Санаатайгаар зам руу түлхэж, осолд оруулжээ

2015 оны 09 сарын 23

Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг Төмөр замын удирдах газрын хойд талын замд 54-08 УНЭ улсын дугаартай “Соната 5” маркийн машины жолооч Х явган зорчигч Ж-г дайрч, хөнөөсөн хэрэг өнгөрсөн зургадугаар сард гарсан юм.

Тухайн үед жолооч Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан аж. Талийгаач Ж-г зам руу санаатайгаар түлхсэн болохыг шинжээч тогтоосон байна. Мөн хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн тайлбараар ч энэ нь тогтоогджээ.

Тодруулбал, хохирогч Ж найз нартайгаа архи ууж байгаад улмаар муудалцан, зодолджээ. Энэ үед түүнийг найз Б.Батболд нь автозам руу түлхэж, газарт унахад нь “Соната 5” маркийн автомашин дайрсан аж. Иймд Замын цагдаагийн газраас жолоочид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан байна.

Харин хохирогчийг санаатайгаар зам руу түлхсэн гэх Б.Батболдыг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйл буюу “Бусдыг болгоомжгүй алах” гэмт хэрэгт сэжиглэн, нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.39.180 Бас л нохой найз юмаа. Одоогийн залуус ямаан омогтой өс санамхай хүүхэн шиг ааштай болж дээ.
103.26.194.205 Hen gem hiine ter hun tohirson yalaa edleh l uchirtai
202.179.20.169 Жолоочийн буруу биш байна шүү дээ
122.201.17.10 Өршөөлд хамрагдах бхдоо