Туслах нарийн бичгийн дарга Дэниэл Рассел Бирм, Хятад, Монголд айлчлал хийнэ

2015 оны 09 сарын 04

2015 оны 9-р сарын 3-аас 5-ны өдрүүдэд АНУ-ын Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Рассел Бирм улсын засгийн газрын ахлах албан тушаалтнууд, хатагтай Ан Сан Су Чи болон иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзахаар Бирмийн Нейпьидо болон Рангүүн хотод айлчилна.

Энэ оны 11-р сарын 8-нд зохион байгуулагдах сонгуулийн бэлтгэл ажлын талаар тэрээр Бирмд байх хугацаандаа хэлэлцэж, энх тайвны үйл явцад АНУ-ын дэмжлэг үзүүлэх талаар болон хүний эрхийн асуудлаар цаашдын ахиц дэвшлийг дэмжих болно гэдгийг илэрхийлнэ.

Туслах төрийн нарийн бичгийн дарга Рассел 9-р сарын 6-аас 8-ны хооронд Бээжинд ажиллана. Тэрээр Бээжинд Хятадын ахлах албан тушаалтнуудтай уулзаж, хоёр талын харилцаанд чухал ач холбогдол бүхий асуудлуудыг хэлэлцэх юм.

9-р сарын 8-аас 9-ний хооронд Ноён Рассел АНУ-Монгол Улсын хоёр талын зөвлөлдөх уулзалтад оролцохоор Улаанбаатар хотноо айлчлан ирнэ. Тус айлчлалын үеэр Туслах төрийн нарийн бичгийн дарга Монголын ахлах албан тушаалтнуудтай уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцахын хажуугаар Монгол Улсын ардчилсан шийдвэрийн 25 жилийн ойн баярын мэндийг хүргэх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД