ТОНН ЗЭСИЙН ҮНЭ 5270 ам.доллартай тэнцжээ

2015 оны 09 сарын 17

Зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн индекс доошилсноос үүдэн уг таваарын үнэ гурван өдөр дараалан хямдарлаа. Мөн тус улсын аж үйлдвэрлэл буурсан үзүүлэлт гарсан нь нөлөөлсөн аж.

“БНХАУ-ын үзүүлэлт тааруу гарсан нь зэс төдийгүй хөнгөн цагаан, цайр зэрэг таваарын үнэд нөлөөлж байгаа” хэмээн “Beijing Capital Futures Co” компанийн ахлах шинжээч Шиао Жин ярьжээ. Тэгвэл АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ нэмэх эсэх, улмаар ам.долларын ханш хэрхэх нь зах зээлд нөлөөлнө гэдгийг эдийн засагчид тэмдэглэсэн байна.

Өчигдөр Лондоны металлын биржид гурван сарын дараа худалдан авах суурь металлын үнэ хямдран, тонн нь 5270 ам.доллартай тэнцжээ.

Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ 0.4 хувиар бууран фунт нь 2.3970 “ногоон”-той дүйсэн байна. Бас Шанхайн биржид арваннэгдүгээр сард худалдан авах ханш нь 0.8 хувиар доошлон тонн нь 40.320 юань (6330 ам.доллар) болов.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД