Хууль хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ

2015 оны 08 сарын 26

УИХ-ын дарга З.Энхболдоос Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай” албан тоотыг өчигдөр хүргүүлжээ.

Үүнд “МАН-ын зургаан сайдыг энэ сарын 6-нд чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.

Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байна.

Тиймээс УИХ орны сайд нарыг ирэх есдүгээр сарын 6-наас өмнө нөхөн томилох ёстой. Ерөнхий сайд Та Засгийн газрын тухай хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, шинээр томилогдох сайд нарын нэрийг УИХ-д өргөн барихыг хүсье” гэжээ.

Дээрх хуулийн заалтыг зөвхөн ээлжит чуулганы үед сайд огцруулсан тохиолдолд мөрдөнө гэсэн тайлбарыг зарим хүн хийж байсан ч УИХ-ын дарга албан тоотоороо үгүйсгэсэн нь энэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
104.131.98.30 tegleech uuruu uuriinhuu sonirholoor hun tomilohoo boliyo teneg uwgun
104.131.98.30 tegleech uuruu uuriinhuu sonirholoor hun tomilohoo boliyo teneg uwgun
104.131.98.30 yamar ewguin be boliochee huniig zugeer l ajliig n hiilguuleechee

104.131.89.84 ene uwgun yum bolgond hoshuu durj salbagnahaa boliosoi