Цаасгүй цахим банк-Голомт банк

2015 оны 09 сарын 02

Голомт банкны хамт олон эх дэлхийгээ хайрлах, байгаль орчноо хамгаалах зорилтын хүрээнд “ЦААСГҮЙ БАНК” аяныг өрнүүлж байна. Эрхэм харилцагч та Голомт банкаар үйлчлүүлэхдээ Харилцагчийн зөвлөх ажилтанд хандаарай.

Та аль нэг салбар дээр Интернэт банк үйлчилгээг үнэ төлбөргүй нээлгэснээр, дараа нь банкны салбарт заавал өөрийн биеэр очилгүй, хүссэн үедээ интернэт сүлжээнд холбогдсон /компьютер, таблет, ухаалаг утас гэх мэт/  төхөөрөмжөө ашиглан дансан дахь мөнгөө хянах, төлбөр төлөх, шилжүүлэх зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. Ингэснээр банкаар нэг удаа үйлчлүүлэхэд зарцуулагдах 5-10 ширхэг баримтын цаасыг хэмнэх болно.

Өнөөдөр дэлхий дээр арван хүн тутмын зургаа нь цахим банкаар үйлчлүүлдэг гэсэн судалгаа ч бий. Учир нь ухаалаг хүмүүс банкинд дугаарлан, элдэв төрлийн маягт бөглөхөд зарцуулах цагаа гэр бүл, найз нөхөддөө зориулж, аялж зугаалан, спортоор хичээллэх зэргээр үр бүтээлтэй өнгөрүүлдэг байна. Та ч гэсэн WWW.EGOLOMT.MN хуудсанд зочлон интернэт банк ашиглаж  ногоон дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдээрэй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД