Аж үйлдвэрийн сайд ШХАБ-ын уулзалтад оролцож байна

2015 оны 09 сарын 17

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Худалдаа, эдийн засгийн сайд нарын 14 дэх удаагийн уулзалтад өчигдөр оролцлоо. Уулзалтад ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний статустай нийт 15 орны төлөөлөгчид оролцож үг хэлэв.

Д.Эрдэнэбат Монгол Улс ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийн салбарт харилцан ашигтай, үр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлжээ.

Түүнчлэн “Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого”- ын хүрээнд, “Монголд үйлдвэрлэв” сэдвийн дор “Аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтын форум”- ыг Улаанбаатарт ирэх сард зохион байгуулах гэж буйгаа дурьдаад, хурлын төлөөлөгчдийг урьсан юм.

Тэрбээр энэ үеэр БХНАУ-ын Шэньши мужийн даргатай уулзаж, дэд бүтэц, зам, барилга, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Аж үйлдвэрийн сайд Шэньси муж нь Монгол Улстай эдийн засаг, хамтын ажиллагаа эхлүүлсэн жишээ байгааг дурдаад “Хоёр тал зам, барилга, машин үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой бөгөөд тус мужаас Монгол Улсад хөрөнгө оруулахыг дэмжих болно” гэжээ.

Тус муж нь сансрын техник, эрчим хүч, хурдны зам барих болон электроникийн технологиор Хятадад тэргүүлдэг аж. Шэньси мужийн Монголтой хийх худалдааны эргэлтийн нийт Хятадыг хийх худалдааны хэмжээний 9.7 хувьтай дүйх болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД