”ГОЛОМТ” БАНКНЫ “ХАН-УУЛ” БИЗНЕС ТӨВ АЛБАН ЁСНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2015 оны 09 сарын 24

Богдхан уулын энгэрт орших Хан-Уул дүүрэг нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон үйлдвэр аж ахуйн нэгж олноор төвлөрсөн, хүн ам ихээр суурьшсан дүүрэг гэдгээрээ онцлогтой. Иймд Голомт банкны хамт олон тус дүүргийн онцлогт нийцсэн банк санхүүгийн цогц үйлчилгээг харилцагчиддаа хүргэх зорилгоор “ХАН-УУЛ” бизнес төвийг байгуулсан юм.

 Энэ онд 20 жилийн ой нь тохиож буй Голомт банкны хамт олон 100 гаруй салбар нэгжээрээ дамжуулан, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй 600,000 мянга гаруй харилцагчиддаа банк санхүүгийн шилдэг шуурхай үйлчилгээг хүргэж ирсэн юм. Тус банк нь 2015.09.23-ны өдөр отгон салбарынхаа нээлтийг хийснээр, Хан-Уул дүүргийн хэмжээнд нийт 8 салбар нэгжээрээ дамжуулан эрхэм харилцагчиддаа үйлчилж эхэллээ.

 Голомт банкны Хан-Уул бизнес төв нь Хан-Уул дүүргийн 140 мянга гаруй иргэд харилцагчид болон 1700 гаруй төсвийн болон үйлдвэр аж ахуйн газруудад банк санхүүгийн цогц үйлчилгээг тав тухтай тохилог орчинд хүргэх юм.

ХАН-УУЛ БИЗНЕС ТӨВИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:

  • Жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн цогц үйлчилгээг нэг цэгээс хүргэнэ;
  • Жижиг дунд бизнес эрхлэгчдэд цогц сургалт, зөвлөгөө өгнө;
  • Сэтгэлд нийцсэн тав тухтай, тохилог орчин;
  • 24 цагаар ажиллах “Өөртөө үйлчлэх банк”-ны салбартай;
  • VIP, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ;
  • Мэргэшсэн, туршлагатай банкны мэргэжилтнүүд танд үйлчилнэ.

 

ИРГЭДЭД:

Бүх төрлийн төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, бүх төрлийн хадгаламж, харилцах данс, картын үйлчилгээ, хэрэглээний зээл, орон сууцны зээл, жижиг бизнесийн зээл, цахим банк болон бусад үйлчилгээнүүдийг санал болгож байна.

 

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД:

Бүх төрлийн төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, байгууллагын хадгаламж, харилцах данс, бизнес карт, бизнесийн зээл, санхүүгийн түрээс, гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээ, банкны баталгаа, чек, валют арилжаа, цахим банк болон бусад үйлчилгээнүүдийг санал болгож байна.

 

Голомт банкны “ХАН-УУЛ” бизнес төвийн хамт олон нээлтийн ёслолдоо зориулж нийт  харилцагчиддаа “ШУУРХАЙ ЗЭЭЛ”-ийг өдөрт нь олгож байгааг дуулгахын хамт ирэх он жилүүдийг амжилт бүтээлийн дээдээр угтахын ерөөлийг тавьж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД