КАТАРЫН ТУРШЛАГААС МОНГОЛ УЛС СУРАЛЦАНА

2015 оны 08 сарын 26

Катар улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тэрбээр өчигдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, УИХ-ын дэд дарга М.Энхболд нартай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Батлан хамгаалах салбарт хоёр орон цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, энхийг дэмжих ажиллагаа, терроризмтэй тэмцэх чиглэлээр хамтарсан дадлага, сургууль хийж буй аж.

Хамтарсан сургуулийг цаашид уламжлал болгох, хоёр яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах талаар хэлэлцсэн байна.

Энэ өдөр мөн УИХ-ын дарга З.Энхболд хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияаг хүлээн авч уулзав. Монгол, Катар хоёр улс 1998 онд дипломат харилцаа тогтоожээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Катар улс газрын тос болон байгалийн хийн ихээхэн нөөцтэй, үүнийг зөв ашигласны ачаар эдийн засгаа сэргээн хөгжүүлснийг онцлоод энэ талаарх туршлагаас нь суралцахыг хүсэж буйгаа хэлжээ.

Үүний дараа хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.101.82.153 Mongol uls Katatiin turshlagaas suraltsana.
172.101.82.153 Mongol uls Katatiin turshlagaas suraltsana.