“Загасан нүд 2015” наадмын шилдэгт Монголоос хоёр бүтээл шалгарав

2015 оны 09 сарын 24

Телевиз, кино сонирхогчдын “Загасан нүд 2015” наадам энэ сарын 17-21-нд ОХУ-ын Улаан-Үд хотод болжээ. 1998 оноос улбаатай тус наадамд мэргэжлийн бус хүмүүс оролцдогоороо онцлог.

Жил бүр хүрээгээ тэлж буй уг наадамд энэ жил БНСУ, БНХАУ, Япон, Монгол, Оросын арав гаруй хотоос оролцогчид бүтээлээ ирүүлж, байгальаялал, миний гэр бүл, манай хот, кино, компьютер графикаар бүтээсэн кино, хөгжилтэй агшин, баримтат кино гэсэн үндсэн долоон төрөлд нийт 40 бүтээл өрсөлджээ.

Манай улс уг наадамд оролцуулахаар 100 орчим бүтээлээс наймыг нь шалгаруулан сойсноос байгаль-аялал номинацид Д.Энх-Оргилын “Би аялах дуртай”, хөгжилтэй агшин номинацид О.Сэргэлэнгийн “Ялаа” шалгарчээ.

Ж.СУВДМАА