Нөөцийн өвсөө иргэдээс худалдаж авахаар болжээ

2015 оны 09 сарын 03

Аймаг бүр өвөл, хавар цаг агаар муудаж, байдал хүндэрсэн үед хэрэглэх аюулгүйн нөөц бүрдүүлэх үүрэгтэй. Үүний дагуу Орхон аймаг энэ намар 230 тонн өвс нөөцлөх юм.

Үүний 100 тонныг Баян-Өндөр, Жаргалант, үлдсэнийг нь бусад сум тэнцүү хуваан (сум тус бүр 30 тонн) бэлтгэхээр болжээ. Харин малчдад нийтдээ 220 гаруй тонн өвс хадах даалгавар өгчээ.

Уг нь нөөцийн өвс бэлтгэхдээ хадлангийн салаа гаргаж хадуулдаг байсан ч өнөө зун зуншлага тааруу байсан тул иргэдээс өвс худалдаж авахаар болжээ.

Ингэхдээ иргэдээс нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр авах юм байна. Одоогоор Булган аймгийн Хангал сумын иргэн М.Батаа, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн О.Даваадорж нар тус аймагт өвс нийлүүлэхээр гэрээ байгуулжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД