Гэр бүлийн таван хүнийг сүхэдсэн хэрэгтнийг дор нь баривчлав

2015 оны 09 сарын 15

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг буюу Эрдэнэтэд нэг гэрийн таван хүний амь насанд халдсан хэрэг өчигдөр гарчээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр өчигдөр 07.00 цагийн үед гэмт хэрэг гарсан тухай мэдээлэл тус аймгийн Цагдаагийн газарт ирсэн гэнэ. Үүний дагуу тус газрын дарга, хурандаа Б.Даваазулаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг гарч, хэргийн газрын үзлэг, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, 16.00 цагийн үед гэмт этгээдийг саатуулжээ.

Тэрбээр хохирогч 25 настай Х гэх эмэгтэйтэй найз бөгөөд хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, улмаар гэрт байсан таван хүнийг сүхээр цохисон гэнэ. 81 настай эмгэн Б, есөн настай Э гэх охин газар дээрээ нас барж, таван настай хоёр хүү нь хөнгөн, Х нь хүнд гэмтэж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэснээр, биеийн байдал нь сайжирч байгаа гэнэ.

Хэрэг үйлдсэн этгээдийг зугтан Эрдэнэтээс хойш 80 км-т байрлах, Булган аймгийн Хангал суманд гэртээ очин, хадлангаа хадаж байхад нь баривчилсан гэнэ. Орхон аймгийн Цагдаагийн газрынхантай холбогдож энэ талаар тодруулахад “Гэр бүлийн таван хүнд халдаж, хоёрыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан нь үнэн. Шуурхай ажилласны дүнд сэжигтнийг баривчлан 17.00 цагийн үед анхны мэдүүлгийг нь авч эхэлсэн.

Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа болохоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэж байлаа. Дугаар шилжих мөчид буюу 20.00 цагийн үед авсан мэдээллээр гэмт этгээд анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээж, таван хүн цохисон сүхээ нуусан газраа зааж өгснийг эд мөрийн баримт болгон хурааж авчээ. Сэжигтэн Ж.Э нь Булган аймагт 1988 онд төрсөн, тус аймгийн Хангал суманд амьдардаг залуу аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
61.85.109.60 anzaaraad baihnee.., eregtei huuhduuded hamaagui huch heregleegui geh yum.,harin emegtei huisteig ni.......,shuud tsaazalhaas uridaar ymr uchir shaltgaantai ymr setgel zuitei gh zergiig sudlaad uzvel daraa hojim ymr neg baidlaar hereg boloh yum shigBAS biye ni tenherch bgaa huuhduud, emegteid garsan setgel zuin uurchlultuudiig harj handaj zalruulah baingiin zuvluguu hereg boloh yum shigee
103.26.194.196 Yaaanaa iimerhuu humuus tsaashdaa dahiad hun ingewel yaanaa tsaazaaaaaaal
122.201.21.201 Tsaazaar awah huulia batlah heregtei.yadaj l hereg tovog bagasah blgvi dee.
94.112.144.202 Aimshigtai. Huuheduud oort ni yamar gem hiilee gej suh dalaidag bn a. Hun durstei araatan yum da. Zohih shiitgeliig ni onooh heregtei
103.26.193.250 Mongol gej yu ch medexgvi alia tolgoigoor tolgoiluulsan xvmvvs bx ymaa alia garuud xuuli gj mongo ideed iimerx vv lalariig alax xeregtei
27.123.215.234 насаар нь хорь гээд байгаа хүмүүс үнэн тэнэг хүмүүс юмаа та нарын ах дүү хамаатанг ингээд алсан бол насаар нь хорь гээд сууж байхуу айн? шууд цаазлах хэрэгтэйшд буцаад хуулиа сэргээх цаг нь болсон ийм балиар бузартай юмнуудыг хооллоод байдаг тэр хайран мөнгө шууд алж хая
27.123.215.234 haraal idsen iimerhvv yumnuudiig tsaazaar awch l baih heregtei heniig bayrluulah gej hend saihan enerengvi haragdah gej urshuuliin huuli gej hutsdag bnaa ene Elbegdorj
202.70.46.216 Iimerhvv hvnd amidrah zovshoorol b.ga gejvv gantsal zam bi vheh
122.201.22.219 Buudaj honoo iim zerleg malnaas doloon dor nowshiig
27.123.214.114 Цаазын ялыг сэргээ санаатай хүн алж бгаа хүмүүсийг. Эсвэл наад муугаа насаар нь хорьж зовоож үхүүл.
112.72.13.161 Hasaar ni horio
103.26.195.184 Heleh ch ug alga zugeer l yaj chadaj b aa aimar iin uuriin munhagaa gej
103.29.144.42 xapaal idsen muu nowshiig tsaazal
122.201.22.242 Цаазын хуультай болмоор юм. Иймэрхүү мэдрэлийн гоц доройтолтой малнуудыг хорьж , хорих гэж шорон барьж байх тэр их мөнгөөр , балмад адгууснуудын гарт үхэж буй хүүхдүүддээ цэцэрлэг сургууль барьж өгмөөр юм даа. хойч ирээдүй нь зүй бусаар хүний гарт үхэж байхад, тэднийг хөнөөсөн хэдэн Л*лруудад өлгий гэр шиг нь байшиг барьж өгөөд үлгэрийн мэт амьд үлдээгээд дараагын гэмт хэрэгт нь өөгшүүлж хугацаа өгдөг ..... бүр өршөөлөөр сулладаг
49.0.162.17 huduunii muu maluudaas buh hereg garah ymaa
122.201.31.164 Ter segsgerteigee muudaltsan bol ter hunteigee uchiraa olno bizdee ter bytshan huuhduud ymar buruutai yum be estoi novsh yumda
43.242.243.235 Hun alchaad hadlan hadaad bj bdag arilsan dotortoi adguusnaas dor araatan bn daa!tsaazluul taarna!
163.239.38.51 яанаа ямар аймаар юм бэ? юу л болоод бна да эх оронд минь
103.26.193.48 Zerleg balmad yumig talbai dr oor shig ni humust harulad tsazalwal tarna
122.201.24.186 Etsaazal tsaazal Elbegdorjid avaavhij ug