Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв

2015 оны 08 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо буюу КЭЙДАНРЭН-ийн ерөнхийлөгч Садаюки Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Төрийн тэргүүн “Та бүхэн ийм өргөн бүрэлдэхүүнтэй ирж, Монголын бизнес эрхлэгчид, төр засгийн албан тушаалтнууд, шийдвэр гаргагчидтай уулзаж буй нь үнэхээр чухал юм. Монгол, Японы харилцаа, ялангуяа улс төрийн салбарын хамтын ажиллагаа, итгэлцэл маш өндөр түвшинд байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

Одоо бид эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх шаардлагатай. Иймээс та бүхний айлчлал цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой болж байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ гуай манай хоёр орны харилцааг “эрч”, “эрч +” гэж тодорхойлсон.

Үүнийг илүү их эрчтэй, хурдтай, их агуулгатай хамтран ажиллая гэсэн санаа гэж бид ойлгож байгаа. Манай хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Аливаа улс орны төр засгийн үйл ажиллагаа ард иргэдийнхээ хүсэл зоригийг хэрэгжүүлэх, бизнесийн бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд чиглэдэг.

Эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд КЭЙДАНРЭН байгууллагын манлайлал маш чухал” гэлээ.

КЭЙДАНРЭН-ийн Ерөнхийлөгч Садаюки Сакакибара хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “Эрхэмсэг Ерөнхийлөгч таныг Японд өнгөрсөн тавдугаар сард айлчлахад би бараалхаж байсан. Тухайн үед танай зүгээс Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны удирдлагыг Монголд урьсан.

Энэхүү урилгын дагуу бид нийт 39 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирээд байна” гэв. КЭЙДАНРЭН-ийн ерөнхийлөгч Садаюки Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг энэ өдөр мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар хүлээн авч уулзсан юм.

Эдгээр уулзалтын үеэр Японы хөрөнгө оруулалт, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, дотоодын бүтээгдэхүүнээ тус улсын болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх талаар ярилцлаа. Түүнчлэн Монгол, Японы хоорондын уул уурхай, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энэ салбарт Японы технологийг өргөнөөр нэвтрүүлэх тухай санал солилцсон байна.

Мөн хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх саналаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн аж. КЭЙДАНРЭН нийт 1623 гишүүн компаниас бүрддэг. Үүний дотор Японы дэлхийд нэр хүндтэй 1308 компани, үйлдвэр үйлчилгээний 114 холбоо, орон нутгийн эдийн засгийн 47 холбоо багтдаг аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
177.67.81.125 Ажилч их сэдхийн тэрнийхээ хэрээр манай монголч хөгжиж л байна одоо бидэ.нд хамгийн тулгараад байгаа асуудал бол зүгээр л хэрэгжүүлээд үр дүнтэй болгох нь чухал шүү
104.131.96.164 бөхмхариахмөабө ажөээхнэасмуэөө өөөөөөөөөөөжсээ ээаэжөөөөөсэжуц уө
213.229.101.58 ажил хийхэд үр дүн чухал
192.241.251.191 chuhal chuhal
66.85.131.89 ajil l ywj baiwal boloodoo