“АЛАН ХЯДЛАГАД БИШ, АМАР ТАЙВАНД ОРОН ЗАЙ ОЛГООЧ

2015 оны 09 сарын 22

Олон улсын энхтайвны өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг энэ жил “Энхтайвны төлөөх түншлэл-Хүн бүрт хүндлэл” уриан дор тэмдэглэв. Будда, христ, хинду, иудей, лал, шинто шашны тэргүүн болон Ананда Марго, Брахма Кумарис Ража, Тайландын Бага хөлгөн бясалгалын төвийн төлөөлөгчид өчигдөр Дашчойлин хийдэд цуглан, энхтайвны хонх цохиж, дэлхийн амар амгалангийн төлөө залбирсан юм.

Энэ үеэр Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний илгээлтийг уншиж, танилцуулсан. Уг илгээлтэд “Энэ жилийн энхтайвны өдөр дэлхий дахинд тулгараад буй хэрцгий хүчирхийлэл, зөрчил мөргөлдөөнтэй давхцаж байна.

Бид энэхүү харгислал, хор хөнөөлийг таслан зогсоохын төлөө хамтдаа тэмцэх үүрэгтэй билээ. Иймээс дайтаж буй талууд энхтайвны төлөө нэгдэн, зэвсгээ хаяж, галаа зогсоохыг уриалж байна. Алан хядлагад биш, амар тайванд орон зай олгооч” гэжээ. Манай улс 2001 оноос энхтайвны өдрийг тэмдэглэж эхэлсэн юм байна.

  Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД