300 оноо аваад 10 сая төгрөгөөр шагнуулаарай

2015 оны 09 сарын 11

Монголын боулинг сонирхогчдын холбоо, "М-Си-Эс Кока Кола" компанитай хамтран зургаа дахь жилдээ "Coca cola zero bowling championship" нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж байна.

Сар бүр болдог энэхүү тэмцээнд 2015 онд уул уурхай, газрын тос, ЭСЯамд дипломат төлөөлөгчдийн газар, бизнес, боловсрол, эрүү мэнд, мэдээлэл технологи, түлш эрчим хүч, зам тээврийн салбарынхан өрсөлдөж байгаа юм. Салбар тус бүрээс шалгарсан багууд ирэх арванхоёрдугаар сард шигшээ тэмцээнээ зохиож,  "Coca cola zero bowling championship"-ийн цомын эзэд тодорно. Энэ үеэр хамгийн дээд буюу 300 оноо авсан тамирчныг 10.000.000 төгрөгөөр шагнах аж. 

Харин эхний гурван байр эзэлсэн боулингчид 250 мянга, 150 мянга, 100 мянган төгрөг, "Coke zero"-гийн бүтээгдэхүүний хамт хүртэх аж. Дашрамд дурдахад дээд оноо авсан боулингч өнөө хүртэл гараагүй билээ. 

2010 оноос уламжлал болгон хийсэн уг тэмцээнд давхардсан тоогоор 6000 шахам тамирчид оролцжээ. Уг тэмцээний ачаар боулинг сонирхогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж буй. "Coca cola zero bowling championship" нь боулинг сонирхогчдын дунд зохион байгуулж буй тэмцээнүүдээс тамирчдын хамгийн их хүсэн хүлээдэг, нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болж чаджээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД