Дафне ШИППЕРС

2015 оны 09 сарын 10

1992 оны зургадугаар сарын 15-нд Голландын Утрехт хотноо төрсөн. Биеийн өндөр 179 см. Жин 63 кг. Тэрбээр таван наснаасаа хөнгөн атлетикаар хичээллэжээ. Спринтер болон олон төрөлт, уртын харайлтад хүч сорьдог.

Одоогоос таван жилийн тэртээ өсвөрийн ДАШТ-ээс долоон төрөлтөөр түрүүлж байжээ. Сүүлийн жилүүдэд ойрын зайн гүйлтэд тогтмол өндөр амжилт үзүүлж байгаа юм. 2013 оноос түүний амжилт огцом дээшилсэн. Өнгөрсөн жилийн Европын АШТ-ий 100, 200 м-ийн гүйлтэд түрүүлэв.

200 м-ийг 22,03 секунд туулсан нь Голландын дээд амжилтыг шинэчилсэн бөгөөд улирлын шилдэг үзүүлэлт байв. Энэ жилийн ДАШТ-ий 200 м-ийн гүйлтэд алт, 100 м-т мөнгөн медаль хүртжээ.

Европын АШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт. 100 м, 200 м, уртын харайлтад Голландын дээд амжилтыг эзэмшдэг. Чөлөөт цагаараа цэцэг тарих, хөгжим сонсох дуртай.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД