Ц.Балдоржийн нэрэмжит 1.000.000 төгрөгийн цалинг гэрэл зурагчин анх удаа авлаа

2015 оны 08 сарын 26

Монголын үндэсний өдөр тутмын анхны хэвлэл “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдоржийн нэрэмжит 1.000.000 төгрөгийн цалингийн эзнээр энэ удаа манай сонины Гэрэл зургийн албаны дарга Э.Харцага тодорлоо.

“Өнөөдөр” сонины сэтгүүлчид 2011 оны есдүгээр сараас эхлэн нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит 1.000.000 төгрөгийн цалин авч эхэлснээс хойш анх удаа гэрэл зурагчны бүтээл шалгарч байгаа нь энэ юм.

Үүнээс өмнө шалгаруулалтад гэрэл зургийн бүтээл хүлээж авдаггүй байв. “Өнөөдөр” сонины өнгөрсөн долдугаар сарын 29-ний дугаарт Э.Харцагын нийтлүүлсэн тэрхүү шилдэг зургийг www.mongolnews.mn цахим хуудаснаас “Иргэдээ эмнэлэгт саадгүй хүргэх зам хэрэгтэй” гэсэн гарчгаар нэвтэрч, үзээрэй. ЭХЭМҮТ рүү орохоор нарийхан зам дээр өөд өөдөөсөө тулж зогссон машины жолооч нарын хэн нь нэгэндээ зам тавьж өгөхөө шийдэж чадалгүй, улмаар гар зөрүүлж буй аавуудыг уг зургаас та олж харна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД