Баруун аймгуудын бартаат зам “БАЯРТАЙ”

2015 оны 09 сарын 15

“Ховдоос хот руу ирж, очиход хос төрж, хүүхэдтэй болдог” гэх шог яриа бий. Зөвхөн Ховд ч биш, нийслэлээс хол орших аймгууд руу ирж, очиход засмал замгүй учир хоёр, гурван өдөр явж, хугацаа их зарцуулдаг байлаа. Одоо энэ үе ард үлдэж, түүх болох цаг айсуй. Концессын гэрээний дагуу баруун аймгуудыг холбох авто замын ажлыг компаниуд хүйтрэхээс өмнө хийж, төлөвлөгөөгөө гүйцээхээр шамдаж байна.

Тус ажлын явцыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон Зам тээврийн яам, Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт шалгаж, гүйцэтгэлийн болон зөвлөх компаниудын удирдлагуудтай уулзсан юм. Энэ жил концессын гэрээгээр Баянхонгор-Алтайн 126.7, Алтай-Дарвийн 263, Хяргас нуурын зүүн хаяа Сонгино чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам тавьж байна.

Түүнчлэн, Цахираас Тосонцэнгэл хүртэлх 127, Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын ажлыг Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлж буй. Концессын төслөөр хэрэгжиж байгаа дээрх чиглэлийн замын зардлын эргэн төлөлт 2017 оноос 4-5 жил үргэлжилж, гүйцэтгэгч компаниуд хөрөнгө оруулалтаа улсаас нөхөж авах ёстой аж.

Замуудын зураг төслөөс шалтгаалан хөрөнгийн хэмжээ харилцан адилгүй байгаа ч 500 сая орчим ам долларын тооцоо гарчээ. Зам тээврийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Загдраднаа “Энэ жил авто замын салбарт 212 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 29 төслийн ажил хийж байна. Баруун таван аймаг болон Дорнодыг нийслэлтэй холбох замын ажил төлөвлөгөөний дагуу, эрчимтэй хэрэгжиж буй.

Энэ ондоо багтаж, төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь дуусгах боломжтой. Ирэх жил эдгээр зам ашиглалтад бүрэн орно. Концесс болон Хөгжлийн банкны зарим санхүүжилт дутуу орж байгаа. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл авто замын ажлыг илүү хурдан гүйцэтгэхээр байна” гэв. Баянхонгор-Алтайн 126.7 км авто замын барилгын ажлын зөвлөхөөр “Аварга зам” ХХК, гүйцэтгэгчээр “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-ийнхан ажиллаж буй.

Тус компанийнхан өнгөрсөн долоо хоногт кэмпээ байрлуулж, газар шорооныхоо ажлыг эхлүүллээ. Алтай-Дарви чиглэлийн 263 км авто замын эхний 165 километрийн ажлын гүйцэтгэгчээр “Монгол ЛЗ зам гүүр” ХХК, зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК ажиллаж байна. Замын далангийн өргөн 10, зорчих хэсгийн өргөн долоо, зузаан 0.05 метр байх аж. Нийт ажлын явц 20 орчим хувьтай байсан. 299 хүн ажиллаж байгаагаас 30 гаруй хувь нь монгол, үлдсэн нь хятад ажилчид байсан юм.

Үлдсэн 98 км авто замын ажлыг “Монгол ЛЗ зам гүүр” ХХК гүйцэтгэж, “Хязгааргүй хөдөлгөөн” ХХК зөвлөхөөр ажиллаж байв. Тус замын далангийн өргөн 11, зорчих хэсгийн өргөн долоо, зузаан 0.05 метр байх гэнэ. Уг 263 км авто замыг ирэх оны долдугаар сарын 30-нд бэлэн болгохоор ажиллаж байсан юм. Дараа нь сайд Хяргас нуурын зүүн хаяанаас Завханы Сонгино чиглэлийн 135.5 км авто замын ажилтай танилцсан.

Тус замын ажлын гүйцэтгэгчээр Хятадын “Шинжан шинфа” ХХК, зөвлөхөөр “Ар Си Эс Си” ХХК ажиллаж буй. “Шинжан шинфа” ХХК-ийн захирал Сун Гуан Чен “Бид замын ажлаа долдугаар сарын сүүлчээр эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард дуусгах ёстой. Хятад 360, монгол 150 хүн ажиллаж байна. Далангийн ажил 85 хувьтай байна. 215 ширхэг хоолой тавихаас 135-ыг хийсэн. Хөрөнгө оруулагчаар Чехийн компани шалгарсан ч одоогоор мөнгөө өгөөгүй.

Энэ асуудлыг удахгүй шийдэх талаар Аж үйлдвэрийн сайд Б.Эрдэнэбат болон Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн нартай ярилцлаа. Одоогоор 18 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ажил хийсэн” гэлээ. Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127 км авто замын ажлын гүйцэтгэгчээр “Хурдны зам” ХХК, зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ажиллаж байв. Тус замын төслийг “Чингис бонд”-ын хөрөнгөөр Монгол Улсын Хөгжлийн банк санхүүжүүлж буй.

Энэхүү авто замын ажлын 81.2 хувь нь дууссан бөгөөд ирэх сард хүлээлгэн өгөх аж. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн гол зүйл бол бүх аймгийг хатуу хучилттай замаар холбох юм. Зам дагаж хөгжил ирдэг гэдэг яах аргагүй үнэн. Жишээлбэл, Хөвсгөл аймгийг нийслэлтэй холбосон замыг бид мэдэж байгаа. Баруун таван аймгийн замын ажлын гүйцэтгэл үнэхээр сайн байна. Гэхдээ замын ажил улиралд хавчигддаг.

Энэ намар гэхэд гол ажлаа нугалаад, ирэх жил дуусгахаар компаниуд эрчимтэй ажиллаж байна. Эдгээр замын ажлыг концесс болон Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн төслөөр хийж байна. Концессоор хэрэгжиж буй төслүүд манай яаманд хамааралтай. Баруун бүсийн хөгжлийг хангахын тулд эдгээр замыг маш хурдан дуусгах ёстой.

Ялангуяа өмнө болон хойд хөрштэй эдийн засгийн, худалдааны тухай хэлэлцүүлэг эрчимтэй өрнүүлж буй энэ үед зүүн, баруун, төв хэсгийн замыг зайлшгүй холбох шаардлагатай” гэв. Бид ирэх жилээс баруун аймгийн нутгаар зорчихдоо хатуу хучилттай шинэхэн авто замаар салхи татуулан давхих боломжтой боллоо. Хол газар хонон өнжин хоёр, гурван өдөр явдаг үе ард хоцрох нь.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.23.191 Та сарын орлогоо 100-2000$ аар нэмэгдүүлэх боломж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу http://mgl8989.blogspot.com/
43.242.243.110 Uganch zasmal zamtai saihan bolj bna gehde chanariin huwid taaruu zam bolj bga
112.72.11.134 saihan yumaa hurdan zasmal zaar saihan yavah tsag hayand irjee amjilt husie
202.21.112.226 Монголчууд өөрсдөө хийж чаддаггүй юм бол Хятадуудаас зөвлөгөө аваад бусад ажилчиддаа Монгол байлгаж болдоггүй юм уу Монгол залуус ажилгүй хэдэн мянгаараа байхад
202.21.112.226 Бөөн зодоон зохион тэгээд ажил таслаад зугтана хэцүү шдээ сэтгэхүйд нь ажиллах хэрэгтэй гэдгийг мэдрүүлэх суулгах учиртай
  • 2015 оны 09 сарын 17
202.21.112.226 Unen shuu
  • 2015 оны 09 сарын 16
202.21.112.226 Tsalingaa avaad arhidaad alga bolchihdog mongolchuudiig avch ajlaa aldahiig hen bodoh ve naizaa
  • 2015 оны 09 сарын 16
103.11.194.234 Saya yawaad irhed medegdem shan bson bnlee tsag mungu hemnesen shan l ajil bolj bnlee
183.177.98.242 Сайхан мэдээ байна. Алтай Дарви хоорондын замын зовлонгоос салах нь ээ................
202.131.228.70 Монголд авто замын асуудал эрхэлсэн хэдэн яам байдаг вэ?
43.242.243.250 sa bna bayarlaj bnoo
103.10.23.82 Үнэхээр сайхан мэдээлэл байна. Хятатуудын тавьж байгаа зам их сайхан болсон байна лээ шүү.
122.201.17.98 Ховд аймгийн бүх сумууд хатуу хучилттай замаар холбогдоод бараг л дуусч байгаа гэсэн шүү
122.201.17.98 Таны хариулт ...ямар лалар нь хужааг өмөөрч тал засаж долигноод байна аа багахан шаагаарай
  • 2015 оны 09 сарын 16
122.201.17.98 shn medee bn bayarlaj bnТаны хариулт ...
  • 2015 оны 09 сарын 16
122.201.17.98 Uvsani aimgeen Davsani samrvv kezee zamtei boleh bee kkk.
  • 2015 оны 09 сарын 16
122.201.17.98 Таны хариулт ...ter ch hudlaa zam dairsan3 sum l bgaa sh tee. khovd heden sumtaig medej bn uu
  • 2015 оны 09 сарын 16
122.201.17.98 шаагаарай
  • 2015 оны 09 сарын 16
112.72.13.21 Ёстой хөл газар хүрэхгүй баярлаж байна
103.229.123.39 Shan medee bn. Nutagtaa hurdan yabaad hurdeg bolohnidee.
122.201.22.238 Ховдоос Баян-Өлгий хооронд холбох зам яах бол
122.201.22.238 Uvsani aimgiin Davsani samruu kezee zamtai boleh bee kkk.
  • 2015 оны 09 сарын 16
122.201.22.238 ene namar ajil ehleheer bolson
  • 2015 оны 09 сарын 16
49.0.185.160 altai zavhan aimgiig hoorond zasmal zam tavichihgui yum bhdaa
103.11.194.46 yamai daa
203.194.114.141 like
37.220.133.161 Chihend chimegtei saihan medee baina.