Багануурт хаус хороолол барьж байна

2015 оны 09 сарын 01

Нийслэлийн Багануур дүүргийн ЗДТГ-аас энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнийхөө дагуу I хороо, Хуцаагийн далан дагуух 28 га газарт амины орон сууцны хороолол барьж байна.

Уг ажлыг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны “Таван А” зорилтын нэг болох “Амины орон сууцтай Багануур” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа аж.

Дүүргийн ЗДТГ-аас өнгөрсөн гуравдугаар сард уг ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахад “Хүслэн дэлгэрэх”, “Бандиа”, “Цахирт ану” гэсэн гурван компани ялжээ. Дээрх компаниуд өнгөрсөн дөрөвдүгээр сард дүүргийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж, ажлаа эхэлсэн бөгөөд өдгөө иргэдэд барилгаа танилцуулан, захиалга авч эхлээд байгаа гэнэ.

“Хүслэн дэлгэрэх” компани 10 байшингийн суурь цутгаж, дөрвийг нь барьж эхэлсэн, ажлын явц нь 50 хувьтай яваа юм байна. Энэ намартаа багтаан эхний 20 айлд сууцыг нь хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй аж.

Тэгвэл “Цахирт ану” компани одоогоор дөрвөн байшингийн суурь цутгаад байгаа гэнэ. Гүйцэтгэгч компаниуд дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээ ёсоор, барьсан орон сууцныхаа нэг ам метр талбайн үнийг 1.1 саяас хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээжээ.

Ч.МӨНХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Yamar saihan medee be. Ulger jishee hubiin oron suutsnii horoolrltoi boloh ny. Ta buhnii ajild undur amjit husie.
172.101.82.153 Baganuuriin zasag darga iig UB iin zasag dargaar tomilbol deer yum bn daa.