УИХ-ын дарга парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд илтгэл тавив

2015 оны 09 сарын 02

УИХ-ын дарга З.Энхболд парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтэд оролцов. Энэ нь парламент хоорондын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээрийн дээд түвшний уулзалт бөгөөд бага хурлаар энх тайван, ардчилал, тогтвортой хөгжлийн асуудалд парламентын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж байна.

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлыг нээж, Олон улсын парламентын холбооны ерөнхийлөгч Сабер Чоудхури, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.


Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө цаг агаарын өөрчлөлтийн асуудал, зарим бүс нутгийн тайван бус байдал, ядуурлыг дагасан боловсрол, эрүүл мэнд, хүний эрхийн асуудал тулгамдсаныг ноён Бан Ги Мүн сануулаад энэ бүхнийг анхаарч, дэлхий нийтэд энх тайван, тогтвортой хөгжлийг урт хугацаанд цогцлуулахад парламентын дарга нар хувь нэмрээ оруулахыг уриалсан байна.

Бага хурал “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсэж буй ирээдүй” уриатай болж буй аж. Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын үеэр УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзалт хийв.

Тэд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын болон хоёр орны парламентын асуудлаар товч санал солилцсон юм. Өчигдөр УИХ-ын дарга бага хурал дээр илтгэл тавьсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.79 Энэ хэнд хэрэгтэй мэдээлэл юм бэ Өнөөдөр сонинынхон. УИХ дарга ажлаа л хийж байна. Төлбөртэй л биш бол үүнийг ингэж онцолж тавихын оронд өөр мэдээ оруулж болдоггүй юм уу. Өнөөдөр сонин их хоцрогдож байна шүү. Сайт нь ч тэр сонин нь ч тэр. Даацтай уншууртай том тоймууд бараг байхгүй болж дээ. Хүүхдийн санаа үйл явдал л мэдээлдэг болж дээ