БАЛДОРЖ ШАГНАЛ: Долоо дахь шатны шалгаруулалтын шүүгчдийн дүгнэлт

2015 оны 09 сарын 21

2015.09.13


            Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Балдорж шагнал”-д нэр дэвшсэн 280 гаруй бүтээлийг манай шүүгчдийн баг уншиж дүгнэлээ. Сонин, сэтгүүл, радио, телевиз, сайт гээд сэтгүүлзүйн бүх салбарыг хамарсан, ярилцлага, сурвалжлага, тэмдэглэл гэхчлэн нийтлэлийн бүх төрөл зүйл багтсан энэхүү280 гаруйажлаас нэгийг нь шалгаруулж шагнал олгоход үнэхээр хэцүү байсныг давын өмнө тэмдэглэе. Учир нь манай сэтгүүлзүйн талбарт маш олон авьяаслаг сэтгүүлч гарч ирсэн, ерөнхийдөө ижил түвшинд байгаа тул хэн нэгийг цолгоруулан шалгаруулна гэдэгүнэхээрийн төвөгтэй ажил юм.

 Дөрвөн шатны шалгаруулалт явуулахад шүүгчид нэгэн дуугаар санал нэгдсэн бүтээл ер нь гараагүй. Жишээлбэл, өнгөрсөн жилийн эхний шатанд  сэтгүүлч Ариунзулын “Бид Эболад бэлэн үү?” нийтлэл олонхийн саналаар тэргүүлсэн бол, дунд шатанд О.Бат-Ундрахын “Улаан  тарианы үе эргэн ирлээ” цуврал, дөрөвдүгээр шатанд У.Бямбанямын “Суртал ухуулгын тухай хэдэн үг” өнгөлөх жишээтэй.

Энэ бүхнээс харахад, “Балдорж шагнал”-ын 2015 оны эзэн тэр л байх нь ээ гэх таамаг, төсөөлөл эцсийн мөчийг хүртэл шүүгчдийн хэнд ч тодорхой байгаагүй юм.

Урьд нь сэтгүүлчийн туршлага, мэргэжлийн дадал зэргийг бичлэгээс нь шууд харж болдог байсан бол өнөөдөр их сургуулиа дөнгөж төгсөөд редакцийн даалгавар гүйцэтгэж яваа залуу сурвалжлагчид ч тэднээс огт дутахгүй, хийгүй болжээ.

Гэхдээ насны ялгаа мэдрэгдэхгүй байгаа шиг бичлэгийн онцлог ч мөн ажиглагдахаа больсон тал анзаарагдлаа.

Юутай ч, анхны нийтлэлээрээ л“шилдэг аравт”орж ирэх хэмжээний авьяаслаг сэтгүүлчдийн цоо шинэзалуу үе төрөн гарч ирсэн нь олзуурхам үзүүлэлт юм.

Энэ нь Монголын сэтгүүл зүй маш их ирээдүйтэйг, сэтгүүлчийн мэргэжил манай өнөөдрийн нийгэмд чухал үүрэг,өндөр хариуцлагатай болохыгхаруулж байна. Урьд нь манайд сонин, телевиз голлож, ярилцлага давамгайлжирсэн бол өнөөдөр нэлээд буурьтай сэтгүүлүүд төрөн гараадөдөр тутмын томоохон сонинуудтай өрсөлдөж эхэллээ.

Мөнүзэл бодлын шинжтэй өгүүлэл, нийтлэлярилцлагаас  илүүрхэх хэмжээнд хүрсэн байна.

“Сэтгүүлч хүнийг хөл нь тэжээдэг”хэмээх үг бий. Маш их явдаг, уйгагүй эрэл хайгуул хийдэг, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь ажил болгож яваа залуус олон байна.

Харин уралдаанд сойсон нийт бичвэрийн цөөнгүй хувиас нь тухайн сонин, сэтгүүлийг эрхэлж буй редакторуудын хайнга хандлага, сурвалжлагчдынхаа олж ирсэн материалыг гүйцэд боловсруулалгүй нийтэлдэг,эх хэлний болоод найруулга зүйн шүүлтүүргүйгээр түүхий хар нооргийг л хэвлэдэг дутагдал илт ажиглагдсаныг хэвлэл мэдээллийн эзэд, эрхлэгчид цаашид анхаарна биз ээ.

Редакци гэдэг бол редакторын баг. Явж явж, сонин сэтгүүлийн эзэд, эрхлэгч, редакторууд маань сэтгүүлч сурвалжлагчиддаа тэнцэхгүйд хүрэх вий гэх эмзэглэл төрснийг нуух юун.

Бидэнд даацтай, уншууртай, мартагдашгүй, өвөрмөц бичлэгийн жишээ хангалттай олон бий. Тэр бүх тогтсон ололтуудаасаа ухрахгүй баймааж нь редакцийн чадамж оюунлаг уншигч, үзэгчдийн  хүрээнд тэнцэнэ.

Редакци бол мэдээлэл зүйн салбарын өмнө ч, эх хэл бичгийн соёлын өмнө ч сэтгүүлчидтэйгээ эн тэнцүү үүрэг хүлээх учиртай. Гараад удаагүй байгаа Монгол хэлний тухай хууль хэрэгжих ёстой  анхны үндсэн нэгж бол мөн л редакци.

 Мэдээллийг шуурхай олох, эрэн сурвалжлах, үзэл баримтлал, санаа бодлоо илэрхийлэх тал дээр сэтгүүлчид маань жигдэрчихжээ. Харин  уншууртай,  цэгцтэй, боловсруулалт өндөртэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй бичих тал дээр залуу сэтгүүлчид мааньулам бүр түлхүү анхаарах биз ээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД