Хүндэтгэлийн хуралдаан хийнэ

2015 оны 09 сарын 01

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн баасан гаригт Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай 173 тоот захирамж гаргажээ.

Тус захирамжид Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан энэ сарын 13-ны ням гаригийн 11:40 цагаас УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулахаар заасан байна.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд хуулийн хугацаанд Засгийн газрын гишүүнээр томилуулах зургаан сайдын нэрийг өргөн барихыг сануулсан албан бичиг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээгээд байгаа.

Хуулийн хугацаа энэ долоо хоногийн төгсгөлд дуусна. Тиймээс энэ сарын 7-нд УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар товложээ.

Ээлжит бус чуулганаар нэр бүхий зургаан салбарыг сайдыг томилохоос гадна Өршөөл үзүүлэх тухай хууль тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД