МАН-аас томилогдсон дэд сайд нарыг чөлөөллөө

2015 оны 08 сарын 26

Засгийн газрын ээлжит хуралдаанаар МАН-аас томилогдсон долоон дэд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Тус намаас Гадаад хэргийн дэд сайдаар Н.Оюундарь, Аж үйлдвэрийн дэд сайдаар Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар Я.Төмөрбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Б.Мөнхбаатар нар томилогдон ажиллаж байсан билээ.

Мөн Уул уурхайн дэд сайдаар Г.Тэмүүлэн, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар Б.Батзориг, Эрүүл мэнд, спортын дэд сайдаар Д.Атармаа нар ажилласан юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаныхан “Удахгүй дэд сайдуудыг томилно. Уг асуудлыг УИХ-ын хуралдаанаар хэлэлцдэггүй, Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой” гэж ярив.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД