”Боловсрол гэж юу болох”

2015 оны 09 сарын 10

 

Дундад зууны үед хүмүүс бурхныг бишрэн дээдэлж, бурхны бүтээл учраас хүнд бурхнаас хүртээсэн мөн чанар бий гэдэгт гүнээ итгэдэг байв. Бурхныг ёс суртахуун, энэрэнгүй ёсны дээд хэм хэмжээ, үлгэр дуурайл гэж үзэх тул хүнд ч бас зайлшгүй байх ёстой хүмүүнлэг энэрэнгүй зан суртахууныг нь сэрээх явдал тухайн үеийн нийгмийн харгис хэрцгий ялзрал доройтол, бүдүүлэг харанхуйгаас ангижрахад тус болно, үүний тулд хүнийг боловсруулж сайжруулах хэрэгтэй гэсэн үзэл дэлгэрч эхэлжээ.

Гагцхүү бурхныг дагнан дуурайх энэ үзэл хүний жинхэнэ мөн чанарыг таньж мэдээгүйн харгай, зөвхөн бурхныг л дээдэлж, шүтэн бишрэх догматик үзлийн үргэлжлэл байсан бөгөөд сод хүмүүс, танин мэдэхүйн шинэ ололт нээлт, хүний тухай шинэ мэдлэгүүдийн ачаар аажимдаа өөрчлөгдөн хөгжиж эхэлсэн байна.  

Голландын суут эрдэмтэн Эрасмус фон Роттердам (1466-1523) тухайн үед “Хүн төрж биш харин боловсорч хүмүүжсээр л хүн болно” гэж хэлсэн нь хүнийг адгуусаас тусгайлан авч үзсэн явдал байсан бөгөөд хүнийг боловсруулан хүмүүжүүлснээр л хүн төрхөө олно, хүн зөвхөн байгалийн бүтээгдэхүүн байх нь ерөөсөө хангалттай биш, хүнийг байгалийн бус аргаар засаж, сайжруулах ёстой гэсэн үг байжээ.  

Гэхдээ хүн шиг хүнийг бий болгоно гэдэг хэн нэгнийг, аль эсвэл бурхныг харж дуурайх механик арга зүй бус, харин хүн дотроосоо дэлгэрч хөгжих ёстой, хүний боловсрол гэдэг өөрөө  өөрийгөө олох арга зүй юм гэдэг нь улам бүр тодорхой болсон бөгөөд энэ нь боловсрол бол чухамдаа хүний дотоод нөөц бололцоо, хүний субъектив хүчин зүйлүүдтэй шууд холбоотойг илтгэж байгаа хэрэг. Ингэж хүний нөөц боломжыг илрүүлэх, түүнийг хөгжүүлэх нь боловсролд юу юунаас чухал болохыг зөв таньж мэдсэн явдал хүн төрөлхтний хөгжлийн чухал үе мөчлөгт хамаарах хүний ертөнцийг үзэх үзлийг өөрчилсөн үйл явц болсон байна. Энэ нь хүн хорвоо ертөнц тэнгэр, бурхнаас шууд хамааралтай гэсэн дундад зууны бүдүүлэг хуучин ойлголтуудаас салах ёстойг, түүний оронд бид амьдарч буй дэлхийгээ зүй тогтлынх нь хувьд шинжлэх ухаанаар зөв таньж мэдэх нь сайн сайхан амьдралд хүрэх цорын ганц боломж гэсэн Европын сэргэн мандлын цөм үзэл санаатай яв цав нийлсэн хэрэг байв.      

Хүн мах бодын объектив хүчин зүйлээсээ илүү оюуны субъектив хүчин зүйлээс хамааралтай, хүн оюундаа илүү итгэх хэрэгтэй гэсэн энэ шинэ үзэл гал мэт дүрэлзэв ч хүний бүтээлч үйл ажиллагааг жолоодох гол хүчин зүйл, чиг баримжаа болтлоо ихээхэн саад бэрхшээлийг даван туулах нь зайлшгүй, тэгээд ч хүний оюунтай холбоотой бүхий л ойлголтууд зогсонги бус амьд учраас тухайн нийгэм, цаг хугацааны бодит нөхцөл байдлаас шалтгаалан олон талаасаа болон цаг үргэлж дахин дахин шинээр томъёологдож байх хэрэгцээ шаардлага байдгийг энд бас онцлох ёстой юм. Тийм ч учраас үе үеийн суут эрдэмтдийн үзэл бодлууд хүний тухай мэдлэгийг, хүнийг хөгжүүлэн боловсруулах технологийг улам амьдруулж хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Францын философич Декарт (1596-1650) “Хүний харагдаж буй нь биш, харин бодож буй нь хүн” гэсэн утгатай үг хэлсэн нь хүний оюуныг объектив-байгаллаг шинжээс нь салгахдаа хүнийг оюунаар нь үнэлэх нь чухал гэсэн санааг илэрхийлсэн хэрэг юм. Үүгээрээ хүн төрөлхтөн харагдаж байгаа объектив /материаллаг/ зүйлээс харагдахгүй байгаа субъектив хүчин зүйлийг анх удаагаа бүр ухамсартайгаар илүүд үзэж, бодитой үнэлсэн бөгөөд энэ нь бидэнд өнөөдөр тун мэдээжийн юм шиг санагдавч үнэндээ хөл дээрээ зогсож байсан хүнийг “толгой” дээр нь босгосон явдал мөн байсан нь гарцаагүй. Оюунлаг нийгмийн хөгжил эндээс л эхэлж олон зууны турш өлөн зэлмүүн, биеийн хүчний амьдралд нухлагдаж ирсэн хүн төрөлхтөн ийнхүү оюунд түшиглэсэн боловсрол, шинжлэх ухаан, техникийн дэвшлийн ачаар гайхамшигт хөгжлийг бүтээж, ахуй амьдралаа дээшлүүлэх замдаа оржээ.  

Боловсролын тухай ойлголтыг цааш нь буухиалан хөгжүүлсэн онцлох хүмүүсийн нэг бол Германы философич Имануэл Кант (1724-1804) юм. Тэрбээр хүн бусдад хөтлөгддөггүй, бусдаас хараат бус өөрийн гэсэн бодолтой хувь хүн (individ) болж төлөвших ёстойг, өөрийн гэсэн бодолтой хүн л боловсрон хөгжиж, харин бусдыг дагаж, бусдын жишгээр амьдрагсад бусдад ашиглагдах харанхуй масс болж хувирдгийг тодорхой хэлж өгөв. Өнөөдөр ч бидний дунд тун нийтлэг хэвээр байгаа энэ асуудалд тэрбээр 300 гаран жилийн тэртээ тийнхүү эмзэглэж байсан аж.    

Үүгээр зогсохгүй тэрбээр  хүнийг нийгмийн үнэ цэнтэй иргэн болгохыг шаардаж байсан нь түүхэнд анх удаа боловсролыг хувь хүний асуудлаас цааш тавьж нийгэмтэй холбосон ойлголтыг бий болгов. Боловсрол хувиа хичээсэн төлөв байдлаас гараагүй байсан тэр үед хүнийг нийгэм талаас боловсруулж бэлтгэх нь улс орон хөгжих, нийгмийн дэг журам тогтооход зайлшгүй хэрэгтэй болохыг ингэж чухалчилсан нь өнөөдөр бидний хувьд ч санаа авууштай, манай боловсролын хөгжил хаана явж буйг өөрийн эрхгүй эргэцүүлж бодоход хүргэж байна.

Чухам энэ үеэс л боловсрол нийгмийн шинжтэй асуудал болж өнөөдөр улс орон бүрт нийгмийг хөгжүүлэх хамгийн чухал салбар болтлоо өргөжсөн билээ. Өнөөгийн, хэнд ч мэдээжийн санагдах нийтийг хамарсан боловсролын системийн үзэл санаа, гарал үүсэл бол зөвхөн бодит амьдралын эрэлт хэрэгцээ, эх оронч бодлогын үр дүн болохыг манай бодлого боловсруулагчид түүхэн хөгжил талаас нь сайн ойлгож мэдэж баймаар байна. Хувиа хичээсэн боловсрол манайд зонхилж байгаа нь боловсролын нийгмийн үнэ цэн төрийн бодлогод шингэж, олон түмний дунд ухамсарлагдаагүйг тод харуулж байна. 

Боловсрол төр, олон нийтийн үйл хэрэг гэж ойлгогдтолоо урт замыг туулсан бөгөөд харин боловсролын нийгмийн үнэ цэн нь нэгдсэн агуулга хөтөлбөрүүдээр илэрч гарах ёстойг одоогоос 200 гаран жилийн тэртээ Германы соён гэгээрүүлэгч Вильхелм фон Хумболдт (1767-1835) анх дэвшүүлж тавьсан байна. Тэрбээр боловсролыг төр анхаарч хариуцах үүрэгтэй гэж үзэхдээ боловсролыг нээлттэй шаталсан арга хэлбэрээр хэрхэн явуулах ба шаталсан боловсролын агуулга хөтөлбөрүүд төр нийгмийн зорилготой холбогдохыг тодорхойлж өгчээ. Нийгмийн зорилго сургалтын агуулга хөтөлбөрт тийнхүү туссанаар шинжлэх ухааны мэдлэг эзэмшисэн, нийгмийн ухамсар төлөвшсөн иргэд бэлтгэгдэх ёстой ажээ. Гэхдээ энэ үйл хэрэг жинхэнэ ёсоор явагдахгүй л бол ямар ч сайхан нийгмийн агуулга зорилт биелэгдэхгүй, төр иргэний харилцаа хангагдахгүй гэж үзсэн байна.

Тэр тусмаа олон зууны туршид тархай бутархай нүүдэллэсэн, байгаллаг бодит (объектив) сэтгэхүй уламжлал соёлд нь гүн шингэсэн монгол хүнийг суурин нийгмийн субъектив ойлголтуудтай холбож өгөхөд төрийн бодлого, соён гэгээрэл нэн чухал байна. Байгалийн хуулинд захирагдсан амьдрал голлосон манайх шиг оронд хамтын нийгмийн амьдралын хэв маяг тогтоох явдал байгалийн болон түүх соёлын олон хүчин зүйлүүдийг тооцсон боловсролын цогц бодлогын үр дүнгээс хамаарахын зэрэгцээ, боловсролыг маш амьд, зөвхөн хөгжил хөдөлгөөнд ойлгож хэрэгжүүлэх ёстой ажил хэмээн үзэхээс өөр ямар ч арга байхгүй. Боловсролын хөгжлийг урсгалаар явагдах зүй тогтол гэж үзэх, эсвэл “болно”, “бүтнэ” гэсээр өөрсдийгөө хуурах, хий хоосон төсөөлөл, найдлагаар хол явахгүй нь маш тодорхой. Боловсрол гэж юу болох, боловсролыг түүхэн хөгжилтэй нь хамт ойлгосон цагт л төрөөс боловсролын бодлого зөв зүйтэй томъёологдож, боловсрол жинхнээсээ төр олон нийтийн үйл хэрэг болно гэж найдан үүнийг бичиж буй минь энэ. Боловсрол бол энд тэндээс хөнгөн хялбар аргаар хуулбарлан оруулж ирдэг төсөл, хөтөлбөрүүд биш, бид өөрсдөөсөө эрж хайж, өөрсдийн нөхцөл бололцооноос урган гарах бүтээлч ажлын үр дүн болохыг би энд өгүүлэхийг хичээв. Үүнтэй уялдуулан авч үзэхэд, боловсрол гэж чухам юу болохоос эхлээд манайд боловсролыг тэргүүлэх салбар болгох зорилтууд нь биелэгддэггүй шалтгаан, яагаад боловсролын шинэчлэл гэдэг нь дуусашгүй яриа болдог зэрэг нүдэнд ил харагдаад байдаггүй олон учир шалтгааны тухай бид нухацтай ярилцах цаг болсон.            


Р.Энхбат

 

 

/Боловсрол гэж юу болох/

Р.Энхбат

Дундад зууны үед хүмүүс бурхныг бишрэн дээдэлж, бурхны бүтээл учраас хүнд бурхнаас хүртээсэн мөн чанар бий гэдэгт гүнээ итгэдэг байв. Бурхныг ёс суртахуун, энэрэнгүй ёсны дээд хэм хэмжээ, үлгэр дуурайл гэж үзэх тул хүнд ч бас зайлшгүй байх ёстой хүмүүнлэг энэрэнгүй зан суртахууныг нь сэрээх явдал тухайн үеийн нийгмийн харгис хэрцгий ялзрал доройтол, бүдүүлэг харанхуйгаас ангижрахад тус болно, үүний тулд хүнийг боловсруулж сайжруулах хэрэгтэй гэсэн үзэл дэлгэрч эхэлжээ. Гагцхүү бурхныг дагнан дуурайх энэ үзэл хүний жинхэнэ мөн чанарыг таньж мэдээгүйн харгай, зөвхөн бурхныг л дээдэлж, шүтэн бишрэх догматик үзлийн үргэлжлэл байсан бөгөөд сод хүмүүс, танин мэдэхүйн шинэ ололт нээлт, хүний тухай шинэ мэдлэгүүдийн ачаар аажимдаа өөрчлөгдөн хөгжиж эхэлсэн байна.

Голландын суут эрдэмтэн Эрасмус фон Роттердам (1466-1523) тухайн үед “Хүн төрж биш харин боловсорч хүмүүжсээр л хүн болно” гэж хэлсэн нь хүнийг адгуусаас тусгайлан авч үзсэн явдал байсан бөгөөд хүнийг боловсруулан хүмүүжүүлснээр л хүн төрхөө олно, хүн зөвхөн байгалийн бүтээгдэхүүн байх нь ерөөсөө хангалттай биш, хүнийг байгалийн бус аргаар засаж, сайжруулах ёстой гэсэн үг байжээ.  

Гэхдээ хүн шиг хүнийг бий болгоно гэдэг хэн нэгнийг, аль эсвэл бурхныг харж дуурайх механик арга зүй бус, харин хүн дотроосоо дэлгэрч хөгжих ёстой, хүний боловсрол гэдэг өөрөө  өөрийгөө олох арга зүй юм гэдэг нь улам бүр тодорхой болсон бөгөөд энэ нь боловсрол бол чухамдаа хүний дотоод нөөц бололцоо, хүний субъектив хүчин зүйлүүдтэй шууд холбоотойг илтгэж байгаа хэрэг. Ингэж хүний нөөц боломжыг илрүүлэх, түүнийг хөгжүүлэх нь боловсролд юу юунаас чухал болохыг зөв таньж мэдсэн явдал хүн төрөлхтний хөгжлийн чухал үе мөчлөгт хамаарах хүний ертөнцийг үзэх үзлийг өөрчилсөн үйл явц болсон байна. Энэ нь хүн хорвоо ертөнц тэнгэр, бурхнаас шууд хамааралтай гэсэн дундад зууны бүдүүлэг хуучин ойлголтуудаас салах ёстойг, түүний оронд бид амьдарч буй дэлхийгээ зүй тогтлынх нь хувьд шинжлэх ухаанаар зөв таньж мэдэх нь сайн сайхан амьдралд хүрэх цорын ганц боломж гэсэн Европын сэргэн мандлын цөм үзэл санаатай яв цав нийлсэн хэрэг байв.      

Хүн мах бодын объектив хүчин зүйлээсээ илүү оюуны субъектив хүчин зүйлээс хамааралтай, хүн оюундаа илүү итгэх хэрэгтэй гэсэн энэ шинэ үзэл гал мэт дүрэлзэв ч хүний бүтээлч үйл ажиллагааг жолоодох гол хүчин зүйл, чиг баримжаа болтлоо ихээхэн саад бэрхшээлийг даван туулах нь зайлшгүй, тэгээд ч хүний оюунтай холбоотой бүхий л ойлголтууд зогсонги бус амьд учраас тухайн нийгэм, цаг хугацааны бодит нөхцөл байдлаас шалтгаалан олон талаасаа болон цаг үргэлж дахин дахин шинээр томъёологдож байх хэрэгцээ шаардлага байдгийг энд бас онцлох ёстой юм. Тийм ч учраас үе үеийн суут эрдэмтдийн үзэл бодлууд хүний тухай мэдлэгийг, хүнийг хөгжүүлэн боловсруулах технологийг улам амьдруулж хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Францын философич Декарт (1596-1650) “Хүний харагдаж буй нь биш, харин бодож буй нь хүн” гэсэн утгатай үг хэлсэн нь хүний оюуныг объектив-байгаллаг шинжээс нь салгахдаа хүнийг оюунаар нь үнэлэх нь чухал гэсэн санааг илэрхийлсэн хэрэг юм. Үүгээрээ хүн төрөлхтөн харагдаж байгаа объектив /материаллаг/ зүйлээс харагдахгүй байгаа субъектив хүчин зүйлийг анх удаагаа бүр ухамсартайгаар илүүд үзэж, бодитой үнэлсэн бөгөөд энэ нь бидэнд өнөөдөр тун мэдээжийн юм шиг санагдавч үнэндээ хөл дээрээ зогсож байсан хүнийг “толгой” дээр нь босгосон явдал мөн байсан нь гарцаагүй. Оюунлаг нийгмийн хөгжил эндээс л эхэлж олон зууны турш өлөн зэлмүүн, биеийн хүчний амьдралд нухлагдаж ирсэн хүн төрөлхтөн ийнхүү оюунд түшиглэсэн боловсрол, шинжлэх ухаан, техникийн дэвшлийн ачаар гайхамшигт хөгжлийг бүтээж, ахуй амьдралаа дээшлүүлэх замдаа оржээ.

Боловсролын тухай ойлголтыг цааш нь буухиалан хөгжүүлсэн онцлох хүмүүсийн нэг бол Германы философич Имануэл Кант (1724-1804) юм. Тэрбээр хүн бусдад хөтлөгддөггүй, бусдаас хараат бус өөрийн гэсэн бодолтой хувь хүн (individ) болж төлөвших ёстойг, өөрийн гэсэн бодолтой хүн л боловсрон хөгжиж, харин бусдыг дагаж, бусдын жишгээр амьдрагсад бусдад ашиглагдах харанхуй масс болж хувирдгийг тодорхой хэлж өгөв. Өнөөдөр ч бидний дунд тун нийтлэг хэвээр байгаа энэ асуудалд тэрбээр 300 гаран жилийн тэртээ тийнхүү эмзэглэж байсан аж.    

Үүгээр зогсохгүй тэрбээр  хүнийг нийгмийн үнэ цэнтэй иргэн болгохыг шаардаж байсан нь түүхэнд анх удаа боловсролыг хувь хүний асуудлаас цааш тавьж нийгэмтэй холбосон ойлголтыг бий болгов. Боловсрол хувиа хичээсэн төлөв байдлаас гараагүй байсан тэр үед хүнийг нийгэм талаас боловсруулж бэлтгэх нь улс орон хөгжих, нийгмийн дэг журам тогтооход зайлшгүй хэрэгтэй болохыг ингэж чухалчилсан нь өнөөдөр бидний хувьд ч санаа авууштай, манай боловсролын хөгжил хаана явж буйг өөрийн эрхгүй эргэцүүлж бодоход хүргэж байна.

Чухам энэ үеэс л боловсрол нийгмийн шинжтэй асуудал болж өнөөдөр улс орон бүрт нийгмийг хөгжүүлэх хамгийн чухал салбар болтлоо өргөжсөн билээ. Өнөөгийн, хэнд ч мэдээжийн санагдах нийтийг хамарсан боловсролын системийн үзэл санаа, гарал үүсэл бол зөвхөн бодит амьдралын эрэлт хэрэгцээ, эх оронч бодлогын үр дүн болохыг манай бодлого боловсруулагчид түүхэн хөгжил талаас нь сайн ойлгож мэдэж баймаар байна. Хувиа хичээсэн боловсрол манайд зонхилж байгаа нь боловсролын нийгмийн үнэ цэн төрийн бодлогод шингэж, олон түмний дунд ухамсарлагдаагүйг тод харуулж байна. 

Боловсрол төр, олон нийтийн үйл хэрэг гэж ойлгогдтолоо урт замыг туулсан бөгөөд харин боловсролын нийгмийн үнэ цэн нь нэгдсэн агуулга хөтөлбөрүүдээр илэрч гарах ёстойг одоогоос 200 гаран жилийн тэртээ Германы соён гэгээрүүлэгч Вильхелм фон Хумболдт (1767-1835) анх дэвшүүлж тавьсан байна. Тэрбээр боловсролыг төр анхаарч хариуцах үүрэгтэй гэж үзэхдээ боловсролыг нээлттэй шаталсан арга хэлбэрээр хэрхэн явуулах ба шаталсан боловсролын агуулга хөтөлбөрүүд төр нийгмийн зорилготой холбогдохыг тодорхойлж өгчээ. Нийгмийн зорилго сургалтын агуулга хөтөлбөрт тийнхүү туссанаар шинжлэх ухааны мэдлэг эзэмшисэн, нийгмийн ухамсар төлөвшсөн иргэд бэлтгэгдэх ёстой ажээ. Гэхдээ энэ үйл хэрэг жинхэнэ ёсоор явагдахгүй л бол ямар ч сайхан нийгмийн агуулга зорилт биелэгдэхгүй, төр иргэний харилцаа хангагдахгүй гэж үзсэн байна.

Тэр тусмаа олон зууны туршид тархай бутархай нүүдэллэсэн, байгаллаг бодит (объектив) сэтгэхүй уламжлал соёлд нь гүн шингэсэн монгол хүнийг суурин нийгмийн субъектив ойлголтуудтай холбож өгөхөд төрийн бодлого, соён гэгээрэл нэн чухал байна. Байгалийн хуулинд захирагдсан амьдрал голлосон манайх шиг оронд хамтын нийгмийн амьдралын хэв маяг тогтоох явдал байгалийн болон түүх соёлын олон хүчин зүйлүүдийг тооцсон боловсролын цогц бодлогын үр дүнгээс хамаарахын зэрэгцээ, боловсролыг маш амьд, зөвхөн хөгжил хөдөлгөөнд ойлгож хэрэгжүүлэх ёстой ажил хэмээн үзэхээс өөр ямар ч арга байхгүй. Боловсролын хөгжлийг урсгалаар явагдах зүй тогтол гэж үзэх, эсвэл “болно”, “бүтнэ” гэсээр өөрсдийгөө хуурах, хий хоосон төсөөлөл, найдлагаар хол явахгүй нь маш тодорхой. Боловсрол гэж юу болох, боловсролыг түүхэн хөгжилтэй нь хамт ойлгосон цагт л төрөөс боловсролын бодлого зөв зүйтэй томъёологдож, боловсрол жинхнээсээ төр олон нийтийн үйл хэрэг болно гэж найдан үүнийг бичиж буй минь энэ. Боловсрол бол энд тэндээс хөнгөн хялбар аргаар хуулбарлан оруулж ирдэг төсөл, хөтөлбөрүүд биш, бид өөрсдөөсөө эрж хайж, өөрсдийн нөхцөл бололцооноос урган гарах бүтээлч ажлын үр дүн болохыг би энд өгүүлэхийг хичээв. Үүнтэй уялдуулан авч үзэхэд, боловсрол гэж чухам юу болохоос эхлээд манайд боловсролыг тэргүүлэх салбар болгох зорилтууд нь биелэгддэггүй шалтгаан, яагаад боловсролын шинэчлэл гэдэг нь дуусашгүй яриа болдог зэрэг нүдэнд ил харагдаад байдаггүй олон учир шалтгааны тухай бид нухацтай ярилцах цаг болсон.             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
75.166.179.20 Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! лбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч