ГОЛОМТ БАНКНЫ “ТӨВ” БИЗНЕС ТӨВ 20 НАС ХҮРЛЭЭ

2015 оны 09 сарын 16

Монгол Улсын банк санхүүгийн салбарын анхны галаа бадраасан төв цэг хаана байдгийг та мэдэх үү? Голомт банкны “ТӨВ” бизнес төв яг энэ цэг дээр үйл ажиллагаагаа явуулдгаараа онцлогтой юм.

 Одоогоос 20 жилийн өмнө буюу 1995 оны 3-р сарын 6-нд Голомт банк үүсгэн байгуулагдаж, Соёлын Төв Өргөөний урд жигүүрт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.

  Улмаар “ХАДГАЛАМЖИЙН НЭГДҮГЭЭР КАСС”-аа тус байранд нээснээр, 20 жилийн турш Монгол Улсын банк санхүүгийн салбарын голомтыг сахиж, салбарынхаа хөгжлийг түүчээлэн ажиллаж байна.

 Голомт банкны “Төв” бизнес төв нь эрхэм харилцагчиддаа банк санхүүгийн  шилдэг үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэн, ямагт талархалыг нь хүлээж ирсэн төдийгүй хамт олноо амжилт бүтээлээрээ өнгөлсөөр байна.

 “Төв” бизнес төвийн хамт олондоо 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД