Бакари САКО

2015 оны 09 сарын 03

1988 оны дөрөвдүгээр сарын 26-нд Францын Иври-сюр-Сен тосгонд төрсөн. Биеийн өндөр 184 см, жин 90 кг. Мали улсын шигшээ болон “Кристал Палас” клубийн довтлогч. Тэрбээр найман настайгаасаа Францын “Витри” клубээс хөлбөмбөгийн гараагаа эхлүүлж 2012 он хүртэл Францын лигт тоглосон юм.

“Сент-Этьен” клубт 2009-2012 он хүртэл хүчин зүтгээд 106 тоглолтод оролцон 12 гоол оруулсан бол 2012 оноос Английн “Вулверхэмптон” багт гурван улирал тоглож, 118 тулаан хийн 36 бөмбөг эсрэг багийн хаалганд хийсэн юм.

Сако шинэ улирлаас “Кристал Палас”-т ирсэн бөгөөд эхний хоёр тулаандаа хоёр гоол оруулан гурван оновчтой дамжуулалт өгөөд байна. Сако 2014 оноос Мали улсын шигшээд тоглох болсон билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД