Би нинжа болмооргүй байна

2015 оны 09 сарын 21

Ц.Цэвээнхэрлэн


Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт яг одоо 300 гаруй нинжа өнгөт болон хагас үнэт чулуу олборлож байна

...Өдий насандаа чулууны нинжа болчоод, ингээд шороо ухаад сууна чинээ төсөөлж явсангүй хэмээн 64 настай Б.Норовсүрэн гуай хэлээд санаа алдав.Түүний хажууд 60 гарсанөөр нэг настан ямааны самтай адил зүйлээр шороо малтан суухаж.Тэрбээр, нунтаг шороон дундаас хааяахан, ганц нэгээрээ гарч ирэх бөөрөнхий хэлбэртэй жижиг чулууг алдалгүй, сурамгайгэгчнь шүүрэн авна.“Алив, энийг нэг шалгаадах аа” хэмээн эсрэг талдаа суугаа эмэгтэй руу шидлээ. Эмэгтэй чулууг долоож норгоод, өмдөндөө арчин “үндсэн” өнгийг ньажиглангаа...

-Та ч бүр амар боллоо, шороотойчулуугаанадаар долоолгочихоод л... хэмээн инээв.Хариуд нь, “Харин тийм ээ, эгчийнх ньбээлий муудчихаж.Ямар сайндаа гараа цэврүүтүүлчихээд сууж байна” гэж тайлбарлангаа дахин нэг жижиг бөөрөнхийг өвөр лүү ньчулуудчихав.Ээжээс миньялгаагүй харагдсан тэр эмээгийн эрхий хуруун дээр цэврүү үсэрч, арьс ньхуураад шархалсан харагдлаа.

ЦАГДАА БИШ, ХҮН БАЙНА

Есдүгээр сарын 5. Дорноговьаймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт сумыг зорьж, чулууны нинжануудтай уулзсан хүмүүсийн хэсэг ньдээрх настнууд байсан юм.Эдгээр суманд говьболоод бусад аймгийн хүмүүс арав гаруй жил жонш, үзмэн мана, өнгөт болон хагас үнэт чулуу хувиараа олборлож байна.Айрагаас бага үдийн алдад гарч, Даланжаргалан сумын нутагт очлоо.Чулууны нинжанууд ажилдаа хэдийнэ гарчээ.Хэсэг бүлгээрээ хуваагдсан хүмүүсийг багцаалжтооцвол 300 гаруй.Мотоцикльтой хүн олон байх агаад зарим ньмикроавтобус, жижиг машинаар нинжануудыг өдөрт 5000 төгрөгөөр зөөдөг гэнэ.

Бид эхлээд арай олон хүн цугласан газрыг сонголоо.Бүгдажиглажбайснаагэнэтбужигнаад явчихав.Цаанаас хэн нэг нь“Цагдаа ирж байна, цагдаа, зугатаарай” хэмээн хашгирах дуулдахтай зэрэгцээд нинжанууд төмөр малтуур, түүсэн чулуугаа аван хэдэн тийш бутран үсэрцгээх ньтэр.Зарим ньсандарсандаа мотоциклоо унагаж, зарим ньухсан нүхэндээ бүдрэн бүдчин гүйсээр унаандаа чихэж аваад зугатаж харагдав.Ийн “түргэн” авах зуур настай болон эмэгтэй голдуу хүмүүс айсан, гайхсан нүдээр биднийг ширтэх аж.“Цагдаа биш, хүн байна” гээд нэгнээрээ тохуу хийж байгаа ньч дуулдав.

Үлдсэн хүмүүст бичиг баримт, ажлын үнэмлэхээ үзүүлсний эцэст тайван ярилцах боломж олдсон юм.Шороо манарган зугтсан зарим нэг ньэргэн ирж харагдлаа.Энэ хэсэг газарт нинжанууд голдуу гоёлын, хагасүнэтбуюу бөөрөнхий хэлбэртэй чулуу олборлодог юм байна.Эмээгийн олсон, эмэгтэйн долоож үзээд байсан мөнөөх бөөрөнхий жижигхэн чулууг тэд “бөмбөрөө” хэмээн нэрлэнэ.Нэг кг нь50,000-200,000 төгрөгийн үнэтэй бөгөөд хэр өнгөлөг, өө сэвгүй, бөв бөөрөнхий байх тусам үнэ ньөснө.Гэхдээөдөржинмалтажолсончулууныхнь ихэнхийгченжүүдголоодшидчихнэ.

Хувиараа чулуу олборлогч н.Ганхавх:

-Та нарыг цагдаа л гэж бодлоо. Баригдсан нэг хүн 5000, нэг машин 50 мянган төгрөгийн торгуультөлдөг юм. Олсон жаахан чулуугаа, бас багажаа хураалгана. Торгож, хураачихаад хүний урманд торгуулийн хуудас, бичиг цаас өгөхгүй. Нэгэнт бид хууль бус ажил хийж байгаа болохоор хаана гомдоллох билээ. Ядарсан ард түмнээ ингэж зовоохын оронд өдөрт хэдэн төгрөгийн татвар аваад, “За та нар яг энэ хэсэгт ухаарай, төр авсан татвараараа нөхөн сэргээнэ” гэвэл дургүйцэх хүн энд гарахгүй хэмээн ярьж байлаа.

Хувиараа чулуу олборлогч Б.Норовсүрэн:

-Манайх ам бүл долуулаа, ажилтай хүн нэг байхгүй.Насны эцэст нэг иймэрхүү байдлаар ньхоолныхоо мөнгийг олж байна даа. Бүтэн өдөр суухад ганц, хоёр зуун грамм чулуу тушаачихдаг юм. Өнөөдөрхөдөө малчнаар ажиллахад хүртэл 40-өөс дээш насны хүн авахгүй байна шүү дээ. Энд ажиллаж байгаа хөгшчүүл тэтгэврийн зээлгүй хүн гэж алга. Эрхбиш хөл, гараа хөдөлгөөд байхад өдөртөө бага ч гэсэн юм олоод л байна.Байсхийгээд цагдаа ирнэ, ухаан жолоогүй зугатана.Ухсан нүх, хогоо тэр чигт ньхаяад явна. Өчигдөр гэхэд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас цагдаа нар ирж хөөхөд нэг мотоцикльтой хүн унаж, осол гарах шахлаа гэв.

НААД ҮГЭЭ, ТЭР 76-ДАА ХЭЛ

Ажваас, чулууны нинжанууд бусдын л адил газар хөрсийг эргүүлж хаячихаад тэр чигт ньорхидог аж.Үнэндээ, байгальэхийн хэвлийг сэндийчин байж олз олдог ч ухсан нүхээ эргүүлээд булчих сэтгэл дутжээ, тэдэнд.Уг ньжонш, үзмэн манатай харьцуулахад өнгөт чулууны нүх хагас метрээс нэг их хэтэрдэггүй юмбилээ.Гэхдээхамраххүрээ, сөрөгнөлөөих.“Байгалиас хоолоо олж идэж байгаа бол ядаж энэ нүхээ булчихаж болдоггүй юм уу” гэтэл, “Бид нөхөн сэргээнэ гэж байхгүй.Наад үгээ тэр төрийн баячууд, 76-даа хэл.Тэд нар ард түмнээ ажилтай, орлоготойбайлгасанбол бид ингэж суухгүй. Ирж дарамталж, торгохоос өөр юу хийдгийн” хэмээн нэгнинжаомогдох ньхэн нэгнээс өс авч буй мэт...

Дорноговьаймгийн нутагт 1965 оноос хойш жонш олборлосон түүхтэй.Одоо жоншноос гадна гоёлын чулууны олборлолт эрчимтэй явагдаж байна.Харин байгальорчныг хамгаалах асуудал, уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил бараг бүхэлдээ хаягдсаар иржээ.“Өнгөрсөн жилээс манай сум нөхөн сэргээлтэд нэлээд анхаарч байгаа.Улсын төсөв болон төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр нинжануудын ухаж хаясан 14 га талбайг нөхөн сэргээсэн.Гэхдээ үлдсэн газар нэлээд бий.Бид нинжануудыг байнга харуулдаад, хориод, хөөгөөд байж чадахгүй.Тэгэхээр байгальорчинд ээлтэй байх, нутаг орноо хайрлах талаас ньухуулан сурталчлахад анхаарч байгаа.Ер ньчулууны нинжанууд хавар болон наймдугаар сард огцом ихэсдэг.Тэр үед бид ч бас хяналтаа сайжруулдаг” хэмээн Айраг сумын Засаг даргын орлогч Ж.Мөнхсэргэлэн ярилаа.

Айраг сумаас олдсон нэг метр гаруй урттай чүнчигноров Хонконгийн чулууны биржид гурван жилийн өмнө нэг сая ам.доллараар зарагдсан мэдээлэл байна.Гэтэл манай нинжанууд тохойн чинээ чүнчигноровыг 200 мянган төгрөгөөр борлуулсандаа олзуурхаж суусангэдэг.Хятад, солонгос ченжүүд жижгэвтэрхэмжээтэйнэг цаасан хайрцаг чулууг дунджаар 100 мянган төгрөгөөр авдаг ханш хэдийнэ тогтжээ.Харин хууль, хяналтын байгууллагынхан нинжа, ченжүүдийн хуульбусаар олборлосон үнэт чулууг улсын орлого болгоод, зах зээлийн ханшаар үнэлэн борлуулах замаар агуулахаа чөлөөлдөг аж.Гэвч худалдан авагч ньмөнөөх хуульбус ченжүүд.Өөрөөр борлуулах хувилбар тэдэнд байхгүй.Харин улсаас авсан чулуугаа ченжүүд албан ёсны хэмээн тооцдог ч экспортлох эрхгүй болохоор бас нэг хуульбус болж хувирдаг байна.

Уг ньхураасан чулууг эцсийн бүтээгдэхүүн болгох бага оврын, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй цехийг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр байгуулжээ.Жил гаруй идэвхтэй ажилласан цех өнөөдөр хаалгаа барьчихаж.“Ерөнхийдөө ийм үйлдвэрийг аваад явахад бизнес сэтгэлгээтэй, гайгүй сайн менежер байх хэрэгтэй ньхарагдсан” хэмээн сумын Засаг дарга С.Ганбаатар дүгнэнэ билээ.Дорноговьаймгийн нутаг жонш, мана, гартаам, хаш, чүнчигноров зэрэг өнгөт болон үнэт чулууны ордоор баян.Тэр дундаа тус аймгийн Даланжаргалан, Иххэт, Айраг сумыг гоёлын чулууны орон гэхэд болно.Сүүлийн үед Иххэт, Бор-Өндөрийн нутгаас нинжанууд “Ёндоо” хэмээн нэрлэсэн маш гоёмсог чулууг хайх болжээ.Хумсны толионоос бага зэрэг том хэмжээтэй, ямар ч өө сэвгүй “ёндоо”-г ченжүүд 10-20 сая төгрөг хүртэлүнэлж авдаг гэнэ.

Энэ мэтээр хэдхэн жилийн дотор нинжануудаас авдаг чулууны үнэ бараг хоёр дахин нэмэгдсэнбайна.Тэрчлэн хятадуудын сонгож авдаг чулууны нэр төрөл, өнгө зүс, хэлбэр хийц ньхүртэл өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа аж.“Хэдэн жилийн өмнө голоод хаядаг байсан чулуунуудыг одоо хямд үнээр ч хамаагүй авдаг болсон.Ногоон хасыг нэг хэсэг маш их гаргасан, одоо үзэгдэхээ байсан.Урагш ньгаргаад дууссан байх” хэмээн нэг нинжа шүүрс алдан өгүүлж зогссон.Эндээс бид Монголын баялаг хэрхэн дуусаж байгааг ойлгочихож болохоор байгаа биз.Голдуу үзмэн мана, хаш, ногоон хас, чүнчигноров, утаат болор, гартаам зэрэг үнэт болон гоёлын чулууг тонн тонноор ньгаргадаг сүлжээ хэдийнэ бий болчихож.Энэ чулууг хятадууд танигдахын аргагүй болтол өөрчилж, үнэт эдлэл, гоёлын бүтээгдэхүүн болгон Япон, Солонгос зэрэг Азийн хөгжилтэй орнуудад өндөр үнээр экспортолж байна.

ХАНГАЙД МОД, ГОВЬД ЧУЛУУ АМЬДРАЛЫГ ТЭТГЭДЭГ

Нутгийнхны ярьж буйгаар гоёлын болон үнэт чулуу хөрсөндөө хадгалагдах учиртай.Хэрвээ иймэрхүү байдлаар олборлоод дуусгавал говьусгүй болно хэмээн үздэг.Жонш ч ялгаагүй, говийн усыг татдаг, хөрсийг цөлжилтөөс хамгаалдаг гол судас ньаж.Энэ утгаар ньбодвол, хэдийгээр гоёлын чулуугаар хоолоо залгуулдаг хэдэн зуун хүний амьдрал хөөрхий ч тэдний эрх ашиг өчүүхэн төдий юм.Хэрвээ говьхэвлийнээсээ хатажэхэлбэл яахбилээ.

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг:

-Нинжануудын голхорлонтой үйлдэл нь газрын хамгийн ашиг шимтэй өнгөн хөрсийг, ургамлын үндсийг ухаж хаячихаад байна. Энэ бол цөлжилт газар авах сөрөг нөлөөтэй. Нутгийнхан гүний усны түвшин доошилж байгаа талаар ярих болсон. Гэхдээ нарийн судалгаа хийгээгүй байна. Иймд бид ашигт малтмалыг болж өгвөл данс тооцоотой, бүртгэлтэй, санхүүгийн чадвартай аж ахуйн нэгжүүдэд олборлуулахыг чухалчилж байна. Наад зах ньтэд ухсан газраа эргүүлээд булах үүрэг хүлээнэ. Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгөө улсад байршуулна гээд хуулийн дагуу ажиллана хэмээн тайлбарлав.

Тус аймагт одоогийн байдлаар 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 440 гаруй илэрц тогтоогдоод байна.Үүнд алт, зэс, никел, төмөр, хайлуур жонш, гөлтгөнө, чулуун нүүрс, газрын тос, металл бус ашигт малтмалын олон тооны орд илэрцтэй баян нутаг ажээ.Зөвхөн хайлуур жоншны хувьд гэхэд Монгол орны хэмжээнд тогтоогдсон нийт нөөцийн 30-аад хувьбайна.Мөн орон нутгийн төдийгүй, улс орны эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий Зүүнбаян, Цагаан элсний газрын тос агуулсан хотгор бий.Эндээс харахад говийн баялгийг дагасан хуульболоод хуульбус бизнес лав ойрын хэдэн арван жилд үргэлжлэх төлөвтэй.

“Эх орон хамтын хүч” ТББ-ын тэргүүн Л.Лхагваа:

-Бичил уурхайн тухай хуульбатлагдсанаар жоншны нинжанууд харьцангуй зохион байгуулалтад орсон.Нөхөрлөл хэлбэрээр орон нутаг, компанитай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна.Гэхдээ сүүлийн үед хайгуулын лицензтэй зарим компани бичил уурхайчдаар жоншны судлаа олуулчихаад, дараа ньхөөдөг боллоо.Өөрөөр хэлбэл, нинжануудаар нөөцөө ухуулж мэдчихээд хайгуул хийсэн болж тайлан гарган, ашиглалтын лиценз авдаг зальхэрэглэдэг гэсэн үг.Яг ийм хэргийг бид зохих газарт ньмэдүүлчихсэн гэв.

НИНЖАНУУД МАЛЧДААР БҮЛ НЭМСЭЭР БАЙНА

Дэлхийн хамгийн ядуу буурай 12 орны 650 мянган эмэгтэй, 1.5 сая хүүхэд ашигт малтмал олборлох хүнд хөдөлмөр эрхэлдэг талаар судалгаа бий. Харин энэ олборлолтоос дэлхийд 20 минут тутамд нэг хүн, тэр дундаа хүүхэд амьнасаа алддаг гэсэн баримт байна.Тэгвэл Монголд өнгөрсөн арав гаруй жил хувиараа ашигт малтмал олборлогчдын хэд ньшороо чулуунд даруулж, хэд ньухсан нүхэндээ амьсгал хураасныг бид үнэндээ мэдэхгүй.Барин тавин хэлчих тоо баримт, дэлгээд харуулчих нэгдсэн судалгаа манайд алга.

Зөвхөн Дорноговьаймагт гэхэд нинжанууд ид бужигнаж асан зургаан жилийн дотор 14 хүн ухсан нүхэндээ унаж, шороонд даруулж үхсэн баримт байна.Өнгөрсөн хавар л гэхэд нэг залуу чулуу худалдаж авахаар хотоос ирээд машинтайгаа нүхэнд унаж, газар дээрээ амиа алджээ.Түүний ард гэр бүл ньөнчирч хоцорсон.“Хонь, ямаа нүхэнд унаж үхэх бол байнга.Зарим ньавах гэж ордог юм билээ.Тэгээд нэмэргүй, газар доогуур олон салаа хоолой гаргачихдаг болохоор олддоггүй гэсэн” гэж Засаг даргын орлогч Ж.Мөнхсэргэлэн ярив.

Ингэхэд монголчууд бид хэдүүлээ билээ!? Олон жилийн өмнөөс тэд Монгол Улсын данснаас хасагдаж, өврөөс ньгээгдсэн.Гээгдэгсдийн тоо цөөрсөнгүй, нутгийн иргэд, малчдаар бүл нэмсээр байна.Монголын энэ хэсэг ард түмний амьдрал хэрхэн өөрчлөгдөж, ирээдүй ямар байх ньодоо хэр бүрхэг хэвээр.Ашигт малтмал гэдэг нөхөгдөшгүй баялаг.Байгалийн баялаг нэг л өдөр дуусна.Хувь, хувьсгалынхан энэ эрчээрээ олборловол магадгүй 20 хүрэхгүй жилийн дотор алтны үндсэн болон шороон орд, жонш, үнэт чулууны нөөц шавхагдах зургийг мэргэжилтнүүд хэлдэг.Чухам тэр үед ашигт малтмалаар цалинжиж, ашигт малтмалаар амьсгалж, ашигт малтмалаар амьдарч, ашигт малтмалаар хүмүүжсэн тэд юу хийх вэ, яаж амьдрах юм бол?

“Тэр үед ньнэг юм бодно доо. Цагийн ажил хийнэ, эсвэл өөр юм хийнэ...Миний охин одоо дөрвөн настай...Ер ньнинжанууд хүүхдээ өөрийнхөө замаар явуулахгүй л гэж ярьдаг.Хүүхдүүдийнхээ ирээдүйг өөрөөр төсөөлж байна.Нинжа болно гэдэг хэцүү, хүсэх ажил биш шүү дээ” хэмээн Хувиараа жонш олборлогч Б.Бат-Эрдэнэ хэлээд чимээгүй болов.Түүний найзынх ньохин одоо долоон настай юм байна.Энхсаруул охин багшийгаа ямар мэргэжилтэй болох вэ гэтэл, “Би нинжа болохгүй” хэмээн хариулжээ.Охины энэ хүсэл ээж, аавынх ньтөдийгүй олон олон нинжа эцэг, эхийн зүрхэнд шар ус хуруулсан тухай тэрбээр ярьсан юм.

“Засгийн газрын мэдээ” сонины 2015.09.09, ЛХАГВА ~ № 170 (194) дугаарт нийтлэгдэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД