан Ч.Улаантай холбоотой гэсэн яриа гарчихсан байгаа шүү дээ?

-Танихгүй, нэг л удаа уулзаж байсан Ч.Улаан гэдэг хүн 2000 онд намайг Сангийн яаманд газрын даргын ажилд авсан. Ингээд бид дөрвөн жил хамтарч ажилласан. Тийм болохоор л холбоотой байдаг. Түүнээс биш Ч.Улаан сайдын хүн болохоор намайг Гаалийн ерөнхий газрын даргаар буцааж томилсон асуудал байхгүй. Тэр хүн одоо сайд биш, УИХ-ын гишүүн.

Эрх мэдэл нь ч хязгаартай. Надад итгэсэндээ л Засгийн газраас намайг дахин томилсон байх гэж бодож байгаа. Халагдсан, арга хэмжээ авахуулсан хүн гомддог учраас л ийм яриа гаргаж байгаа байх. Одоо ч халагдсан, халагдах гэж байгаа хүмүүс ийм мэдээлэл тараах байх. Ч.Улаан томилсон эсэхийг хуулийн байгууллага л шалгаж, тогтоох байлгүй. Би ажлаа хийж, хүлээсэн үүргээ л биелүүлэхийн төлөө ажиллана.

Г.БАЯРЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
174.29.25.125 Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч
27.123.214.106 ulaanig tanihgyui l geh yun bamaig ajild avsan l geh yum bas 4jil hamt ajillasan l geh yum iron garan yumuu daa. dornodin vintov geed buuni nertei durakaa zailuulaachee. mori gargana. uvs gargah geed beldej baigaa gesen .ene hun gaaliig buu hel mongolig hyatadin umnu shibshiglej duusch baigaa dagaa. gaaliubhan ni vintovoosoo aigaad baigaa gesen shuu. davarsan ene hun ah duugeeree gaalid ajildag yum bushuu
112.72.13.55 Iim olon hun tomilson bol halah heregtei shuu dee tuunees gadna Zamiin -Uudiin gaalnay gazart bainga ajilladag humuus baih yum halaad soliod baina gesen haana bainaa Ganbat dargaa yur ni Gaaliin baitsaagch nariin dund ni tiim yaria baisaar baidag yum baina lee bainga Zamiin-Uuded ajilladag heseg buleg humuus baidag gej herev tiim bol ene shudarga huviarialaltuu