Стефан ХАНСЕН

2015 оны 09 сарын 24

1995 оны долдугаар сарын 20-нд Данийн Орхус хотод төрсөн. Биеийн өндөр 175 см, жин 70 кг. Байт харваач. Тэрбээр байт харвааны компаунд төрөлд цэц мэргэнээ сорьдог. Хансен 2003 оноос эхлэн уг спортоор хичээллэж байгаа аж.

Анх залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль авч тодорсон түүний хувьд өдгөө дэлхийн аварга болж амжжээ. Хансен 2014 оноос улсынхаа шигшээ багт бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Түүний хувьд энэ жил амжилт арвинтай.

Оны эхэнд залуучуудын ДАШТ-д түрүүлсэн бол өнгөрсөн сарын 2-нд улсынхаа Копенгаген хотод болсон байт харвааны дэлхийн аваргад Энэтхэгийн тамирчин Ражат Чауханыг хожин манлайлсан юм.

ДАШТ-ээс алтан медаль авсан тэрбээр дэлхийн чансааны гуравдугаарт жагсаж байна. Чөлөөт цагаараа ууланд аялах дуртай.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД