”ГОЛОМТ БАНК” ОУСК-ТАЙ ХАМТРАН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ШИЛДЭГ ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛНЭ

2015 оны 09 сарын 24

Энэ онд  20 жилийн ой нь тохиож буй Голомт банк, эдүгээ дэлхийд хүндлэгдсэн нэр хүндтэй, салбартаа тэргүүлэгч байр суурьтай, олон жилийн дадлага туршлага бүхий хариуцлагатай, найдвартай банк болон төлөвшиж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна. Энэ бүх амжилтын үндэс нь компанийн сайн засаглалтай салшгүй холбоотой юм.

 Тус банкны хамт олон ирэх 20 жилийн зорилтоо “ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАНК” байна гэж тодорхойлоод байгаа.

 Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх, компанийн засаглалын шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор "Голомт" банк Олон Улсын Санхүүгийн Корпорацитай (ОУСК) “Компанийн засаглалын зөвлөх үйлчилгээний хамтын ажиллагаа”-ны гэрээг байгууллаа.

 Хамтын ажиллагааны хүрээнд банкны бүхий л түвшинд урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахуйц өндөр үр ашиг бүхий, засаглалын хэлбэрийг бий болгоход хоёр тал ажиллах юм.

 Гэрээг үзэглэх ёслолын арга хэмжээнд "Голомт" банкны гүйцэтгэх захирал Л.Оюун-Эрдэнэ болон ОУСК-ийн Зүүн Азийн бүсийг хариуцсан дэд захирал  Саймон Андрьюс, ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Туеэн Нгуэн нар оролцлоо.

 Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци нь өнгөрсөн онд л гэхэд дэлхийн 14.000 гаруй  санхүүгийн байгууллагатай хамтран ажилласан өндөр нэр хүндтэй байгууллага юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД