2015 оны 09 сарын 03
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 2-3-нд болох 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор өчигдөр мордлоо.
Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзах юм байна.
Мөн тус арга хэмжээнд оролцож буй зарим улсын Төрийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.