ЧӨЛӨӨТ БҮС БОЛБОЛ ӨМЧЛӨЛ АЛДАГДАХ УУ...

2015 оны 09 сарын 07

“Халх гол” чөлөөт бүс байгуулахаар УИХ-аас гаргасан шийдвэр эдүгээ Монгол дахь улс төржилтийн нэгэн том сэдэв болоодохлоо. ХҮН зэрэг бүтцүүд энэ ажилд ханцуй шамлан оров. Чухам юм мэддэггүйдээ дээрхшийдвэрийг сөрөөд байна уу, эс бөгөөс зориудаар олон нийтийг төөрөгдүүлэх гэж ийнхүү шуугиулаад байна уу гэдэг нь миний хувьд сонин биш байна. Гол нь ийм төрлийн чөлөөт бүс, аж ахуйг хөтлөх арга замыг хаах нь Монголын маань хөгжлийг хойш чангаах үр дагавартай тул энэхүү өгүүллийг тэрлэхээс аргагүй болсноо өчсү.

Газар хэмээх капиталын үр ашгийг эргэлтэнд оруулж баймааж л хүртдэг. Хүмүн төрөлтний түүхийг мөшгөвөөс, омгийн ахлагчийн мэдэлд газар хийгээд албатууд бултаараа байх үед иргэдэд таслан өгч ашиглуулсан газраас төлбөр авч засаглалынсанг бүрдүүлдэг байжээ. Эл татварыг рояалти буюу дээдэст өргөх төлбөр гэж нэрлэдэг нь эндээс улбаатай бүлгээ. Газар бүх ард түмний өмч гэж Үндсэн хуульдаа тунхагласан өнөөгийн бидний нийгэмд ч энэ зарчим хадгалагдсаар, уул уурхай, дэд бүтцийн зэрэг зориулалтаар ашиглаж буй, эзэмшиж буй газарт төлбөр ногдуулсаар бөгөөд төсвийн тодорхой хэсэг энэ орлогоор бүрдэж байгаа. Тэгэхдээ гадаадын өмчлөлтэй аж ахуйн нэгж үү, үндэснийх үү гэдгээс үл хамаарч энэ төлбөрийг авч байгаа шүү дээ.

Халх гол орчмын 500 мянган га газрыг хамарсан “Чөлөөт бүс” байгуулах нь газрыг эргэлтэнд оруулж байгаа л хэрэг юм. Өөрөөр хэлбэл тэндээс мөнгө босгож эхлэнэ л гэсэн үг. УИХ маань тэнд шинжлэхухаандсуурилсан, байгальорчиндээлтэйхөдөөаж  ахуйнүйлдвэрлэлийгхөгжүүлэх, шаардлагатайдэдбүтцийг ньбайгуулахыг чиглэл болголоо. Энэ нь эл бүсийг зөвхөн гадаадынхан эзэмшүүлнэ ч гэсэн үг биш. Тэгэх тусмаа Солонгосчуудад бүгдийг нь түрээслэнэ ч гэсэн ойлголт биш. Тэнд үндэсний фермерүүд, хөнгөн, хүнсний үйлдвэр ч бизнес эрхлэж болно.Эдүгээ монголынажахуйннэгжүүдтариалангийнзориулалтаар 42 мянга, бэлчээрийнзориулалтаар 30 гаруймянганга-г эзэмшинашиглаж буй бөгөөд тэдгээр нь Чөлөөт бүсдээ багтан цаашид ажиллах аж.

 Гол өгөөж нь гэвэл орчин цагийн технологиор ургуулсан үр тариа, ногоо ч Монголын хил хязгаарын дотор үүснэ, зах зээл дэх сонголт нэмэгдэнэ гэсэн үг. Тэнд үйл ажлаа явуулах гадаадын өмчлөлтэй компаниуд манай зах зээлээс худалдан авалт хийнэ, монгол ажилчдыг ажилд авна, ашгийн татвар төлнө гэсэн үг. Тогтоолд хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар бий болгох зорилтыг онцгойлон зааж өгсөн. Энэ байгалийн эрхшээлд бүрэн орших төвийн бүсийн газар тариалангийн доголдлыг давтахгүй байх оролдлого юм.

Нөгөөтэйгүүр дурдсан бүс Зүүн хойд Хятад,  Солонгосын хойг, Японы аралд ойрхон байршилтайн хувьд экологийн цэвэр бүтээгдхүүний экспортыг дорвитойхон эхлүүлэх боломж бүрдэнэ. Учир нь үндэстэн дамжсан зам тээврийн сүлжээнд ч холбогдоход Халх гол дөт байршилтай.   

Номхон дөлгөөн далайн чийглэг агаар Хянганы нурууг даван ирдэг Монгол дахь цорын ганц бүс нутаг нь Халх гол орчим бөгөөд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд нэлээд таатай нутаг мөн үү гэвэл мөн. 1960-аад онд хийсэн судалгаагаар Халхголынбүсэд 270 мянган гаатаргазар, 370 мянганга хадлангийнталбай байгааг тогтоосон. Эл Чөлөөт бүсээр дамжуулан Монголчуудөсөн дэвжих нэг томоохон үүцээ нээж буй хэрэг.

Гэхдээ Халх гол орчмын газар эдүгээг хүртэл эргэлтэнд ороогүй нь эзэн Чингис “хойч үедээ үлдээ” гэж Нууц товчоонд зарлигдсанд биш, харин бидний зоос хуримтлал түүнийг эргэлтэнд оруулахад хүрэлцэхгүй явж ирсэнтэй л холбоотой гэвэл үнэд нийцнэ. Социализмын үед Халх голын үр тарианы, Түмэнцогтын махны үхрийн аж ахуйг байгуулж үзсэн боловч 1990-ээд онд тэгсхийгээд нурсан. Бүтээгдхүүн нь өртгийн хувьд зах зээлийн нөхцөлд өрсөлдөж чадаагүйгээс голлон дампуурсан хэрэг. Уур амьсгал нь харьцангуй таатай ч газар тариаланд бүрэн баталгаатай биш юм билээ. Өмнөд солонгосчуудын 2000-аад оны дундуур хийсэн судалгаанаас үзэхүл хур тундас нь тийм ч хангалттай биш, тэгээд ч жил жилд хэлбэлзэлтэй тул эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тийм учраас ч Монголын бизнесүүд Халх голд биш Буриадад үр тарианы чиглэлээр газар түрээслэхийг илүүтэйд үзэж байгаа бус уу. Чөлөөт бүсээр эдийн засгийн таатай орчин бүрдүүлдэг нь ч чухам энэ сул талыг бодолцож буй хэрэг.

Монголд ургуулсан үр тариа шаадлага хангахгүй тул монголчууд газар түрээслэх хүсэлтэйг өнгөрсөн 6 сарын сүүлээр  ОХУ-ын Буриадын эдийн засгийн сайд, хатагтай Т.ДумноваТАСС-д өгсөн ярилцлагадаа дурдсан. Садан төрлийн холбоотой бидэнд төдийгүй нанхиадуудад ч газраа түрээсээр шилжүүлэхэд бэлэн гэдгээ буриадууд бас мэдэгдсэн байна лээ. Хойд хөрш газраа эргэлтэнд оруулах ийм харилцаанд аль хэдийнэ орсон. Алс дорнодод өмнөд хөршийн хөлсний ажилчид сүүлийн 20-иод жил өмнөөсоросуудын эдлэн газар ажиллаж байгаа бол албан ёсны түрээс ч бас эхэлчихлээ. Хятадын “Хуаэ Синьбан” компанид 115 мянган га талбайг тариалангийн болон бэлчээрийн зориулалтаар 49 жилийн хугацаатай түрээслэх  гэрээг Байгалийн чанадын хязгаар энэ оны дундуур байгуулав. Үр дүн нь боломжийн байвал энэ талбайг 200 мянга хүртэл нэмэгдүүлэхээ ч тэд мэдэгдээд буй. Гадаадынханд өгөх болсон шалтгаан нь энэ хязгаарт буй 800 мянган га эдэлбэрийг оросын үндэсний хөрөнгө оруулагчид сонирхохгүй байгаа тул эдийн засгийн эрчимжүүлэхийн тулд тухайн алхам хийж буйгаа Губернатор К.Ильковский тайлбарласан. Муур ямар өнгөтэй байх нь чухал биш хулгана барьдаг нь гол гэдэг шиг хөрөнгө оруулагч хэн байх нь гол биш аж ахуйг хөдөлгөх нь гол шалгуур болж байна л даа.

Монгол омогтнуудын анхлан нэгтгэсэн Модун Шанъю газар улсын үндэс гэж сургасан тухай түүхэн сурвалжид буй. Газрыг чөлөөт бүсэд хамруулснаар энэ сургаалийг бид зөрчөөгүй, газар нутгаан захиран мэдэх бүрэн эрхээ бид алдаагүй, харин ч үр шимийг ньилүүтэй хүртэж буй хэлбэр юм аа. Тэгэх тусмаа газрыг ачаад явж болдоггүй хөрөнгө билээ. Дурдсан чөлөөт бүс зөрчил маргааны бай болоод манай тусгаар тогтнолд заналхийлэх байдал үүсч болох уу гэвэл болно. Тэрүүндээ тулвал бүтээгдхүүн хуваах гэрээтэй, эсхүл гадаадынхан тусгай зөвшөөрлийг нь эзэмштж буй бүхий л төсөлд ийм нөхцөл үүсгэх магадал бий. 

Нөгөө талаар гэрээ хэлцэл гэдэг засварлаж сайжруулж болдоггүй үхмэл зүйл биш, бодит нөхцөл үүсэх аваас хэлэлцэн тохирогч талууд өөрчлөөд явдаг. Гэрээний хэрэгжилт алсуураа цаг үеийн шаардлага, соёл иргэншлийн түвшин, олон улсын харилцааны хэв загварт захирагдаж байдаг. Хамгийн тод жишээ нь, ЗХУ-аас авсан 10 тэрбум шилжих рублийн зээлийн төлбөрийг зохицуулж чадсан шүү дээ бид. Үүнээс жишээлэхэд чөлөөт бүсийн, эсхүл түрээсийн гэрээг тухай бүр сайжруулж зохицуулахад юухан байх вэ.

Халх голыг эргэлтэнд оруулснаар харин үндэсний компаниудын заримд сөрөг үр дагавар үүсгэж мэднэ. Юу гэвэл тэнд хямдхан, чанартай будаа ургах аваас өрсөлдөөн ширүүснэ, нөгөө татаастай буудайны хэрэгцээ хумигдана гэсэн үг. Энэ өнцгөөс харвал Тариалан эрхлэгчдийн холбоо зэрэг бүтцүүд чөлөөт бүсийг эсэргүүцвэл харин ойлгож болохуйц. Гэхдээ зах зээлд үр тариа нэмэгдвээс, зүүн бүсэд тариалангийн зарчмын шинэ технологийг эзэмшвээс хэрэглэгчид бид бүхэн хожно, эцсийн бүлэгт үндэсний хөдөлмөрийн бүтээмж дээшлэнэ гэсэн үг.

 

Др. Ж.Гөлгөө

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.5.196.254 Чөлөөт бүс гэдэг гадаадын иргэд чөлөөтэй зорчиж болно гэсэн үг мөн үү? гөлгөө?
202.5.196.254 Биш дээ мунхаг аа
  • 2015 оны 09 сарын 07
202.5.196.254 нохойн гөлгөө?
  • 2015 оны 09 сарын 07