Ан БАУЛ

2015 оны 08 сарын 31

1994 оны гуравдугаар сарын 25-нд БНСУ-ын Сөүл хотод төрсөн. Биеийн өндөр 168 см, жин 66 кг. Жүдоч. Тэрбээр найман настайгаас жүдо бөхөөр хичээллэж эхэлжээ.

Ан Баул анх 60 кг-д хүч үздэг байсан бөгөөд 2014 оноос эхлэн жин өгссөн юм. Энэ нь ч зөв шийдвэр байсныг тэрбээр харуулан Чэжүгийн гран пригээс мөнгөн медаль авлаа. Үүний дараа 2014 оны сүүлээр Токиогийн “их дуулга”-д хүрэл медалийн төлөө хүч үзэн ялагдсан ч жүдогийн мэргэжилтэнүүд Ан Баулыг том бөх болно хэмээж байв.

Солонгос залуу үүнийг батлан Дюссельдорфын гранпригээс хүрэл, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Өдгөө 21 настай түүнийг Астанагийн татамид босоо үлдэнэ гэж бодсон хүн тун цөөн.

Анх удаа ДАШТ зодоглож байгаа Ан Баул Камал Хан Магомедов, Ришод Собиров, Михайл Пулаев нарын томчуудыг цувуулан дэлхийн аварга боллоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
108.210.196.70 who fucking cares