ЛУЙВАР

2015 оны 09 сарын 21

2015 оны 4 сарын 13 [Уншсан тоо: 106904]

Б.ГАНЧИМЭГ. Open door


Олон жилийн турш шүүх дээр маргалдсан нэгэн хэрэг шийдэгджээ. Үр дүнд нь Монголын нисэх хүчний нэг зүтгэлтэн чанга дэглэмтэй хорих ангид долоон жил хоригдох хүнд ялаар шийтгүүлээд дуусч.

Иргэний нисэхийн салбарын бизнес өөрөө мэргэжлийн нарийн дүрэм журам, олон улсын өндөр зэрэглэлийн стандарт шаардагддаг, түүнийхээ хэрээр өртөг өндөр, хөрөнгө оруулалтын хэмжээ том тоогоор яригддаг бизнес байдаг. Тийм ч учраас манайд хийгдэх гэж оролдсон энэ төрлийн бизнес үргэлж бүтэлгүйтэл дагуулж байх шиг. Энэ бүтэлгүйтлийн нэгэн том жишээ “Аэромонголия” компани болон “Моннис групп-ийн хооронд болсон дуулиант хэрэг болоод байна.

“Аэромонголия” компани онгоц оруулж ирэн, орон нутгийн агаарын тээврийн уналтад ороод байсан ажлыг өндийлгөж, улмаар дараа нь “Эйр Карго Монгол” ХХК-ыг байгуулж байсан сайхан мэдээ сонинуудын  хуудсыг чимэж байсан цаг саяхан. П.Баатарсүрэн захирлыг иргэний нисэхийн салбарт 30 гаруй жил ажилласан тэндэхийн хүн гэдгийг мэдэхгүй хүн цөөн. Бараг байхгүй ч биз. Гэвч эдүгээ тэр өргөст торны цаана, чанга дэлгэмтэй шоронд олон жилийн хүнд хүчир амьдралыг өнгөрөөх болжээ. Энэ бол туйлын харамсалтай явдал.   Энэ явдал юунаас эхтэй вэ. Яагаад ийм байдалд хүрэв гэж учир мэдэх хүмүүс өнөөдөр гайхан ярьцгааж байна. Бидний мэдэхээр бол “Аэромонголия” –гийн түүх рүү Моннис групп”-ийн эзэн Б.Чулуунбаатарын нэр орж ирсэн үеэс энэ ээдрээтэй хэргийн учиг эхэлсэн.

П.Баатарсүрэн захирал нь 2007 онд “Аэромонголия” ХХК-ийн нийт хувьцааныхаа 60 хувийг иргэн Х.Дөчинтав, “Моннис групп”-ийн эзэн Б.Чулуунбаатар нарт худалдсанаас үүдэн зургаан жилийн урт маргаан дагуулж, монголын гурван шатны шүүхээр заргалдсан зовлонтой түүх эхэлжээ. Баримтаар бол гурван шатны шүүхээр хоёр жил явж байж “Моннис групп”-т зарсан хувьцааныхаа мөнгийг авахаар болсон ч өнөөдрийг хүртэл мөнгөө бүрэн аваагүйгээр барахгүй өөрөө бусдыг залилсан гэх хүнд зүйл ангиар шийтгүүлэн ялтан болж хувирчээ. 

Хэдийгээр хуулийн байгууллагын нэг хэсэг нь энэ хэргийг шийдвэрлэсэн ч хуульчдын зарим нь П.Баатарсүрэн залилан хийж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдсан энэ дуулиант хэрэгт маш их эргэлзэж байна.

Тэр “Аэромонголия” компанийн эзэн байсан. Компанийн хувьцааныхаа 50 хувийг яг өөр дээрээ авч байсан хүн аж. 

2007 онд “Аэромонголия”-гийн хувьцаа эзэмшигчээр Б.Чулуунбаатарыг орж ирэх үеэс энэ айлд маргаан үүсч, өөр нэгэн хувьцаа эзэмшигч Х.Дөчинтав  нь шүүхэд  зарга үүсгэж өөрийн эзэмшлийн 30 хувийг баталгаажуулж авсан гэх. Харин П.Баатарсүрэн хувьцаа эзэмшигч  Х.Дөчинтавын үйлдэлд эргэлзэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өгч шалгуулсан тухай баримт байх юм. Энэ хоёрын дотоодын маргааны явцад  “Моннис” компанийн эзэн Б.Чулуунбаатар нь П.Баатарсүрэнгээс “Аэромонголия”-гийн 20 хувийг, Х.Дөчинтаваас  10 хувийг нь авч 30 хувьтай болсон юм байна. Ийнхүү “Аэромонголия”-д  П.Баатарсүрэн 30 хувь, Х.Дөчинтав 30 хувь, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар 30 хувь, өөр нэгэн хувьцаа эзэмшигч Б.Бат-Эрдэнэ  10 хувийн эзэмшилтэй болжээ. Ямартай ч энэ баримтуудаас П.Баатарсүрэн захирал нь хөрөнгө оруулалт шаардагдсан, нөр их ачааллынхаа ард гарахын эрхэнд хувьцааныхаа хэсгийг зарсан болох нь төвөггүй ойлгогдож байна.

Гэвч хэрэг явдлын эцэст П.Баатарсүрэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдан, шүүхээс долоон жилийн хорих ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийтгэлээ. Энэ явдлыг хэлмэгдүүлэлт гэж үзэх хүмүүс олон байна.

Жишээ нь, 2002 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан Монгол улсын Эрүүгийн хуулинд заасныг үзэхэд  "Бусдыг залилан мэхлэх" гэмт хэрэг нь тус хуулийн 148 дүгээр зүйлд зааснаар "Хуурч мэхлэх арга замаар бусдын эд хөрөнгө, тэдгээрийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн" авсан үйлдэл байдаг юм байна.

Тэгвэл хохирогч болж хувирсан "Моннис групп"-т нийтдээ 2.965.019.962.52 төгрөгийн хохирол учирсан гэж анхан болон давж, заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд дурьджээ. Гэтэл энэ төлбөрт багтсан бүх зардлууд нь "Аэромонголиа" ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан ба П.Баатарсурэн нэг ч төгрөгийг хувьдаа завшаагүй гэдгийг хөндлөнгийн хяналт хийсэн “Улаанбаатар аудит” корпорацын болон мөрдөн байцаагч, прокурорын даалгавраар дүгнэлт гаргасан шүүхийн шинжилгээний шинжээчдийн дүгнэлт, мэдүүлгүүдээр бас тогтоосон байх юм.

Энэ баримтууд нь хохирол гэгдээд байгаа төлбөр  "Моннис групп"-ээс гараагүй, хоёрдугаарт төлбөрт тооцогдоод байгаа бүх мөнгө "Аэромонголиа" ХХК-д орсон болохыг нотолж байна.

Нөгөө талаар П.Баатарсүрэн нь өөрт оногдох хувьцааныхаа тодорхой хэсгийг "Моннис групп" ийн эзэн Б.Чулуунбаатарт зарж байх үед "Аеромонголиа" компанийн үйл ажиллагаа аль хэдий нь жигдэрчихсэн, дөрвөн ч онгоцтой, агуулахдаа хоёр сая гаруй ам долларын сэлбэгтэй, орон нутагт 10 чиглэлд, гадаадын дөрвөн чиглэлд нислэг үйлддэг компани байсныг баттай эх сурвалж нотолж байна.

Нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, жилдээ 10-12 тэрбум төгрөгийн орлого олдог компанийнхаа хувьцааны 30 хувийг худалдчихаад нэг ч төгрөг аваагүйгээр барахгүй өөрөө тухайн үед тус компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигч нь байсан хүн хэнийг залилж, хэнд их хэмжээний хохирол учруулсаныг хамтран зүтгэгчид нь ихэд гайхдаг юм билээ. Энэ тухайгаа ч тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан ил захидалдаа бичиж байсан. 

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр учирсан гэх хохирол нь 2007 оны 6 сараас өмнө гарсан зардлууд байна, гэхдээ бүх зардлууд нь ахин хэлэхэд "Аэромонголиа" ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан байна гэдгийг тогтоочихсон байдаг.

Б.Чулуунбаатар энэ бүх зардлыг зөвшөөрөхгүй байсан юм бол дөрвөн жилийн туршид яагаад нэг ч удаа хөндөж, тавьж байгаагүй юм бол. “Моннис групп” анх П.Баатарсүрэнг хувьцааныхаа үнийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэг жил, гэрээ байгуулагдаж компанийн эрх мэдлийг өөрсөддөө шилжүүлж авснаас хойш дөрвөн жилийн дараа л энэ асуудлаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг юм байна. Энэ явдал ч анхаарал татна. Энэ тухай П.Баатарсүрэнгийн эхнэрийн бичсэн ил захидалд ч дурьдагдсан байсныг санаж байна.

Үнэн хэрэгтээ "Моннис  групп”-ийн эзэн Б.Чулуунбаатар нь П.Баатарсүрэнгийн хувьцааг үнэгүй авах гэсэн далд дээрмийн санаа тээж анхнаасаа энэ бүхнийг төлөвлөсөн юм биш биз гэх хардлага энэ бүхний эцэст  гарч ирж байна.

Иргэний хэргийн гурван шатны шүүхээр П.Баатарсүрэн захиралд олгохоор шийдвэрлэсэн төлбөрийн хэмжээ 3.036.682.000 төгрөг. "Моннис групп”-т учирсан хохирол гээд тус компанид олгуулахаар болоод байгаа төлбөрийн хэмжээ 2.965.019.962.52 төгрөг.

Өнөөдөр "Моннис групп" нь "Аэромонголиа" ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байгаа гэдэг. Тэгвэл хохирол гээд байгаа 2.965.019.962.52 төгрөг тус   компанийн   активт   тусгагдсанаараа   "Моннис групп”-ийн л өөрийнх нь хөрөнгө юм биш үү. Өөрөөр хэлбэл уг төлбөр нь "Моннис групп" -ийн хувьд хохирол биш харин ч хөрөнгө оруулалт болж шингэхгүй гэж үү.

Үнэн хэрэгтээ 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 10-12 тэрбум төгрөгийн жилийн борлуулалтай байсан компанийн нийт хувьцааны 30 хувийн хувьцааг ямар ч үнэ төлбөргүйгээр авсныг юу гэж үзэх вэ гэх асуулт л энэ бүх хэрэг явдлын эцэст гарч ирсэн гол асуулт болоод байна. Гол асуулт одоо хариултгүй байна. Энэ асуултын хариуд ажиглагчид шууд “Дээрэм” гэсэн үгийг хэлж байх юм.

Энэ бүх явдал эцэстээ бусдын компанийг авахын тулд эзнийг нь долоон жил чанга дэглэмтэй хорих газарт ял эдлүүлэхээр зохиогдсон гэмт хэрэг биш биз гэсэн хардлага төрнө. Ийм юм байж болох уу. Том эрх мэдэл, том хамгаалалтын дор дургиж яваа луйварчдад ийм хэрэг зохиож бусдыг няц гишгэх үнэндээ юу ч биш болчихсон болохоор дээрх хардлага үндэслэлтэй санагдана.

Хөндлөнгийн шинжээчид дээрх хэрэгт авагдсан  акт баримтуудыг үзээд худалдан авсан гэх шинэ удирдлагуудыг  “Аэромонголиа” ХХК-иас 2011 оны 11 дүгээр сарын 1-ээс 2012 оны 2 дугаар сарын 29-ны хооронд нийт таван тэрбум төгрөгийг компанийн данснаас татан авсныг илрүүлжээ.

Харин Б.Чулуунбаатар  “Аэромонголиа” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн бус байсан. Жилдээ 10-12 тэрбумын орлоготой байсан гэх баримт ор тас худал зүйл гэж мэдэгддэг. 

Хэрэв энэ үнэн бол энэ группт дампуурлын ирмэгт очсон компаний хувьцааг худалдан авах шаардлага юу байв. Мөн маргааны явцад П.Баатарсүрэнгийн нэхэмжлэлийн төлбөрт “Моннис гурпп” 1,7 тэрбум гаруй төгрөгийг түүнд төлсөн баримтыг юу гэж үзэх вэ.

Бас сүйрлийн ирмэгт ирсэн байсан гэж одоо хэлж буй компанийнхаа данснаас таван тэрбумыг гаргаад л авчихаж байснаа юу гэж тайлбарлах вэ. Гэх мэт өдий төдий эргэлзээтэй асуултууд энэ хэргийн араас гарч ирж байна.

Энэ бүхэн явж явж  тус компанийг өөрийнх нь хөрөнгөөр худалдаад авчихсан гэсэн үг гэж шулуухан хэлэх ч хүмүүс байна. Тийм учраас бид олон жилийн маргаан дагуулсан энэ хэргийг онцолж эрэн сурвалжилсан юм. Ахиад ч толгой гашилгасан, төөрөгдүүлсэн, хууль хүчний байгууллагад том уул бараадсан шинэ цагийн дээрэмчин гэж харж болохоор олон баримтууд илрэн гарч ирж байна.

 Луйвар 2

126

2015 оны 4 сарын 27 [Уншсан тоо: 94325]

Өнөөдрийн цорын ганц сэдэв Тавантолгойн төсөл болж хувирчээ гэхэд хилс үг болохгүй биз ээ. Чухам ийм үед сэтгүүлч миний бие олны тэрхүү хуйлраанаас холхон сууж, өөр дуулианы мөрөөр алхалж явна. Тэрхүү цувралын маань эхний хэсэг уншигчдад хүрээд чамгүй хугацаа өнгөрч байна. Ерөөс сэтгүүлч хүний амьдрал үйл явдлаас үйл явдлын хооронд, баримтаас баримтын эрэл дунд, олон түмний шүүлтэн дундуур л урсдаг. Бас редакцийг маань зорьж ирдэг хүмүүсийн ихэнх нь арга мухардсан, хүчинд автагдсан, хохирсон иргэд байдгийг онцолмоор байна. Бараг энэ байдал амьдралын маань ердийн хэмнэл болон тогтсон байхыг бодохоор хааяа гуниг төрдөг л юм. Гэлээ гээд би уншигчдаа ялгаварлах, тэдэнд тулгарсан зовлонгоос ангид биеэ авч явах хээнцэр ангилалд орших бололцоогүй болсон ч хүн юм шиг. Ийм л юм даа.

 

Өнөөдөр би уншигчидтайгаа цувралынхаа хоёр дахь хэсгээр уулзаж байна. “Моннис” группийн захирал ноён Б.Чулуунбаатарын нэр холбогдсон луйврын  хэргүүдийн талаар олон сар цуглуулсан баримтууд маань цаашлах тусам  гайхаш барах нь сонин. Түүний талаар зарим нь бусдын бизнесийг улс төр, хууль хүчнийхэн дамжсан хэлхээ холбоогоо ашиглан “булаадаг” арга барилтай хүн гэж шуудхан хэлэх. Зарим нь бизнесийн ертөнцөд байж боломгүй буруу соёл тээгч ч гэх. Зарим сайтад өөрөө хорвоод төрөхдөө л онцгой содон, нэг үгээр “сайн хүү” байсан гэж бичүүлэх.

Гэхдээ энд хувь хүнийх нь сайн мууг бичих зорилго агуулсангүй. Ингээд  түүний оролцсон нэгэн хэргийн түүхийг толилуулъя.

“Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар агаарын тээврийн бизнест хөл тавихдаа л мөн л ээдрээн маапаан дагуулсныг Аэромонголия компанийн түүх гэрчилдэг. Хувьцааг нь  худалдаж авах гэрээ байгуулан улмаар хувьцаа эзэмшигч болж аваад, дараа нь авсан хувьцааныхаа үнийг төлөлгүй залилж, эцэст нь эзнийг нь чанга дэглэмтэй шоронд хатаасан түүхийг би “Луйвар 1” сурвалжлагаараа бичсэн.

Хариу болгож тэрээр мөн өөрийн байр суурийг илэрхийлэн мэдэгдэл гаргаад байна. Тэрхүү мэдэгдэлдээ сэтгүүлч намайг “Моннис” группийн эсрэг илт гүжир, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг зөрчин, Моннис групп болон Ерөнхий захирал Б.Чулуунбаатарын нэр хүндийг гутаан, хууль ёсны эрх ашгийг хөндсөн үйлдэл гаргасныг Моннис группийн зүгээс эрс эсэргүүцэж байна” хэмээн өгүүлж компанийн хамт олноос уучлал гуйхыг шаарджээ. Миний сурвалжлаганд тус компанийн хамт олон руу хандсан нэг ч үг өгүүлбэр байхгүй бөгөөд, тэдний нэр хүндэд халдах, гутаан доромжлох өчүүхэн ч санаа агуулаагүй учраас уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байгаа юм.

Мөн ноён Б.Чулуунбаатар нь Монголын шүүхийн “эзэн” нь мэт аашилж, шүүхийнхний нэр төрд халдлаа хэмээн тэдний өмнөөс сэтгүүлч намайг загнажээ.  Энэ тухайд эрхэм Б.Чулуунбаатар нь шүүхийнхнийг төлөөлж  мэдэгдэл хийх, сэтгүүлч хүний бичиж нийтлэх эрхэнд халдан зандрах эрхгүй хэмээн үзэж байна. Шүүх засаглалын нэр хүндийг хамгаалах үүрэг түүнд байхгүй. Харин ч шүүхэд том сэнтий “худалдан авсан” бол чимээгүй, даруу явах нь зохилтой биз. Монголын шүүх таны хөрш, таны гэрээт ажилтан, таны анд биш. Нэг хоёр шүүгчийн ёс зүйг арилжин авснаа, нэг хоёр мэдээллийн хэрэгслийн талбайг худалдан авснаараа ингэтэл аархах хэрэггүй хэмээн зөвлөмөөр байна.

Ингээд удаах хэргийн мөрөөр явж, цуглуулсан баримтуудаа уншигчдадаа хүргэе. Б.Чулуунбаатарын ээлжит ав хомрогын бай энэ удаа “Эйр сервис нью” ХХК болжээ. Одоогийн байдлаар тус компанийн захирал хатагтай Д.Туул компанийнхаа эд хөрөнгийг булаалгаад зогсохгүй, бие сэтгэлийн асар их зовлонд унан шаналж явна. “Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар нь “Эйр сервис нью” компанийн захирал Д.Туулыг 300 000 ам.доллар залилж авсан гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж, эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт хамааруулан шалгуулсан ч прокурорын байгууллага хоёр удаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон байх юм. Гэвч ахин хөөцөлдөж хэргийг сэргээлгээд байгаа юм байна.

Маргалдагч талууд анх хэрхэн яаж учирсан бэ?

“Эйр сервис нью” компанийн захирал Д.Баттулга гэж эрхэм сайхан хүн энэ хорвоод амьдарч явжээ. Олон жил мөрөөдөж явсан ажлаа эхлүүлж, ид хийж бүтээх насандаа гэнэт зүрхний өвчнөөр нас барж энэ гэр бүлийн амьдрал зовлонд унасан байх юм.  Талийгаач Д.Баттулга нь МИАТ ХК-д олон жил нисгэгчээр ажиллаж байгаад “Монмет Эйр Сервис” компанийг байгуулжээ. Чингээд хоёр онгоц худалдан авч, агаараас зураг авах ажил эрхэлж байгаад 2002 оноос “Ангар” –ын барилга барьж эхэлсэн аж. (Ангар гэх байгууламжийг уншигчиддаа ойлгуулахын тулд энгийн утгаар тайлбарлавал онгоцны гараж гэж ойлгож болно). Тус барилгыг 2007 онд дуусгаж, улсын комисс хүлээн авсан байна. Захирал Д.Баттулга барилгын ажил ид явагдаж байх үед гэнэт нас барж, түүний эхнэр хатагтай Д.Туул захирлын ажлыг өвлөн авчээ. Хайртай ханиа алдаж сэтгэл санааны хүнд зовлон амссан ч хүүхдээ хөтлөн амьдралын төлөө шантрашгүй зүтгэж, нөхрийнхөө хийж бүтээж явсныг үргэлжлүүлэн ажилласнаа тэрбээр нулимс дуслуулан ярьсан юм.

Тус компани байгуулагдсан цагаасаа аэрофотогеодези, агаарын зураглалын үйлдвэрлэлд хамгийн орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхээр зориглон ажиллаж, стереофотограмметрийн аргаар төрөл бүрийн байр зүйн болон кадастрын зураг хийдэг аэрофотогеодези, газрын зураглалын тэргүүлэх компани байсан аж.  “Монмет Эйр Сервис”-ийн түүхийг энэ мэтчилэн олон сайхан ажил үйлсээр нь эргэн сануулж болно. Ийнхүү ажиллах явцдаа Иргэний агаарын тээврийн агаарын хөлгүүдэд “Ангар”-ын техник үйлчилгээ үзүүлэх бизнес рүү орохоор шийдэн  “Эйр сервис нью” ХХК нэртэйгээр тусдаа гарч үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

“Ангар” –ын байгууламжийг барих үйл явц бүхэлдээ хүч хөдөлмөр, өндөр өртөг орсон нүсэр төсөл байсан нь холбогдох түүх, баримтуудаас харагддаг. Тус компани олон жилийн зүтгэлээр ард нь гарч, “Ангар”-ын олон улсын стандартын томоохон байгууламж бэлэн болж, гадаадын ба дотоодын компаниудад үйлчилж эхэлжээ. Яг энэ үед нь улсын үйлдвэрийн нэгэн том захирал “Ангар”-ын барилгыг “А жет лимитед” компанид түрээслээч гэсэн санал тавьж зуучийн хувиар ирж уулзсанаар энэхүү луйврын хэргийн эх тавигдсан юм байна. Миний олсон баримтаар бол тэр захирал  “Эйр сервис нью” ХХК-ын захирал хатагтай Д.Туулын садангийн хүн бололтой. Том ажлын ард гарахаар зүдэрч явсан  өрх толгойлсон эмэгтэйд гэнэт нэр нөлөөтэй хүн түшиг болох санал өвөрлөн ирж уулзах тэр үедээ сайхан л сэтгэгдэл төрүүлсэн байх. Гэвч хэрэг явдал санаанд оромгүйгээр эргэж, өнөөдрийн байдлаар сайн ахын санал болгож авчирсан  “А жет лимитед” анхнаасаа “Ангар”-ын байгууламжийг барьсан болоод явж байна. Хатагтай Д.Туулыг байцаахдаа мөрдөн байцаагч нь  “А жет лимитед” компанийн барьсан “Ангар”-ын барилгыг та хууль бус баримт бүрдүүлж дээрэмдэн авсан гэж тулгадаг тухай мэдээллийг сонсоод хөөрхий эмэгтэй ямар гээчийн дээрэмчидтэй учирсныг нь би хувьдаа төвөггүй ойлгосон. Том гарын олигархиуд л хууль хүчнийхнийг ийнхүү “захиална” шүү дээ.

Сэтгүүлч миний бие “Ангар”-ын байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн “Кэарол” компанийн ажилтан С.Пүрэвсүрэнг олж уулзаж доорх асуултад хариулт авсан юм.

-“Эйр сервис Нью” компанийн захиалгаар “Ангар”-ын барилгын ажлыг гүйцэтгэсэн гэж сонсоод өөрийг тань олж уулзаж байгаа юм. Миний асууж байгаа зүйл үнэн үү?

-Үнэн. “Эйр Сервис Нью” компани захиалагч компани мөн.

-Одоо нөгөө барьсан “Ангар” тань өөр компани анхнаас нь бариулсан, өөр компанийн хөрөнгө болж хувирчихаад байна л даа. Энэ ажлыг эхлэхээс нь дуустал ажилласан хүний хувьд та хэлж өгөөч. “Эйр Сервис Нью” компанийг төлөөлж хэн та нартай харьцдаг байсан бэ?

-“Ангар”-ын байгууламжийг барих ажлыг манай компани 2002 оноос гүйцэтгэж эхлээд 2007 онд дуусгасан. Захиалагч компани болох “Эйр сервис Нью” компанийн Тулгаа захирлыг бид сайн мэднэ. Тулгаа захирал л харьцдаг байсан. (талийгаач Д.Баттулгыг хэлж байна)

-Ер нь “Ангар”-ын байгууламжийн ажил ямар шатандаа явж байх үед Д.Баттулга захирал нас барсан юм бэ?

-Бараг дуусах шатандаа орсон үед нас барсан. Ер нь л бараг дуусч байсан шүү. Тэгээд Тулгаа захирлыг бурхан болсны дараа түүний гэргий Д.Туул захирал удирдаж 2007 онд дуусгасан. Манай компани эхнээс нь дуустал “Ангар”-ын бүх ажлыг хийж гүйцэтгэсэн.

-Тэр үед “Моннис” ч юм уу, “А жет лимитед” ч юм уу ийм компаниуд та нартай харьцаж байсан уу?

-Үнэхээр байгаагүй.

-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

Миний олж уулзсан “Ангар”-ын барилгыг барьж гүйцэтгэсэн компанийн төлөөлөл ийнхүү ярилаа.

Архивын баримтуудад арай луйврын засвар хийгддэг болчихсон юм биш байгаа?

Мэдээж улсын архивт “Ангар”-ын барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн баримт байгаа. Энэ талаар судалж үзэхэд “Эйр сервис нью” компанийн баримтууд архивт байна. Яагаад ч “Ангар”-ын байгууламжийг “А жет лимитед” барьж, хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй нь тодорхой харагдана. Гэвч манай дээрмийн багийнхан улсын комисст хүлээж авах үеийн актад гарын үсэг зурсан зарим хүмүүсийн гарын үсэг асуудалтай байна гэсэн шинэ хувилбар гаргаж ирэх аргачлалыг сонгож луйврын хэргийнхээ төсөлд суулгасан бололтой. Эсвэл тухайн үед уг арга хэмжээнд оролцсон эрхмүүдийн заримыг худалдаж авсан ч байж магад. Хамаг юмаа булаалгахын ирмэгт зогсож байгаа хөөрхий эмэгтэй Д.Туулд ийм нарийн аргачлалтай нүүр тулан сөрөх чадал мөхөсдөж мэдэх л юм. Төрийн албаны шударга ажилчид бас байгаа гэдэгт л найдахаас өөр аргагүй байна. 

“Эйр сервис нью” компанид “Ангар” барих эрх олгосон газрын зөвшөөрөл, хамтран ажиллаж байсан “Стройнвест” ХХК, “Кэарол” ХХК, Хан-Уул дүүргийн засаг даргаас  15 жилийн хугацаагаар газар олгосон гэрчилгээ гээд олон баримтуудаас үзэхэд “А жет лимитед”-ийн бараа ч алга. “Ангар”-ын эзэн болох супер төсөл нь архивын баримтад засвар хийснээр үргэлжилсэн байж болох магадлал эндээс харагдаж байна. 

Сайн ах сүүлдээ хөрөнгө оруулагч болж хувирсан нь...

Монголын иргэний агаарын тээврийн салбарт  нислэгийн үйлчилгээ хийх зорилго бүхий “Ангар”-ын барилгыг “Эйр Сервис Нью” компани өөрийн хөрөнгөөр барьсан ч ийнхүү бусдад булаагдахад хүрсэн түүх өөр нэгэн хачин хувилбараар баяжин хөвөрсөн байна.  Мөнөөх “А жет лимитед” гэгч компанийг чирч ирсэн сайн ах одоо Д.Туулын талийгаач нөхөрт их хэмжээний мөнгө зээлж байсан болоод явчихжээ. Их хэмжээний мөнгийг ямар ч баримт үйлдэхгүйгээр  өгч авалцсан гэж хээв нэг мэдүүлж суугаа нь хэн ч итгэх боломжгүй явдал. Уншигч та 700-800 мянган ам.долларыг төдийлөн ойр яваагүй садангийн эмэгтэйнхээ нөхөрт нэг хоёрхон уулзаж байсан түүхэндээ түшиглээд өгч чадах уу. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс нь сонирхоход сайн ах сонгуульд нэр дэвшихийн тулд хөрөнгө мөнгө олох зорилгоор Д.Баттулгыг нас барсныг далимдуулан холын хамаатан бүсгүйнхээ хөрөнгийг бусдад худалдах хууль бус ажиллагаа явуулсан бололтой. Манай цагдаагийнхан хачирхалтай нь гэрчүүдээс мэдүүлэг авахдаа зөвхөн сайн ахын хүрээллээс, туйлын хангалтгүй аман яриа төдийхөн бүрдүүлсэн байх юм.  “Эйр Сервис Нью” ХХК-ийн эзэн байх үндэслэл сайн ахад байхгүй атал тус компанийг төлөөлж гэрээ хэлцэл хийх, зарах санал бусдад тавих зэрэг үйл ажиллагаа явуулах боломж байх уу гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байна. “Ангар”-ын барилга босоход ойролцоогоор 1 сая орчим ам.доллар орно гэж талийгаач Д.Баттулгыг өөрт нь хэлж байсан гэж тэрбээр мэдүүлдэг юм байна. Гэвч 2001 оны үед дан ганц “Ангар” 1 сая орчим  ам.доллараар босно гэдэг нь байж боломгүй өндөр өртөг үнэ гэдгийг захын бизнесмен хэлэх юм. Гол нь ямар ч гэрээ, бичиг баримт үйлдэхгүйгээр хүнд 1 сая орчим ам.долларын санхүүжилт хэрэгтэй байна гэж хэлэхээр нь л тэр мөнгийг нь гаргаад өгчихдөг улсын үйлдвэрийн захирал гэж байх уу. Энэ ямар үнэнээр чухамхүү батлагдах нь сонин.  Сэтгүүлч миний анхаарлыг бүр ихээр татсан нэг баримт сайн ах мөрдөн байцаагчид мэдүүлэхдээ “2005 оны зун Д.Баттулга зүрхний өвчнөөр нас барсан учраас “Ангар”-ын ажил зогссон”  гэжээ. Гэвч Д.Баттулга захирал 2005 онд нас бараагүй байдаг. (Талийгаач чухам хэдийд таалал төгссөнийг миний олж уулзсан гэрч С.Дүрэвсүрэнгийн яриа нотолж байна) Хэрэв манай ах “Эйр Сервис Нью” ХХК-ийн барьж байгаа барилгад хөрөнгө оруулах гэж албан ёсны харилцаа үүсгэсэн бол уг хөрөнгөө баталгаатай болгож, дансаар шилжүүлэх нь наад захын ойлголт, бизнест тогтсон дүрэм баймаар.                  

Хатагтай Д.Туулын гаргасан алдаа сайн ахыг санал тавьж ирэхэд “Ангар”-аа  “А жет лимитед” ХХК-д түрээслэхийг зөвшөөрсөн явдал юм. Энэ үе бол “Ангар”-ын барилгын гүйцэтгэл бүрэн дууссан байсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон фото зургаар нотлогдож байгаа юм. “А жет лимитед” компани нь “Ангар”-ыг сайн ахын зуучлалаар түрээсэлчихээд түрээсийн мөнгөө төлөхдөө байнга луу унжиж зовоож байсан аж. Энэ явцдаа дансаар цувуулж 97,500,000 төгрөг шилжүүлэн авсан гэдгээ хатагтай Д.Туул мэдүүлжээ.   Том ахын мэдүүлгээр  бол Д.Туул нь “Ангар”-ыг минь зараад та оруулсан 700,000 ам.доллараа аваад, дээрээс нь ашгаа нэмээд “А жет лимитед” ХХК-д 1,5 сая ам.доллараар зар гэж зөвшөөрсөн мэтээр хөвөрч байна.  Д.Туулд зовж зүдрэн байж босгосон “Ангар”-аа зарах шаардлага байх уу. Энэ чинь түүний нөхрийн мөрөөдөл шүү дээ. Сайн ах мөрдөн байцаагчид ийнхүү ярьсаар... Би “А жет лимитед” ХХК-д “Ангар”-ын барилгыг 2007 оны 7 дугаар сарын орчимд зарсан санагдаж байна. Би тэр үед улсын үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан ба МАХН-ыг төлөөлөн УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж гарч ирсэн. Сонгуулийн сурталчилгаанд мөнгө хэрэг болж байсан учраас би “Ангар”-ын барилгыг “А жет лимитед” ХХК-д зарахаар болсон. Дээр нь олон жил мөнгө түгжигдсэн байсан. Дүү нарт мөнгийг буцаан өгөх хэрэгтэй байсан учраас уг “Ангар”-ын барилгыг зарсан юм.

Мөнгийг “А жет лимитед” ХХК-иас цувуулан авч байсан. “А жет лимитед” ХХК-иас авсан 1,5 сая ам.доллароос ойролцоогоор 600,000-700,000 ам.долларыг дүү нартаа буцаан өгсөн. Харин үлдсэн мөнгийг 2008 он өнгөрөөд УИХ-ын сонгуулийн сурталчилгаа болон бусад зүйлд зарцуулсан юм./ гэх мэтээр түүний мэдүүлгүүд хөвөрч явна.

Тэрээр дүү нартаа 600,000-700,000 ам.долларыг буцаан өгсөн, үлдсэн мөнгийг нь 2008 оны сонгуульд зарцуулсан гэж байна. Энэ нь сонгуулийн өртгөө дарах гэж бусдын эд хөрөнгийг дур мэдэн зарсан гэмт үйлдэл биш гэж үү. Өр ширэнд ээрэгдэн зовж явсан эмэгтэйг шахаанд оруулах ажиллагаа яваагүй гэж үү. 

Д.Туул “Ангар”-аа өөр “эзэн”-тэй болсныг ийнхүү мэджээ

Гэнэт Д.Туулд түүний “Ангар” нь “А жет лимитед”  ХХК-д зарагдсан гэх мэдээлэл иржээ. Гайхшаа барсан эмэгтэй сайн ахтайгаа уулзахыг хүссэн боловч олдохгүй байж.  Аргаа бараад “Ангар”-ыг түрээслэгч “А жет лимитед” ХХК-ийг Хан-Уул дүүргийн шүүхэд албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Энэ үйл явдлын дараа тун удалгүй сайн ах гарч ирэн Д.Туултай уулзсан байна. Би “А жет лимитед” ХХК-иас мөнгө авсан. Чамд мөнгө өгнө. Харин чи шүүхээс нэхэмжлэлээ татаад аваач гэж сайн ах ятгажээ. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн албан татварын 25 сая орчим төгрөг нэхэгдэж Д.Туул нэлээн сандралд ороод байж. Удалгүй “А жет лимитед” ХХК-ийн захирал Л.Нямбаяр сайн ахын хамт ирж уулзаад шүүхээс нэхэмжлэлээ татаж авахыг мөн л гуйж. Хариуд нь Д.Туул манай “Ангар”-ыг ашигласан төлбөрөө төлөх шаардлагатай байна. Танайх манайд үл хөдлөх хөрөнгийн татвар болох 25 сая орчим төгрөгийг надад өгөх хэрэгтэй. Та энэ компаниас мөнгө авсан юм бол миний  түрээсийн мөнгийг өг гэж хэлсэн байна. Сайн ах ч  зөвшөөрч “А жет лимитед” ХХК-иар үл хөдлөх хөрөнгийн татварыг нь төлүүлсэн гэнэ.

Д.Туул ч Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаан авч. Гэвч дараа нь “А жет лимитед” ХХК-ийг “Ангар”-аа суллаж өгөхийг шаардсанд тус компанийн захирал Л.Нямбаяр манай компани танай “Ангар”-т 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, мөн сайн ахад өгсөн 1,5 сая ам.доллараа буцаан авмаар байна. Чи манай компанид тэр мөнгийг өгөөд “Ангар”-аа ав, үгүй бол бичиг баримтаа шилжүүлэн өг гэсэн шаардлагыг тавьжээ. Маргаан ийнхүү үргэлжилж байтал сайн ах “Би А жет лимитед ХХК-тай учраа ололцохоор болсон. Чамд өгөх ёстой мөнгөнөөсөө өгье, харин чи “Ангар”-таа Аэромонголия ХХК-ийг оруулаач. Би чамд 300,000 ам.доллар эхний ээлжинд өгье" гэсэн санал тавьжээ.

“Моннис” давхин орж ирлээ

А жет лимитед” ХХК болон “Моннис” групп хоорондоо тооцоо нийлж хөрөнгө худалдаж, худалдан авах гэрээг 2012 оны 01 сарын 14 өдөр байгуулж, 300,000 ам.долларыг Д.Туулд харин 2,2 тэрбум төгрөгийг “А жет лимитед” ХХК авахаар гэрээ байгуулсан байх юм. Бэлэн “Ангар”-ыг түрээсэлж, түрээсээ төнгөө ч өгөхгүй хэл ам таталж байсан “А жет лимитед” ХХК “Ангар”-т яагаад ч 2,2 тэрбумын хөрөнгө оруулсан болоод явчихдаг юм. Ёстой холион бантан гэдэг л энэ байх. Ямартай ч хөрөнгө оруулсан гэх 2,2 тэрбумыг авахаар “Моннис” ХХК-тай гэрээ хийсэн байдаг.

Яллах дүгнэлтэд: “А жет лимитед” ХХК, “Моннис интернэшнл” ХХК-иудыг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхэлж “А жет лимитед” ХХК-д 3.038.073.400 төгрөгийн, “Моннис интернэшнл” ХХК-д 402.000.000 төгрөгийн, нийт 3.440.073.400 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаах ажиллагааны явцад хавтас хэрэгт цугларсан дараах баримтуудаар тогтоогдож байна / гэжээ. Хэрэгт цугларсан мэдүүлгийн баримтаар “Эйр сервис нью”  ХХК-ийн захирал Д.Туул “А жет лимитед” ХХК-иас 1,4 сая ам долларыг аваагүй. Харин сайн ах авсан байдаг. Д.Туул ийнхүү шахагдаж, мэхлэгдэж явсаар онц хүнд гэмт хэрэгтэн болж хувирав.  Д.Туул нь тэднд яаж их хэмжээний хохирол учруулсан талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй. Тэгэхээр дээрх толгой эргүүлсэн мөнгөний асуудал нь зөвхөн  дээрмийн үйл ажиллагаанд эвсэн нэгдсэн хэдэн хүний хоорондын асуудал  болж таарч байна.

“Моннис” ХХК, “А жет лимитед” ХХК хоёр нь 2012 оны 01 сарын 14 өдөр тооцоо нийлж хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэх үйл явдал нь зөвхөн Д.Туулыг хуурч арааных нь шүлсийг гоожуулан байх “Ангар”-ыг нь авах зорилготой хийгдсэн гэрээ гэж харагдана.  “Ангар”-ын барилгад хөрөнгө оруулсан гэх сайн ах,  “А жет Лимитед” ХХК -ний гаргаж буй үндэслэл,  мөнгөний тооцоо нь хий хоосон зүйл бөгөөд тэдний хоорондын үгсэн хэлэлцсэн гүтгэлэг гэдэг нь энэ хэргийн баримтуудыг судлах бүр ил болж байна.  Үүнд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх ажиллагаагаар гаршсан “Моннис” -ын Б.Чулуунбаатар давхин орж ирсэн нь ч дээрэмчдийн нарийн төлөвлөсөн ажиллагааны нэг хувилбар. Явсаар энэ хэргийн хохирогч нь хэн болох нь тодорхойгүй байдал одоо үүсчээ.  300 000  ам.доллар залилсан гэх  “Моннис"-ын Б.Чулуунбаатарын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн атлаа уг 300 000 ам.долларыг яаж залилсан талаар Б.Чулуунбаатараас тодруулан мэдүүлэг аваагүй нь бүр ч сонин. Нөхцөл байдал ийм байхад 3.440.073.400 төгрөгний хохирлыг тооцон Д.Туулыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулчихдаг. “А Жет Лимитед"  ХХК  цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаагүй байхад яагаад хохироосон гэж цагдаа, прокурор үзэж яллах дүгнэлт гаргасан нь бүр хачин. Энэ хэрэгт “Моннис” Б.Чулуунбаатарыг холбож буй Д.Туулын түүнээс авсан гэх 300.000 ам.доллар бол байр ашиглуулсны төлбөрт, түрээстэй холбоотой хуралдсан өр ширээс үүдэн арай гэж олж авсан мөнгө. Сүүлчийн мөчид арга тасраад “Ангар”-аа зардаг юм гэхэд арай ийм хэмжээний үнээр зарах гэж үү. Тэгээд бас сайн таних ч үгүй Б.Чулуунбаатараас аман тохироогоор л авч өгөлцөх гэж үү гэсэн асуултууд зүй ёсоор гарч ирж байна. 

Одоо Д.Туул хатагтай “Моннис” группийн захирал Б.Чулуунбаатарын захиалгаар энэ хэргийн сэжигтэн болж хувирсан төдийгүй, ноён Б.Чулуунбаатар эд хөрөнгөө шамшигдуулсан хохирогч болчихоод “Түүнийг хорь, шоронд суулга” гэж тушаагаад, мөрдөн байцаагч, прокурорынхныг дохиогоороо залаад байж байна. Д.Туул хууль дуудахад очиж байцаагдан зовсоор, харин тэр ганц ч удаа очдоггүй. Манай цагдаа, прокурорынхон ийм л ялгавартай хандлагаар, захиалгаар ажилладаг болоод удаж байна. Энэ бүхэн эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн хууль бус ажиллагаа болжээ. Энэ хэргийн тухай олон тоо баримт, олон хүний яриа, мэдүүлгүүд миний өмнө байна. Тэр бүхнийг нэгэн дор багтаах боломжгүй тул ийнхүү өндөрлөж байна.

Сул доройг авладаг технологийн эзэн

Иж бүрэн тоноглосон өндөр хурдтай том машины хурц гэрэлд орж ирэн, хөөгдөн туугдан дэгдэж давхих бүжин шиг байдалд нэгэн эмэгтэйг оруулж байгаад, толгой эргүүлсэн хууран мэхлэлт, олон талт ажиллагаа явуулж байгаад мөнөөх “Ангар”-ын эзнээр өнөөдөр “Моннис”–ын Б.Чулуунбаатар суучихсан ийм нэгэн түүхийн нэгэн хэсгийг сийрүүлвэй. Эхний дайралтад бүсгүй “Ангар”-аа алдчихалгүй авч үлдсэн бол одоо завсраас нь Б.Чулуунбаатар од шүүрчихлээ. Хүнд байдалд орсон үед нь мөнгө зээлүүлэн хуурах санааг нэг чөтгөр нь түүнд зөвлөсөн байж болох. Эсвэл тэр маргааныг өндөр уулын бэлээс харж сууж байгаад тохирсон цагт орж ирсэн байж болох. Гэхдээ энэ луйврын гол зохион байгуулагч нь бол тэр биш. Энэ хэргийн гол завшигч нь харин тэр мөн. Ноён Б.Чулуунбаатар хууль бус аргаар агаарын тээврийн бизнестэй болсон, түүнд “Ангар” хэрэгтэй гэсэн хоёр үнэн бол тодорхой. Нисэх онгоцны техник үйлчилгээний бааз болох “Ангар” нь ямархуу хэмжээний байгууламж болох нь тодорхой. Эерэгээр бодоход тэр арай 300.000 мянган ам.доллараар энэ бүхэнд эзэн суучихна гэж тооцоогүй байж болно. Гэхдээ бас л эгдүү хүргэсэн нэг баримт нь алдарт Б.Чулуунбаатар ийм хэмжээний мөнгийг танихгүй эмэгтэйд ямар ч баримтгүйгээр өгчихсөн гэх тулгалт юм. Бас “Ангар”-ыг худалдаж авахаар түүний эзэн “Эйр сервис нью” компанитай хийсэн ямар нэгэн гэрээ байдаггүй. Хэрвээ ийм төвшний наймаа хийхдээ хууль ёсны дагуу ямар ч гэрээ хийдэггүй, мөнгө өгөлцөж авалцахдаа ч баримт үйлддэггүй юм бол тэр ер нь ямар бизнесмен болж таарч байна вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Чухам энэ мэт олон ээдрээний араас Б.Чулуунбаатарыг “А жет лимитед” компанитай сүлбээгүй, тэдний хийсэн луйвартай ямар ч хамаагүй “зөвхөн гэнэдчихсэн шинэ хүн” гэж харах үндэслэл муутай  харагдуулаад байгаа юм. 

Тэр хувь хүнийхээ хувьд хүмүүсийн ярьдгаас өөр ч нэгэн байж болно. Гагцхүү бизнесийн ертөнцөд тээж буй жишиггүй соёл нь өөрийн эрхгүй анхаарал татсаар...

 

Луйвар 3

1082015 оны 5 сарын 5 [Уншсан тоо: 120883]


Сэтгүүлч миний бичсэн “Луйвар 1”, “Луйвар 2” нийтлэлүүд уншигчдын анхаарлыг нэлээд татаж буйнхаа хэрээр олон асуулт, гайхшрал, дарамтын шинжтэй дайралтуудыг ч дагуулж байна. Мөн ар араасаа “Моннис” группийн эзэн Б.Чулуунбаатарт хууль бусаар эд хөрөнгөө алдаж, олон сар жилээр шүүхийн хаалга татаж цөхөрсөн, энэ төр засаг, шүүх, цагдаа, прокурорын байгууллагад итгэл алдарсан хүмүүсийг “Open door “ сонины байр руу ирүүлсээр байна.

Үнэндээ ганцхан компанийн удирдлагатай холбоотой, түүнд олон тэрбумаар луйвардуулж хохирсон гэх хүмүүсийн тоо ингэж ихээр өсч байгаад  гайхах ч багадам болж байна. Эдгээр хохирогчдын дотроос Л.Байгальмаа гэгдэх бүсгүй олон хавтаст хэргийн материалаа барин, тусламж гуйж ирсэн нь сэтгүүлч миний сонирхлыг эрхгүй татсан билээ. Л.Байгальмаагийн “Улаанбаатар хотын банк” болон “Моннис пропертиес” ХХК-д (Моннис компанийн үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг охин компани юм) луйвардуулсан түүхийг сонсож, баримтуудыг судалсны дараа ер нь энэ улс оронд юу болоод байна вэ, Төр засаг гэж байна уу, шударга шүүх, хараат бус цагдаа, хуйвалдаан луйвардаангүй прокурор байна уу гэж дотогшоо хашгирсан юм.

Улс орон маань хаашаа яваад байна вэ гэх санаа зоволт болон  түгшиж, улмаар тэр түгшүүр айдас болон хувирч байна. Нээрэн бид чинь хаана амьдраад байнаа хүмүүсээ!!!

Үнэхээр энэ асуулт дэндүү ихээр ээрч, уулзсан, санаа бодлоо солилцсон иргэд ч бүх зүйлд итгэл алдарсан, урам хугарсан, түгшиж гайхширсан байдалд орсныг сэтгэл шимшрэн мэдэрч байна. 

Ингээд иргэн Л.Байгальмаад тохиолдсон түүхээ эхлүүлье. Дашрамд дурдахад тэрээр олон хавтаст хэргийн материалаа авч ирж, надад бодитойгоор харуулж баталж, олон эх сурвалжаас асууж тодруулж итгэл үнэмшлээ бүрэлдсэн үед бичихийг гуйж байлаа. Бас намайг дарамт шахалтаас айж, ухарч няцчих байх даа гэж итгэж ядан буй нь ч ил харагдаж байв. Бид бие биенээ ийм болтол дэвсэлжээ.

Л.Байгальмаа социалист нийгмийн үед буюу 1980-аад оны сүүлээр ЗХУ-д оюутан болж явснаар ажил амьдралынхаа гараагаа эхэлж, улмаар Монгол Орос оронд өрнөсөн цоо шинэ зах зээлийн давалгааны үеэр  ганзагын наймаа хийж анхны хөрөнгөө босгож байжээ. Түүний бизнес ч чамгүй амжилт олж, тэрээр бизнесээ үргэлжлүүлсээр байв. Тийнхүү тасралтгүй зүтгэж  явсаар зохих төвшинд хүрмэгц өөрийн хүч чадлаа илүү том талбарт сорихыг хүсч Монголдоо иржээ. Тэрээр гадаад улс орнуудаар бизнес хийн явж байхдаа ирээдүйд хийх ажлаа төлөвлөж, улс орныхоо хөгжилд хэрэгтэй санаа болгоныг түүж тээж явдаг байж. Эргэж ирээд анх төрсөн сэтгэгдлээ тэрээр ийн ярьсан юм. “2000 оны эхээр эх орондоо ирэхэд үнэхээр бараан нийгэм угтсан. Хаа сайгүй зөвхөн баар цэнгээний газрууд нээгдсэн, архидан согтууралт газар авсан тийм л орчинтой нүүр тулсан даа” гэж.

Ингээд тэрээр архидан согтуурахаас өөр газар бараг байхгүй байгааг олж харан, маш том хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдсан спорт цогцолбор барихаар шулуудсан байна. Л.Байгальмаа бусдын адилаар ар өврийн хаалгаар газар авсангүй, харин “Бишрэлт” ХХК-ийн захирал А.Ариунболдоос тухайн үеийн ханшаар 20000 америк доллараар хотын А зэрэглэлийн газар худалдан авч түүн дээрээ спорт цогцолборынхоо барилгаа барьж, 2006 онд улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Улмаар тус цогцолборт хэрэгтэй тоног төхөөрөмж болоод бусад шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтдаа хэрэглэхээр “Улаанбаатар хотын банк”-наас зориг гарган 1.5 тэрбум төгрөгийн зээлийг 2007 оны сүүлчээр авчээ. Уг зээлээ зориулалтын дагуу ашиглаж, Монголд урьд өмнө нь байгаагүй тансаг зэрэглэлийн Алфа нэртэй спорт төвөө 2008 онд нээсэн билээ. Тухайн үед үнэхээр өндөр зэрэглэлийн орчинтой, сонгодог спорт төв үүд хаалгаа нээж байсныг уншигч та санаж байгаа байхаа.  Л.Байгальмаа “Улаанбаатар банк”-наас авсан зээлээ графикийн дагуу цаг хугацаанд нь төлсөөр ойролцоогоор 500-аад сая төгрөг төлсөн байх юм. Харамсалтай нь 2008 онд бүх дэлхийгээр санхүүгийн хямрал болж, газар сайгүй санхүүгийн хүндрэлд орж байсан тэрхүү шуурга Л.Байгалмааг мөн адил тойрсонгүй. Гэтэл энэхүү хүндрэлийг “Улаанбаатар хотын банк” хууль бусаар ашиглаж түүнийг хэдхэн сарын хүүгээ төлөөгүй гэсэн шалтгаанаар иргэн Л.Байгальмаатай байгуулсан гэрээгээ зээл дуусахаас 1 жилийн өмнө дангаар цуцалж, улмаар Л.Байгальмаагийн 4000 м2 бүхий таван давхар барилгын өмчлөх эрхийг нь ч мөн адил зээлийн хугацаа дуусахаас өмнө өөрийн банкны нэр дээр хууль бусаар шилжүүлэн авчээ. Үүнийг мэдсэн Л.Байгальмаа тэр даруй шүүхэд хандсан боловч “Улаанбаатар банк” Л.Байгальмааг та битгий санаа зовоо, зээлээ төлөөд дуусахаар чинь барилгын өмчлөх эрхийг чинь буцаагаад өгнөө гэж тайвшруулаад, та шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаагаад авчих гэж гуйснаар тэрээр нэхэмжлэлээ орхисон байна. Л.Байгальмаа ч үүний цаана ямар том луйвар хүлээж байсныг өчүүхэн ч мэдрээгүй байж. Учир нь хэдийгээр өмчлөх эрх нь “Улаанбаатар хотын банк”-д шилжсэн ч Л.Байгальмаа төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн өөрийн барилгадаа дээд зэрэглэлийн ресторан, кафе, гоо сайхан, массажны төвөө нээхээр засварын ажлаа үргэлжлүүлж, мөн тэндээ амьдарч байлаа. “Улаанбаатар хотын банк” луйвар хийхгүй гэсэн итгэлийг нэгэнт түүнд төрүүлсэн болохоор яахин тэр тухай бодох билээ. Харин төд удалгүй “Улаанбаатар хотын банк” нь Л.Байгальмаагийн барилгыг 2’690’000’000 төгрөгөөр (тухайн үеийн ханшнаас хэд дахин бага өртгөөр) “Моннис пропертиес” ХХК-д зарснаар “Моннис” компанийн Л.Байгальмааг луйвардах болон дээрэмдэх үйл ажиллагаа нь эхэлсэн ажээ. Өнөөдөр хотын А зэрэглэлийн газар оффис үйлчилгээний зориулалттай талбай дунджаар 3000 ам.доллар байгаа. Энэ дүнгээр бодоход 4000х3000ам.доллар=12 сая ам.доллар буюу төгрөгийн албан ханшинд шилжүүлбэл 12’000’000USDx 1963=23’556’000’000 төгрөг болж байна. Ингэж хэд дахин бага өртгөөр зарсан нь үүний цаана илт хуйвалдаан, санхүүгийн луйвар явагдаж  байгаа нь хэнд ч илэрхий. “Улаанбаатар хотын банк” өөрийнх нь өмчийг “Моннис пропертиес” ХХК-д зарсныг мэдсэн үеэс эхлэн Л.Байгальмаа нь цагдаа шүүхийн байгууллагаар явсаар байна. 2012 оны 06 сарын 18-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн 413 тоот тогтоол, 2013 оны 03 сарын 11-ний өдрийн  Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны  хэргийн  45 тоот тогтоолуудаар “Улаанбаатар хотын банк” нь зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь илт хууль бус байна гэж эцэслэн тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл хуулиар бол эдгээр дээд шүүхийн тогтоолууд нь уг барилга Л.Байгальмаагийн өмч гэдгийг баталж байгаа бөгөөд “Улаанбаатар хотын банк” нь өөрийн өмчлөлийн бус Л.Байгальмаагийн өмчийг дур мэдэн бусдад худалдсан гэж тогтоосон байна. Гэтэл ахиад тус шүүхээс “Улаанбаатар хотын банк”-ны энэ хууль бусаар худалдсан Л.Байгальмаагийн хөрөнгийг худалдан авсан “Моннис пропертиес” ХХК шударга өмчлөгч гэж дүгнээд тэдний хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрчихсөн байх юм. Өөрөөр хэлбэл Дээд шүүхээс уг барилгын жинхэнэ өмчлөгч болох Л.Байгальмаагаас “Улаанбаатар хотын банк” руу шилжсэн шилжилт илт хууль бус гэж тогтоочихоод, харин “Улаанбаатар хотын банк”-наас “Моннис пропертиес” ХХК руу шилжсэн шилжилтийг хуульд нийцсэн байна гэсэн шийдвэр гаргачихсан байгаа нь Улсын Дээд шүүх хуулийг өөрсдөө буруугаар тайлбарлаж буруу шийдвэр тогтоолууд гаргаж, хэргийг гүйцэд шийдвэрлэх бус харин ч дунд нь тодорхойгүй хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь энэ маргааныг улам удаашруулан хуульгүй бүдүүлэг ертөнцөд хэн хүчтэй нь барилгаа ав гээд хаяж байгаатай утга нэгэн үйлдэл болж харагдаж байна. Үүнийх нь ч дагуу “Моннис” компани нь балмад бүдүүлэг аашлан Л.Байгальмаагийн уг үл хөдлөх хөрөнгө болоод түүн доторх хөдлөх хөрөнгийг эвдэн сүйтгэж, улмаар дээрэмдэн авч явсан байх юм.



Уншигч танд ойлгомжтой болгох үүднээс дараахь зүйрлэлийг хэлье. Хэрвээ таныг унтаж байх хооронд хэн нэгэн этгээд таны орон сууцыг зах зээлийн үнээс маш доогуур үнээр зарчихлаа гэж бодъё. Тэгээд та үүнийг нь мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргахад Монголын шүүх тэрхүү худалдсан этгээдийн буруу, харин худалдан авсан этгээд нь шударга өмчлөгч мөн байна гээд тогтоох нь л дээ. За яахав, “Моннис пропертиес” ХХК нь тухайн үеийн арван хэдэн тэрбумын үнэтэй байсан (зөвхөн уг барилгын доорхи газрыг нь л үнэлэхэд тухайн үед 1 сая ам.доллар байсан) уг барилгыг илтэд нэн доогуур үнээр 2’690’000’000 төгрөгөөр мэдэлгүй худалдан авсан гэж ойлгохыг хичээе. (Дахин дурдахад энэхүү "Моннис пропертиес" ХХК нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг). Гэвч угийн ийм бусармаг аргаар бусдын эд хөрөнгийг үнэгүйдүүлж сугалан авах аргад гаршсан нөхдүүд болохоор мөн л банктай  нийлж луйвар хийсэн болох нь олон үйлдлээр батлагдаж байгаа юм.

За, тэд нийлээд хулгай дээрмээ хийчихдэг юм байж.  Тэгвэл нөгөө жинхэнэ өмчлөгч Л.Байгальмаагийн эрх яах вэ ??? Энэ хүнийг зүгээр ингэж цөлмөөд л  чулуу мэт гаргаад чулуудаж болдог юм уу? Сэтгүүлч миний бие зөвхөн хуульд заасан үндэслэлээр хүний эрхийг хасч хязгаарлаж болдог гэж ойлгодог.   Тэгвэл Л.Байгальмаагийн өмчлөх эрхийг ямар хуулийн үндэслэл, шүүхийн шийдвэрээр хэн хассан талаар юу ч алга. Хэн нэгэн буруутай этгээдийн хууль бус үйлдлээс болж жинхэнэ өмчлөгч нь өмчлөх эрхээ алдах бол яагаад ч шударга явдал биш. Би үүнийг шударга явдал мөн гээд өөрийгөө яаж ч хүчлээд үүнтэй эвлэрч чадахгүй байна.

2010 онд "Авзага трейд" ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Худалдаа Хөгжлийн Банк”-нд холбогдох яг Л.Байгальмаагийн хэрэгтэй ижил хэргийг Ц.Амарсайхан тэргүүнээр ахлуулсан дээд шүүхийн бүрэлдэхүүн  өмчлөгчийн талд нь шударгаар шийдвэрлэж байжээ /Улсын Дээд шүүхийн 2010 оны 10 сарын 25-ны өдрийн 641 дүгээр тогтоол/.

Гэтэл нөгөө л Ц.Амарсайхан тэргүүнээр ахлуулсан дээд шүүхийн бүрэлдэхүүн Л.Байгальмаагийн хэрэг дээр яг эсрэгээр нь шийдвэрлэсэн байх юм. Нөгөө жишиг тогтоол, шударга шүүх хааччихав аа. Хэрэв хэн нэгэн этгээд ижил хэрэг дээр хоёр өөр шийдвэр гаргавал түүнийг хардах үндэслэл төрөх нь лавтай шүү дээ. (Л.Байгальмаа ч энэ мэт хууль бус шийдвэрийг гаргасан Ц.Амарсайхан шүүгчийг илтэд “Моннис пропертиес” ХХК-д үйлчилдэг, мөн мөнгөтэй хүмүүсийн цаана хуулийг буруу тайлбарлан, дээр нь тэнгэрээс өөр юм үгүй мэт аашилдаг, тэдэнд үйлчилж авлига авдаг бүхэл бүтэн бүлэг баг байна гэдэгт эргэлзэх юм алга гэж ихэд бухимддаг юм билээ) Энэ нь ч аргагүй биз. Насаараа шударгаар хөдөлмөрлөсөн хөрөнгөө хууль бусаар алдах гээд байгаа хүн ингэж бухимдалгүй л яахав.

Өнөөдрийг хүртэл Л.Байгальмаа нь өөрийн эзэмшлийн энэхүү барилгадаа “Моннис пропертиес” ХХК-ийг оруулаагүй хамгаалсаар байдаг бөгөөд энэ барилга доторхи зоорины давхраас эхлээд таван давхар хүртэлх бүх хөдлөх өмч хөрөнгө нь Л.Байгальмаагийн хөрөнгө, харин “Моннис пропертиес” ХХК-ийн ширхэг хадаас ч байдаггүй юм байна. Байх ч үндэслэл байхгүй. “Моннис пропертиес” ХХК энэ барилгыг авах гэж олон арван хүнийг илгээж, хүчээр түрэмгийлж авах гэж удаа дараа оролдсон, Л.Байгальмаа ч үүнийгээ маш сайн хамгаалсан байна.

Дараагийн нэг солиотой гэмээр үйлдэл нь “Моннис пропертиес” ХХК нь энэ хугацаанд олох байсан ашиг гэж 4’279’802’000 төгрөг Л.Байгальмаагаас нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан явдал юм. Ийм хэмжээний ашиг олох байсан гэсэн тооцоог гаргасан  нь энэ барилга ямар үнэ цэнтэй, хэр их ашиг олдог барилга байсан нь бас харагдаж байна. Өмнөх цуврал дээр өгүүлсэн “Ангар”-ын түүхэн дээр ч эдний энэ аргачлал бас явагдсан байгаа.

Ингэж Л.Байгальмаагийн өөрийнх нь өмчийг ашиглаж чадахгүй байгаадаа уурсан Л.Байгальмаагаас ийм их мөнгө нэхэмжилж байгаа нь мөн л “Аэромонголиа” компанийн П.Баатарсүрэн захирал дээр хэрэглэж шоронд суулгасан луйврын технологитой яг ижил байх юм. Хачирхалтай нь уг хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын Дээд шүүхэд дахин хянуулж байх хугацаанд “Моннис пропертиес” ХХК нь 2’690’000’000 төгрөгөөр худалдан авсан (хууль бусаар) гэх энэхүү барилгаа (мөн ийм их ашиг олно гэж тооцдог барилгаа) Б.Адъяасүрэн гэгчид зүгээр бэлэглэчихсэн байх юм. Яахаараа зүгээр л дурын нэгэнд бэлэглэчихэв ээ. Энэ бас юу вэ....Уншигч та ойлгож байна уу. Тэгээд мөн л нэг сарын дараа мөнөөх Б.Адъяасүрэн нь “Бишрэлт пропертиез” ХХК-д 2’180’000’ доллараар зарсан байх юм. Бас яагаад “Бишрэлт” ороод ирэв. Ийм логикгүй үйл явдлыг хэн ч уншсан илтэд хуйвалдаан, санхүүгийн луйвар гэдгээс өөрөөр ойлгогдохгүй байна. Уг нь бол уг хугацаанд тухайн обьектыг хэн нэгэнд шилжүүлэх нь хуулиар хориотой байдаг юм байна. Тийм их ашиг олдог гэж мөнгө нэхдэг байснаа яагаад бусдад бэлэглэх болов оо. Бэлэг авагч нь яагаад маш богино хугацаанд дахиад зарах болов оо.  Энэ бүхэн уг обьектыг олон гар дамжуулж, асуудлыг улам ээдрээтэй болгож өөрсдөө хариуцлагаас бултах гэсэн далд хорон санаа биш гэж үү. Гэвч булавч бултайна гэж байдаг даа. Энэ асуудал “Улаанбаатар хотын банк”-нд ч мөн хамаатай. Тэд ингэж л бултахаар бас завдсан байдаг.

Анхан болон давж заалдах шатны шүүх шударга шийдвэр буюу “Моннис”-ийн эсрэг шийдвэр гаргавал Дээд шүүхээс ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр анхан шат руу буцааж энэ хугацаандаа янз бүрээр турхирч байгаад эрүүгийн гэмт хэрэгтэн болгодог, эсвэл анхан шатнаасаа 100 хувь эсрэг шийдвэр гаргуулдаг технологийг “Моннис” компани нь хууль шүүхийн байгууллагад нутагшуулж байгаа нь луйвардуулсан хүмүүсийн ярианаас харагдаж байгаа юм. Ноён Б.Чулуунбаатарт худалдагдсан шүүгч, прокурор, цагдаагийнхан байна гэдэгт одоо эргэлзэхээ больж эхэллээ. Учир нь улам бүр батлагдсаар байгаа учраас.  Энэ бүх луйвардуулж байгаа хүмүүсийн зовлонг сонсоод, хэргүүдийг нь уншаад байхаар өөрийн эрхгүй Монголын шүүх мөнгөтэй  хүмүүсийн талд шийдвэр гаргаад байна уу даа гэсэн хардлага төрүүлж байна. Хуулийнхан, улс төрийнхөн, бизнесийнхэн ч өөрсдөө “Моннис” группийн удирдлагын арга барил, түүх намтрыг сайн мэдэх юм. Бүгд л “но”-той хүн дээ гэх. Одоо түрүүн бусдын эд хөрөнгийг дээрэмдэж авч явсан гэж бичсэнээ жаахан тодруулахыг хүсч байна. Зарим нь банк л хүүгээ авч авч байснаа харилцагчаа ялимгүй хүндрэлд оронгуут урваж “Моннис” группийн Б.Чулуунбаатарт хямдхан зарчихсан юм биш үү. Тэр худалдан авагч л байна шүү дээ гэж  мушгиж мэдэх юм. Тийм учраас тодотгож зарим баримтыг өгүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

2015 оны 1 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02:40 цагийн орчимд 10 гаруй том бүхээгтэй ачааны машин, мөн олон тооны суудлын машин, автобустай 100 гаруй  залуучууд Алфа төв рүү гэнэт бүлэглэн дайрч тэдний манаач нарын гар хөлийг нь мушгин газарт хэвтүүлж, холбоо бариулахгүйн үүднээс гар утаснуудыг нь булаан, уг объектын гурван талаас дөрвөн хаалга эвдэн, хоёр цонх хагалж дотроос нь 2-3 машин эд бараа, тоног төхөөрөмж, бичиг баримт зэргийг дээрэмдэн ачиж авч явсан туйлын балмад ажиллагаа болжээ. Ёстой солонгос кинонд гардаг гудамжны бүлэглэл шиг аашилсан энэ үйлдлийг “Моннис” группийнхан хийж. Учир нь барилга ч, мөн дотор нь байсан асар үнэтэй тоног төхөөрөмж, эд бараа ч “Моннис”-ийнх гэнэ. Ийм юм байж болох уу, та минь ээ.

Л.Байгальмаа энэ үйл явдлын дараа эд хөрөнгөө булаалгаж, хүмүүсээ гэмтээж, өөрөө сэтгэл санааны гүн цочролд оржээ. Энэ хууль бус ажиллагаа “Моннис пропертиес” ХХК-ийн өмгөөлөгч В.Гомбодорж, менежер н.Батмөнх нарын шууд удирдлагаар явагдсаныг нотлох бичлэг болон баримтууд байна. Дээрэмчид “тэдний манаач нар болон обьектоо хамгаалж байсан хүмүүсийн биед халдаж, тус барилга руу нь ойртуулахгүй гар хөлнөөс нь барьж эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломжгүй болгон танхайрч, дураараа авирлаж, эд хөрөнгийг нь эвдэж, зарим хэсгийг нь ачиж авч явсан энэ хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн дээрмийн гэмт хэрэг гэж үзэхээс өөр аргагүй. Тэднийг хөлсөлсөн хамгаалалтын залуустаа хотын захиргааны өмнө цуглуулаад дээрмийн ажиллагаа эхлэхээс өмнө ажлын хөлс болох мөнгөө тарааж байхыг харсан, гар утсаараа бичлэг хийсэн нэгэн иргэн мөн миний цувралуудын дараа холбогдож мэдээлсэн юм.

Тухайн үед Л.Байгальмаагийн төрсөн дүү болох Ундрах 02:50 цагийн орчимд цагдаад дуудлага өгснөөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн ажилтнууд ирж уг нарийн зохион байгуулалттайгаар үйлдэгдэж буй нийтийг хамарсан  балмад  үйл явдлыг таслан зогсоосон. Дараа нь цагдаагийн ажилтнууд дүрс бичлэг болон фото зураг авч баримтжуулсан. Энэ бүхний дараа өөрийн хүмүүсээ болон эд хөрөнгөө харахад нүд халтирмаар болсон байсан тухайгаа Л.Байгальмаа нулимс асгаруулан ярьж байлаа. Өнөөдрийг хүртэл тэдний зүгээс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст нийт 10 гаруй удаа өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж зохион байгуулалттайгаар үйлдэгдсэн их хэмжээний хохиролтой дээрмийн гэмт хэргийг шалгуулж алдагдсан эд зүйлс, тоног төхөөрөмж, бичиг баримтаа олж тогтоолгох, хохирлоо барагдуулахыг шаардсаар байгаа бөгөөд энэ талаар ямар ч гүйцэтгэлийн ажиллагаа, арга хэмжээ аваагүй байна. Харин ч эсрэгээр нь эргүүлж, өөрсдийг нь тэднийг бүлэглэн танхайрсан гэдэг үндэслэлээр гүтгэж байгаа гэнэ. Ийм гүтгэлгийн хэргийг үүсгэн шуурхайгаар явуулж, хэрэг үүсгэн шалгаж байгаа нь  “Моннис пропертиес”  ХХК нь  Цагдаагийн ажилтнуудтай хуйвалдаж, мөрдөн байцаагч нарт нөлөөлж байгааг тодорхой харуулж байна. Хэдэн арван том биетэй, бохир ажиллагаатай, бохир баг авчирч бусдыг зодуулж, барилга доторхи эд хөрөнгийг машин машинаар ачиж дээрэмдэж явсан хэргийн халуун мөрөн дээр ирчихээд шалгаж өгдөггүй атлаа энэхүү компанийн эзний хийсэн хийсэн цуврал луйврын хэргийг сурвалжилж буй сэтгүүлч намайг байцаах ажлыг идэвхтэйгээр эхлүүлээд л явж байх жишээтэй. Тэгэхээр энэ дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлага захиалгаар чиглэл өгдөг, мөрдөн байцаагчдаа дарамталдаг нь илт харагдаж байна. Хэний хүн гэдэг нь ил тод л яригдаж байдаг болохоор гайхаад байх ч юм алга. Прокурор ах, цагдаагийн дарга дүү дээр нь харж асарч явдаг сайд ах. Сайн ах нарын бүлэг.

Хачирхалтай нь  “Моннис пропертиес” ХХК-иас гаргасан гүтгэлгийн шинж чанартай  гомдлыг Зохион Байгуулалтай Гэмт Хэрэгтэй Тэмцэх газар нь хүлээн авч хурдан шуурхай шалгаж хохирогчдыг нэмж нэрмэж хэлмэгдүүлсэн мөртлөө энэ талаар эргээд тэдний гаргасан сөрөг гомдлыг харьяаллынх бус хэмээн үзэж хүлээн авахаас татгалздаг. Энэ бүхэн цагдааг “Моннис пропертиес” ХХК-ийн захиалгаар ажиллаж буйг нь тодорхой илэрхийлж байна.

Хамаг мөрөөдөл, олон жилийн хөлс хүчээ урсган босгосон эд хөрөнгөө ийнхүү дээрэмдүүлчихээд буй Л.Байгальмаагийн сэтгүүлч надад харуулсан фото зураг, бичлэгүүдийг үзэхэд энэ үйл явдал  үнэхээр аймшигтай, Монгол Улсад урьд өмнө нь гарч байгаагүй том дээрмийн хэрэг болох нь харагдаж байлаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ хэрэг дээр хэрэг үүсгээгүй явж байгаа нь цагдаа, прокурорын газар чинь мөнгөтэй хүмүүсийн талд үйлчлээд байна шүү дээ гэж хохирсон иргэдийг бухимдахад хүргэж байна. “Моннис”-т луйвардуулсан хүмүүст тохиолдоод байгаа үйл явдлуудыг харахад “Моннис” групп нь өмчлөгчийн жинхэнэ эзнийг  дарамталж  ямар нэгэн эрүүгийн хэрэгт гүтгэн, таньдаг шүүгч, цагдаа, прокурор  нартайгаа хуйвалдан шоронд явуулж бусдын бүтээн байгуулсан компанийг зориудаар дампууруулж, үйл ажиллагааг нь зогсоож хуурамч бичиг баримт үйлдэж  эд хөрөнгийг нь өөрийн мэтээр дураараа зарж борлуулан санхүүгийн луйвар хийж  завшдаг арга барилтай болсон нь улам бүр батлагдаж байлаа.(Энэхүү дүгнэлтүүдийг нийгэмд ил хэлж, эдгээр ээдрээтэй хэргүүдийг илчлэн бичиж байгаа маань "Моннис" групптэй хувь заяагаа холбон ажиллаж яваа тэдний хамт олон, цаг наргүй хүнд байдлаас гарах гэж зүтгэж яваа хэдэн залууст нь хамааралгүй гэдгийг анхаарна биз ээ )Ахиад нөгөө хашгираан цээж дэлдэж байна. Хүмүүсээ юу болоод байнаа, бид хаана амьдраад байна вэ ???? Миний уншигчид ч надаас ингэж асууцгааж байна. Харин надад өмнөөс нь тайвшир, сайн цаг удахгүй гэж манжлах улам бүр бэрх болж ирж байна.

Энэ хэдхэн хоногт ганцхан “Моннис” компанитай холбоотой хэргүүдийн нэг хоёрыг  нийтлэгдэхэд л ямар их зүрх шимшрэм хэргүүд ар араасаа цуварч байна вэ. Цаашид хэд ирэхийг би хэлж мэдэхгүй байна. Битгий л ирээсэй.

Бид ийм нийгмийг үр хүүхдүүддээ үлдээж байна гэж үү гэсэн гунигт хашгираан дотроос нураана. Мөнөөх арга барагдсан хашгираан...ахиад л эзэмдэнэ.

 Энэ нийгэмд  шударга бусаар хөлжигчид, өөрсдийн эрх ашгийн төлөө бусдыг юу ч үгүй болтол арчиж хаядаг хэрцгий нөхдүүд ингэтлээ их олширсон байна гэж үү...Үгүй байхаа гэж сэтгүүлч би өөрийгөө тайвшруулах гэж хичээнэ. Цөөхөн хэдхэн хүмүүсийн бохир технологи хууль хүчнийхнийг, шүүх прокурортой нь, улс төртэй нь, банктай, бүр сүүлдээ архивын газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар гээд салбар болгоныг маань хуу нөмрөн хэвтүүлж байна гэж үү. Яг л  хайрцагтай алимны нэг нь ялзархад бусдыгаа аажмаар ялзруулдагтай адил үйл явдал өрнөж байна гэж үү. Ялзарсан алимаа яах вэ?

Бизнест тогтож буй энэ буруу соёлтой тэмцэх, шударга өрсөлдөөнт эрүүл нийгмийн төлөө зүтгэх хүсэл зориг дүүрэн залуус олон гэдэгт би итгэдэг. Тэд л ялзарсан алимаа яахыг мэднэ. Тийм ээ, тэд яахаа мэднэ.

 

Луйврын орон

Сэтгүүлч Б.Ганчимэг

Энд тэндгүй луйвар. Эргээд харахад л луйвар...Ингэж хэлэхэд хүргэсэн хөл толгойгүй луйврын хэргүүдтэй учирч, суудлаасаа босох завгүй суут луйврын хэргүүдийн материал уншиж суудаг  ажилтай болсоор даруй хэдэн сарыг үдлээ. Ардаа өдий төдий хүний аж амьдралыг зовлонд унагачихсан, адармаатай юм юу ч байхгүй шахам байхад ч аргалж байгаад адармаа болгож хууль хүчнийхэн дунд танил талгүй хүчин мөхөс иргэдийн өмч хөрөнгө, оюун санаагаар тоглодог, тоглож байгаад хүссэн шийдвэрээ гаргуулдаг аалзны тор шиг хэлхээ энэ орныг хэржээ. Энэ тор хэзээ, хэрхэн яаж тасарч үгүй болох нь ч эргэлзээ төрүүлнэ. Алдарт шүүхийн шинэтгэлийн эцэг өөрөө ч хүчрэх нь нэгэнт өнгөрчээ. Авторын хувьд тэр энэ лагайнаас цэвэр мултарч гарч чадахгүй л болов уу гэсэн гунигт бодол эзэмдэнэ. Бид яагаад нэг алхах гээд заавал арагшаа хэд алхаж шаварт унадаг юм бол. Бидний хийх гэсэн зүйл хичнээн зөв эхлэлтэй байсан ч төд  удалгүй эргээд өөрсдийнхөө ухсан нүхэнд яагаад заавал өнхөрч унацгаадаг юм бол.  Өнөөдөр шүүхийн шинэтгэл өнөөх л толгой компаниуд, том том баячууд, тэдний томилгооны цөөн хэдэн тэрбумтан шүүгчийн өлмийд эвхэрч байна. Монголын Төр тэдэнд өндөр цалин, тусгай хангамж олгоод ч тэд өөрийг нь томилсон эздийнхээ зангаанаас гарах эр зориг, шударга оршихуйг олж буусангүй. Улам л тэнгэрт залрав. Үг хэлсэн болгоныг мэдэгдлээр айлгаж, шоронгоор далайлгаж суудаг ширэн нүүртнүүд болон даналзсаар  гэнэн цайлган монголчуудынхаа залаан дээр завилж авав. 

Тэдний энэхүү хэмжээгүй эрх дарх Монгол улсыг луйврын орон болгож байна.  Ирсэн гийчдийн маань зарим нь  цэцэн мөрөөдөл ярьж, цаасан дээрх компани үзүүлж манайхныг луйвардаж байдаг бол зарим нь холоос зорьж ирж ажиллаад, хөрөнгө оруулалтаа хийчихээд дотоодын бүлэг дээрэмчдэд бас луйвардуулдаг. Суусан уугуулууд маань ч өөр зуураа луйвардаж байдаг, хөндлөн гулд хэрэлдээн. Нэг нөхөр луйвардуулчихлаа гэж гурван жил орилж байснаа эргээд нөгөөдөхтэйгөө нийлж аваад  дараагийн хүмүүсийг луйвардаж байх жишээтэй. Ямар нэгэн ёс суртахууны  булчирхайн тухай ойлголт бүр ч байхгүй болжээ. Ийм хөндүүр булчирхайгүй орныг луйврын орон, дээрэм тонуулын газар гэж нэрлэхээс ч яахав.

Шүүх засаглал нь юунаас ч эмээх, ичих, дальдрах зүйлгүй болсон оронд шүүхийн хамгийн харгис засаглал тогтдог юм байна. Гэтэл ард түмний өнө мөнхийн хүсэл Шүүхийн хараат бус байдал л байдаг . Тэдний хувьд шүүхэд итгэх итгэл, шүүхийн тунгалаг оршихуйд найдах найдваргүй болох ямар вэ. Ийм улсын мөрөөдөл аль зэрэг хол сунах бол. Аль зэрэг томрох бол. Түүнийхээ төлөөсөнд аль зэрэг урт удаан зовох бол. Бас аль зэрэг ихийг золих бол. 

 Шүүхийн шийдвэрээр бусдын хөрөнгийг луйварддаг шинэ зууны шилдэг технологи хийж чадсан болохоор манай улс төр бизнес дамнасан олигархи бүлэглэлүүд тэнд өөрийн хүнээ томилохын тулд цусгүй тулаан хийдэг болсон юм байна. Энэ тулааны ялагчид шүүхээр дээрэм хийлгэдэг гэмт хэргийг эдүгээ жинхэнэ цэцэглүүлж байна гэхэд хилсдэхгүй.

Энэ удаа би бээр онгоцноос өөр унаа хөлөглөдөггүй, оргил дээгүүр л дүүлж явдаг  оройгүй баян нэгэн улстөрчийн хийсэн луйврын талаар сурвалжилсан юм.  Энэхүү луйврын золиос болсон нөхдүүд нь орос монгол нийлсэн дөрвөн иргэн байх юм.

Монгол Улсын иргэн Т.Батсүх, Д.Буяннэмэх, ОХУ-ын иргэн К.Д.Романовский, В.И.Яковлев нар одоогоос 10 жилийн өмнө буюу 2005 онд "Таван толгой" ХК-ийн 1023100 ширхэг хувьцааг худалдан авчээ. Нэгэнт хувьцаа худалдан авсан болохоор Хөрөнгийн биржид бүртгүүлж таарна. Тийн бүртгүүлэхдээ нэгнийхээ нэр дээр буюу ноён  К.Д.Романовскийнхаа нэр дээр бүртгүүлсэн байна. Чингээд  хувьцааны ногдол ашгийг  хүртээд явдаг байж. Тэдний бизнес өргөжиж, улмаар  2007 онд Монгол-Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай "Говь-Урал" гэдэг компанид хамтран ажиллажээ. Мэдээж бизнес эрхэлж буй болохоор зээл хөөцөлдөж,  Тээвэр, хөгжлийн банкинд өөрсдийн өмч болох "Таван толгой" ХК-ийн 1023100 ширхэг хувьцаагаа  барьцаалж  500.000 мянган ам.долларын зээлийг  2008 онд авсан байна. Нэгэнт банктай харилцаанд орж байгаа учраас "Говь-Урал" компанийн өмч болох  ноён К.Д.Романовскийн нэр дээрх  хувьцаа тус банкны барьцаанд шилжсэн байна. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал монголчуудыг тойроогүйчлэн “Говь-Урал” ХХК мөн хямралд өртөж,  банкны зээлийн өрийг төлөхөд хүндрэл учирсан тул дээрх нөхдүүд барьцаалуулсан хувьцаагаа борлуулж, зээлийнхээ өрийг төлөх шийдвэрт хүрч. Гэвч хачирхалтай нь Тээвэр, хөгжлийн банкнаас  “зөвшөөрөхгүй” гэсэн хариу өгөөд зогсохгүй шүүхэд хандан зарга үүсгэсэн нь монголын гурван шатны шүүхээр гурван жил үргэлжилсэн маргаан болон хувирч, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж ашигласан гэх эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллага мөн олон сар мөрдөн шалгажээ. Эндээс л луйврын сценари бичигдэж эхэлсэн бололтой. Энэ хооронд хувьцааны үнэ өсч, луйварын багийнхны хорхойг гозгонуулж эхэлж. Банк ч  улангасан яарч, шүүх нь ч гялс шийдвэр гаргав. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч С.Амардэлгэр энэ сценарийг хэрэгжүүлэх гол хүн болсон нь хэргийн түүхээс илхэн уншигдана. 

Олон сар, жил үргэлжилсэн хэрэг  маргаан эрүүгийн хэргийн хувьд прокурорын хэрэг хэргэсэхгүй болгох тогтоол гарч, иргэний заргын хувьд Улсын дээд шүүхийн 2013 оны 405 дугаар тогтоол гарснаар эцэслэн шийдвэрлэгджээ. Тодорхой хугацаанд үргэлжлээд ийнхүү нэг мөр шийдвэрлэгдсэн асуудлыг “Тавантолгой транс” ХХК, Тээвэр, хөгжлийн банк дахин амилуулж сэргээсэн нь гайхалтай.

Захиалагчид яарахын хэрээр нөгөө дөрөвт дарамт ихэсч байсан нь ойлгомжтой. Монгол хэл мэдэхгүй К.Д.Романовскийг мэхэлж, тохиролцоонд хүрсэн мэт хуурамч баримт ч үйлдэж. Энэ нь хууль зөрчиж хийгдсэн учир хүчин төгөлдөр бус болох нь шүүхээр нотлогдсон байна. Гэтэл энэ хуурамч хэлцлийг үндэслэн хувьцааг нь “Таван толгой транс” ХХК-ын өмчлөлд шилжүүлэхээр шүүгч шийдвэрлэжээ. Ийнхүү шүүгч маань  захиалагчиддаа түргэн шуурхай “ажиллаж” өгснөөр өнөө дөрвийн “Говь-Урал” ХХК-иас Тээвэр, хөгжлийн банкинд барьцаалуулсан “Таван толгой” ХК-ийн 1 023100 ширхэг хувьцааг хууль бусаар барьцаанаас нь чөлөөлж, луйврын багт өгөх шийдвэр гэгч гарч ирсэн байна.  "Говь-Урал" компанийн өмч болох нь угаас тодорхой 1023100 ширхэг хувьцаа яагаад  "Тавантолгой транс" ХХК-д шилжив гэсэн асуулт дээрх шийдвэртэй зэрэгцэн гарч ирж таарна.  

Шүүхийн энэ шийдвэр “Таван толгой транс” ХХК болон Тээвэр, хөгжлийн банк хоорондоо үгсэн хуйвалдаж, эвлэрлийн гэрээ байгуулсан жүжиг найруулж, шүүхэд тоглоомын баримт бичиг бүрдүүлэн өгсний үндсэн дээр гарсан нь илт.

Үгсэн хуйвалдсан, нийлж бусдыг луйвардахаар тохиролцсон хэмээн яагаад дүгнэхэд хүрч буй маань уншигчдад сонин байгаа байх. Учир нь банкинд нь  хувьцаагаа барьцаалсан харилцагчдаа барьж идэхээр шийдэхээсээ өмнө “Тээвэр, хөгжлийн банк”-ны удирдлага Д.Энхтайван “Таван толгой транс” ХХК-ынхан буюу Ажнай хэмээн олны дунд овоглогддог, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй зад заргалдаж, зай завсаргүй сонин хэвлэлээр байлдаж байсан билээ. Одоо түүнийг хэвлэлд өгсөн ярилцлагандаа юу ярьж байсныг иш татан хүргэе.

-Та олон жил заргалдлаа. Ингэхэд энэ хэргийн улмаас хэн хожиж, хэн хохирсон юм бэ?

-Маргалдаж байх хооронд хувьцааны ноогдол ашиг 4.5 тэрбум төгрөгийг албан тушаалаа ашиглаад “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ өөрийнхөө “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан банк”-ны хувийн данс руугаа хийсэн нь Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар илэрсэн. Ийм гэмт хэрэг хийчихсэн хүн шоронд сууж байх ёстой.

-Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад та ер нь хандаж байв уу?

-Бид Эрүүгийн цагдаагийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Авлигатай тэмцэх газар, прокурорт гээд бүх газарт олон удаа хандсан. Энэ хэрэг ерөөсөө Армен гэгчтэй холбоотой. Тэр хүн Д.Бат-Эрдэнэтэй хувьцаагаа зарах гэж уулзаад, банкны салбарыг доройтуулахын тулд зээл авсан. Авсан зээлээ төлөх үед компаниасаа гараад явчихсан. Ингэж олон түмнийг хохироож байна. Банкны 2.5 сая доллар, түүний ноогдол ашиг болох 4.5 тэрбум төгрөг энэ бүгд зургаан жил болоход гараад явчихсан, банкинд нэг ч төгрөг орж ирээгүй. Нийт 4.5 тэрбум төгрөгийг үндэслэлгүйгээр Д.Бат-Эрдэнэ авч ашиглаад яваад байдаг...

Түүний “Тээвэр, хөгжлийн банк”-тай холбогдсон түүхийг орхиод энэ удаагийн хэрэгт холбогдох УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн талаар хэрхэн мэдэгдэл хийж байсныг хэсэгчлэн хүргэхэд ийм байна.

Одоо харин тэд гэнэт тоглоомын нэг талд гарцгаан гар барилцсан нь ямар учиртай вэ гэсэн асуулт гарч ирнэ.   

Тэдний “дайн” яагаад гэнэт зогсож, арай л алуурчин гэхээс наахнуур цоллож байсан мэргэжлийн дээрэмчин (Д.Энхтайваны тодорхойлдог байснаар) Ажнай-н Д.Бат-Эрдэнэтэйгээ нийлж нөгөө дөрвийн хөрөнгө болох банкинд нь барьцаанд байсан хувьцааг хууль бусаар авах гэж оролдож байна вэ. Үнэн хэрэгтээ том мөнгө олох нэгдсэн зорилго, том луйвар хийх нэгссэн төлөвлөгөө нь тэднийг энэ хэрэг дээр нэгтгэсэн хэрэг. Улмаар  эдгээр хувьцааны 2010-2012 онд хуваарилсан ногдол ашгийг “Таван толгой” ХК  болон “Таван толгой транс” ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувийн харилцах дансаараа дамжуулан авч ашигласныг нуух, мөн 2013 онд хуваарилсан ногдол ашгийг нь хувьцаа эзэмшигчдэд олгохгүй байх зорилго л тэднийг “найзлуулсан” гэсэн үг.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч С.Амардэлгэр хуурамч нотлох баримтаар буруу шийдвэр гаргалаа гэдгийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа шуугисан. Гэвч эрх мэдэл, мөнгө, хэвлэл гээд бүгдийг захирч байдаг улстөрчийн гар тэрхүү шуугианыг дарчихдаг байсан.

Тийм учраас буруу шийдвэр гэж дүгнэж байгааг ахин нэг тодруулах нь зүйтэй болов уу. ОХУ-ын иргэн К.Д.Романовскийн гаргасан тодорхойлолт гэх баримт нь эрх зүйн чадамжгүй баримт юм. Гэсэн ч шүүгч С.Амардэлгэр тэрхүү хуурамч баримтаар хувьцааны эзэн, ноён К.Д.Романовскийг шүүх хуралд оруулаагүй. Шүүхийн гадаа байлгаж байгаад хөрөнгийг нь бусдад шилжүүлсэн гэсэн үг.
ОХУ-ын иргэн К.Д.Романовскийг удтал сунжирсан маргаан дарамтад оруулсан гэдгийг дээр дурьдсан. Тэрээр банкны зээлийн өрийг дарах гол хэрэгсэл болох 1023100 ширхэг хувьцаа болон 2010 оноос хойшхи хувьцааны ногдол ашгаасаа сайн дураараа татгалзах боломжгүй болох нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл С.Амардэлгэр шүүгч “К.Д.Романовский нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, хувьцааны асуудал огт хамаагүй гэж өөрийн хүсэл зоригийг төрөлх хэл-орос хэл дээрээ бичсэнийг мэргэжлийн орчуулагч монгол хэлнээ хөрвүүлж, түүнийг нотариат гэрчилсэн” мэтээр хэрэгт авагдсан баримт нотолгоог улаан цайм гуйвуулж “дүгнэлт” хийгээд  булхайтай “шийдвэр”-ээ гаргачихсан.

Луйврын багийнханд К.Д.Романовский нь хэрэг маргаан нэгэнт шийдвэрлэгдэж дууссан, 2011 онд Тээвэр, хөгжлийн банк, “Говь-Урал” ХХК-тай хамтран гурвалсан гэрээ байгуулсан, “Тавантолгой транс” ХХК хувьцааг авахаар шилжүүлсэн мөнгөө  шаардсаар байгаад бүр 2011 онд эргүүлэн авсан зэргийг хэлж, та нарын хэрэг маргаанд оролцох боломжгүй, харин миний хууль ёсны эрхийг зөрчихгүй байхыг шаардаж буйгаа тодорхой тайлбарлаж байжээ. Өөрөөр хэлбэл, Тээвэр, хөгжлийн банк, “Тавантолгой транс” компанийн хоорондын маргаанд гэрчээр оролцохгүй гэдгээ илэрхийлсэн гэсэн үг. Гэтэл шүүгчийн сүрхий дүгнэлтээ суурилж хийсэн орос, монгол хэл дээр бичигдсэн баримт нь орос хүн байтугай орос хэлний наад захын мэдлэггүй хүн бичсэн, түүнийг нь монгол хэлнээ орчуулаагүй болохыг орчуулгын товчооны удирдлага М.Мөнхжаргал нь илэрхийлдэг. Тэрээр бүр “Манай товчоо ийм алдаатай, буруу зүйл орчуулаагүй. Тамга тэмдгийг маань ашигласан байна” гэж мэдүүлж эсрэгээр нь нотолсон байх юм. Тэрхүү хуурамч тодорхойлолтыг нотариатч (эхнэр нь) батлаад явуулахдаа “Оросоос монгол хэл рүү бус, харин эсрэгээрээ монгол хэлнээс орос руу хөрвүүлсэн орчуулга болохыг тэмдэглэжээ. Шүүгч С.Амардэлгэр энэ үл бүтэх баримтаар  ОХУ-ын К.Д.Романовскийг шүүх хуралд оролцуулалгүйгээр түүний өмчлөх эрхийг эзэддээ шилжүүлэх шийдвэр гаргачихсан юм.  Шүүгч маань орос хэлний мэдлэггүй байжээ гэж дүгнэхээс би хувьдаа ичиж байна. (Тэр хүн чинь дээрээс томилогдсон шүүгч шүү дээ) Мөн  орос хэл мэдэхгүй байж болох ч шүүхэд ирүүлсэн баримтыг сайтар судлах нь түүний хуульчилсан үүрэг байлтай. Мөн алдах нэр хүндтэй, нэр хүнд нь бүх зүйл нь байх учиртай шүүгч хүн гэж ахин тодотгомоор байна. 

Дээрээс нь зээлийн барьцааны зүйл болох үнэт цаасыг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг дахин сануулахад илүүдэхгүй биз ээ. Мөн  хууль зөрчсөн хэлцэл нь хийсэн үеэсээ л хүчин төгөлдөр бусад тооцогдох тул тэрхүү хэлцлийг хийгдсэнээс хойш гурван жил хагасын дараа хүчин төгөлдөр гэж тооцох хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй юм. Шүүгч С.Амардэлгэрийн энэхүү алдаатай шийдвэрээс болж ОХУ-ын иргэн К.Д.Романовский болон “Говь-Урал” компани 5-6 тэрбум төгрөгөөрөө хохирчихоод байгаа гэсэн тооцоо байна. “Таван толгой” ХК-ийн ногдол ашиг болох 3,7 тэрбум төгрөгөө тэд авч чадсангүй. Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар нотлогдсон “Ногдол ашгийн 3,7 тэрбум төгрөг ямар замаар явсаар УИХ-ын гишүүн, Ажнай-н Д.Бат-Эрдэнийн данс руу орчихсон бэ” гэдэг  асуулт энэ хэрэг доторх маш ихээр анхаарал татаж байгаа баримт юм.  Ноён Д.Бат-Эрдэнэ орос монгол дөрвөн нөхрийн хувьцааг булааж эзэмшлээ зузаатгах зорилго агуулсан нь бараг л тодорхой харагдана. Эцэс төсгөлгүй заалдаж, дэлгэц болгоноор харааж байдаг “Тээвэр, хөгжлийн банк”-ны Д.Энхтайвантай ч энэхүү хамтарсан залилангаар нэг завинд сууж аван дуугүй болгох бодол байсан биз.  Д.Энхтайван ч ямар ч аргаар хамаагүй мөнгө “босгож” амь тариа залгах хүсэлтэй биз. Ийм л явдал болоод байна. Маш их товчилж бичихэд шүү дээ.

Бизнест буруу жишиг, бохир соёл нутагшжээ. Энэ бол бидний маш том эмгэнэл. Энэ бол Монголд ашиггүй, манай хөрөнгө оруулалтын орчинд хэрэггүй зүйл. Ашгийн төлөөх зорилго хөлдөө ямар ч хуульт ёсыг хаман авдаг, зөвхөн “мөнгө улаан” гэх зарчим ноёрхдог байж болох уу. Ийм бизнесменүүдтэй хэн түншлэх юм бэ. Мөн эд маань яг ном ёсоороо улсдаа татвар төлдөг үү гээд олон асуулт ар араасаа урган гарч ирнэ.

Дараагийн нэг эмгэнэл нь нийтлэлийн эхэнд дурьдсан шүүх засаглалд учирсан эмгэнэл. Энэ эмгэнэл явсаар Монголын том эмгэнэл болж үлдэх нь. Шүүх маань ноёдод бөхөлздөг, ардад таахалздаг болчихлоо. Шүүх мөнгөтэй эрхмүүдийн халааснаас гарч чадахгүй байгаагаас болоод  Монгол эцэс төгсгөлгүй луйврын хэрүүлд идэгдэж байна. Харин халдашгүй бүрэн эрхэт саарал байшинд орж суусан зарим этгээд улам гаршиж, улам завшиж байна.

Эцэст нь ганцхан баримт хэлэхэд, Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооноос 2012, 2014 онд хийсэн шалгалтаар К.Д. Романовскийн нэр дээр байдаг манай хоёр энгийн иргэн, ОХУ-ын нэг иргэний нийлсэн 1 023 100 ширхэг хувьцааны 2010 оны ногдол ашиг болох 1 341 730 000 төгрөг, 2011 оны 1 411 912 800 төгрөг, 2012 оны 155 847 100 төгрөгийг одоо УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан банк” дахь харилцах дансанд шилжүүлсэн болохыг тогтоосон байна. Мөн 2013 онд хуваарилагдсан 790 гаруй сая төгрөгийн ногдол ашгийг зохих эзэнд нь өгөхгүй “Таван толгой” ХК-д хадгалж байна. Компанийн тухай хуулийн заалтууд, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрүүд цаас болж байна. Учир нь хэзээ ч хэрэгждэггүй учраас.

Дашрамд хэлэхэд сэтгүүлч миний бие банктай холбоотой асуудлуудаас аль болох тойрч явдаг. Учир нь банк бол эмзэг сэдэв. Банкны бүх юм яг шүүгчийнх шиг нэр хүнд дээрээ явдаг. Тэр нэр хүнд унавал тэр банк унана. Гэтэл сүүлийн үед эдийн засгийн энэ төрлийн хэргүүд дээр банкууд илтэд хууль зөрчсөн үйлдлүүд хийсэн нь ил байна. Банк улстөрчдийн буюу баян хүний атга, арга чарган дээр оршдоггүй. Тэдэнд итгэдэг мянга мянган иргэдийн итгэл дээр оршдог. Хэрэв тэд харилцагчдаа золиод л эхэлбэл шилэн байшингийнхаа цонхонд цав суулгаад эхэлж байна гэсэн үг. Энэ явдал битгий жишиг болчихоосой билээ хэмээн чин сэтгэлээсээ залбиран энэхүү нийтлэлээ  өндөрлөсүү.       

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
138.197.183.212 Та байгаа нь хайх санхүүжилтийн хувьд аль сэргээх үйл ажиллагаанд аль нь гэгээрлийн төслийн аль алинд нь худалдан авах нь танд орон сууц, гэхдээ харамсалтай нь банк учруулж байдаг нөхцөл нь та нар чадахгүй s sake би бие даасан би олгох зээл авахуулаад 1000 $ 500,000 нь бүх хүнд боломжтой хангахын тулд түүний мөн хүү 2% жилд. аль ч та мөнгө хэрэгтэй бусад шалтгаанаар ; бүү эргэлз намайг холбоо барих дэлгэрэнгүй мэдээлэл: finanzend@yahoo.comWhatsapp: 33 756 83 43 34
207.154.244.82 Та байгаа нь хайх санхүүжилтийн хувьд аль сэргээх үйл ажиллагаанд аль нь гэгээрлийн төслийн аль алинд нь худалдан авах нь танд орон сууц, гэхдээ харамсалтай нь банк учруулж байдаг нөхцөл нь та нар чадахгүй s sake би бие даасан би олгох зээл авахуулаад 1000 $ 500,000 нь бүх хүнд боломжтой хангахын тулд түүний мөн хүү 2% жилд. аль ч та мөнгө хэрэгтэй бусад шалтгаанаар ; бүү эргэлз намайг холбоо барих дэлгэрэнгүй мэдээлэл: finanzend@yahoo.comWhatsapp: 33 756 83 43 34
207.154.244.82 Та бизнес удирдагч,аав,ээж , гэр бүл, сайн хүн хэрэгтэй хурдацтай санхүүжилт өгсөн таны нөхцөл байдал. бид та олж мэдэх болно шийдэл тусламжтайгаар бусад санхүүгийн байгууллагууд. намайг холбоо барина уу!, нь боломжийн түвшин 2 хувьтай тэнцүү хэмжээгээр хуваан төлөх нөхцөлтэй дээр буцаан цаг гэдгийг та хүлээн зөвшөөрч бид хийх болно, таны шилжүүлэх. finanzend@yahoo.comWhatsapp: 33 756 83 43 34
207.154.244.82 Зээлэх нь нийлбэр мөнгө, энэ нь биш юм, заавал хэрэглэх санхүүгийн байгууллага. та асууж болно, таны зээлийн хувийн Зээл авах хоерын хооронд хувиараа (Зээл авах, зээл авах, зээл, хувийн зээл хооронд хувь хүн, эрэлт зээл)200 8,000,000 ам . ДОЛЛАР. та муу зээл, эсвэл биш,надтай холбоо бариарайfinanzend@yaho o.comWhatsapp: 33 756 83 43 34
41.138.89.241 Би дуудлага хатагтай. Мария Елена Vega.Би ажиллаж байсан үндэсний банк нь миний эх орон,одоогоор бизнес эмэгтэй, тэтгэвэрт гарсан бизнесийн зээлийн санал болгож хооронд тодорхой ноцтой, шударга,, би хэлэх нь ноцтой, үнэнч шударга, ялангуяа манай тив, нэг болох бүх дэлхийн.Би ялангуяа, миний санал харилцан адилгүй байдаг нь 1000 тулд 990.000.000 бүх хүнд боломжтой хангахын тулд эдгээр үүрэг нь хүүтэй, 2 % нь ямар нэгэн төлбөрийн хугацааны.Дэлгэ
41.138.89.241 Би дуудлага хатагтай. Мария Елена Vega.Би ажиллаж байсан үндэсний банк нь миний эх орон,одоогоор бизнес эмэгтэй, тэтгэвэрт гарсан бизнесийн зээлийн санал болгож хооронд тодорхой ноцтой, шударга,, би хэлэх нь ноцтой, үнэнч шударга, ялангуяа манай тив, нэг болох бүх дэлхийн.Би ялангуяа, миний санал харилцан адилгүй байдаг нь 1000 тулд 990.000.000 бүх хүнд боломжтой хангахын тулд эдгээр үүрэг нь хүүтэй, 2 % нь ямар нэгэн төлбөрийн хугацааны.Дэлгэ
41.138.89.214 Сайн Байна Уу Эрхэм Ээ/MadamБи дуудлага хатагтай. Daniela Петр,бизнес эмэгтэй, тэтгэвэрт гарсан.Би тухайн зээл олгож мөнгө нь ямар ч хүний ашиг сонирхол нь харах өгөх нь түлхэц эдгээр үйл ажиллагаа.Гэхдэ
41.138.89.214 Сайн Байна Уу Эрхэм Ээ/MadamБи дуудлага хатагтай. Daniela Петр,бизнес эмэгтэй, тэтгэвэрт гарсан.Би тухайн зээл олгож мөнгө нь ямар ч хүний ашиг сонирхол нь харах өгөх нь түлхэц эдгээр үйл ажиллагаа.Гэхдэ
41.138.89.214 Сайн Байна Уу Эрхэм Ээ/MadamБи дуудлага хатагтай. Daniela Петр,бизнес эмэгтэй, тэтгэвэрт гарсан.Би тухайн зээл олгож мөнгө нь ямар ч хүний ашиг сонирхол нь харах өгөх нь түлхэц эдгээр үйл ажиллагаа.Гэхдэ
41.138.89.214 Сайн Байна Уу Эрхэм Ээ/MadamБи дуудлага хатагтай. Daniela Петр,бизнес эмэгтэй, тэтгэвэрт гарсан.Би тухайн зээл олгож мөнгө нь ямар ч хүний ашиг сонирхол нь харах өгөх нь түлхэц эдгээр үйл ажиллагаа.Гэхдэ
41.138.89.214 Сайн Байна Уу Эрхэм Ээ/MadamБи дуудлага хатагтай. Daniela Петр,бизнес эмэгтэй, тэтгэвэрт гарсан.Би тухайн зээл олгож мөнгө нь ямар ч хүний ашиг сонирхол нь харах өгөх нь түлхэц эдгээр үйл ажиллагаа.Гэхдэ
41.138.89.214 Сайн Байна Уу Эрхэм Ээ/MadamБи дуудлага хатагтай. Daniela Петр,бизнес эмэгтэй, тэтгэвэрт гарсан.Би тухайн зээл олгож мөнгө нь ямар ч хүний ашиг сонирхол нь харах өгөх нь түлхэц эдгээр үйл ажиллагаа.Гэхдэ
41.138.89.214 Сайн Байна Уу Эрхэм Ээ/MadamБи дуудлага хатагтай. Daniela Петр,бизнес эмэгтэй, тэтгэвэрт гарсан.Би тухайн зээл олгож мөнгө нь ямар ч хүний ашиг сонирхол нь харах өгөх нь түлхэц эдгээр үйл ажиллагаа.Гэхдэ
41.138.89.214 Сайн Байна Уу Эрхэм Ээ/MadamБи дуудлага хатагтай. Daniela Петр,бизнес эмэгтэй, тэтгэвэрт гарсан.Би тухайн зээл олгож мөнгө нь ямар ч хүний ашиг сонирхол нь харах өгөх нь түлхэц эдгээр үйл ажиллагаа.Гэхдэ
41.138.89.214 Сайн Байна Уу Эрхэм Ээ/MadamБи дуудлага хатагтай. Daniela Петр,бизнес эмэгтэй, тэтгэвэрт гарсан.Би тухайн зээл олгож мөнгө нь ямар ч хүний ашиг сонирхол нь харах өгөх нь түлхэц эдгээр үйл ажиллагаа.Гэхдэ
62.210.81.152 сайн байна уу,Та машин, орон сууц, төслийг худалдан таны төлбөрөө төлөх, бизнес эхлэх, эсвэл санхүүжүүлэх мөнгө хэрэгтэй боловч харамсалтай нь банк танд нөхцөлийг та чадахгүй байна гэж асууна. Аль ч тохиолдолд та маш их зээл асууж байна, та нар даяар муу хүмүүс ирж, эсвэл та бүх зардлыг танд туслах demandés.Nous энд байна төлөх арга байхгүй байна.Бид 1000-4500000 доллар нь тодорхой хооронд зээл.Бидний зорилго бол ядуурлын эсрэг тэмцэх мөнгөний бэрхшээл нь ах, эгч нартаа туслах явдал юм. Хэрэв та мөнгө хэрэгтэй өөрийгөө олж байгаа бол дараах и-мэйл бидэнтэй холбогдоорой хэрэггүй:      
199.249.223.62 сайн байна уу,Та машин, орон сууц, төслийг худалдан таны төлбөрөө төлөх, бизнес эхлэх, эсвэл санхүүжүүлэх мөнгө хэрэгтэй боловч харамсалтай нь банк танд нөхцөлийг та чадахгүй байна гэж асууна. Аль ч тохиолдолд та маш их зээл асууж байна, та нар даяар муу хүмүүс ирж, эсвэл та бүх зардлыг танд туслах demandés.Nous энд байна төлөх арга байхгүй байна.Бид 1000-4500000 доллар нь тодорхой хооронд зээл.Бидний зорилго бол ядуурлын эсрэг тэмцэх мөнгөний бэрхшээл нь ах, эгч нартаа туслах явдал юм. Хэрэв та мөнгө хэрэгтэй өөрийгөө олж байгаа бол дараах и-мэйл бидэнтэй холбогдоорой хэрэггүй:      
49.0.186.250 ta yamar luavriig bicheed yamriig bichdeggui ve yalgavarlal baina uu